Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Арго: Урд насандаа Н.Энхбаяр даргатай ах дүү хоёр байсан ч юм бил үү, хэн мэдлээ

2019-5-18
0
ЖИРГЭХ

Арго багш буюу Б.Ариунболдтой ярилцлаа.


-Та одоо ямар нэгэн ном бичиж байгаа юу. Нэлээд хугацаанд завсарлага авчих шиг боллоо?

-Миний хувьд гадаад хэлний найман ном бичлээ. Герман, Франц, Япон, Итали, Испани Англи, Орос, Солонгос гэх зэргээр. Зорьсондоо хүрчихсэн гэсэн үг. Одоо бие дааж казах хэл сурч байна. Өнгөрсөн есдүгээр сард Казахстан яваад арваннэгдүгээр сард буцаж ирсэн. Тэгэхдээ англи, орос хэлний номоо хэвлүүлж худалдаанд гаргасан. Ирээд Баян-Өлгий аймгийн хүүхдүүдэд хичээл заасан. Ерөнхийдөө ном бичих ажил өндөрлөж байна. Дуусах шатандаа орж байна гэж ойлгож болно.

-Тэгэхээр дахин ном бичихгүй гэсэн үг үү?

-Надаар одоо хэдэн ном бичүүлэх гээд байгаа юм. Оюун ухаанаа арай өөр юманд зарцуулъя л даа. 25 жилийн хугацаанд сонгогчийн байр сууриас хандаж ирлээ. Хараад байхад болохгүй зүйл их байна. Тиймээс өөрөө дунд нь, тоонд нь оръё. Гэхдээ заавал УИХ-ын гишүүн болох гээд улайраад яах вэ л гэж байгаа юм. Заавал би тэнд очоод С.Ганбаатар шиг байж болохгүй. Харах нь ээ, Ганбаад маань хүч дутаад байх шиг байна. УИХ-д хоёр Ганбаатар  байхад болохгүй гэх юмгүй. Хамгийн гол нь, хурдан гарахгүй бол болохоо байлаа. Бэлэн мөнгөний дутагдлаас болж нийгэмд маш их гэмт хэрэг үйлдэгдэж байна. Хүний мөнгө олох эрх чөлөөг хаахаар ийм юм болдог байхгүй юу.

-Жишээ нь, юуг хаасан гэж?

-Гар дээрх худалдааг хаачихлаа шүү дээ. Токио, Сөүл, Германд шөнийн амьдрал нь их чөлөөтэй байдаг. Гудамжиндаа хоол унд хийгээд зарж л байна. Манай ардчилсан нийгэм байтугай коммунист засаглалтай Хятадад хүртэл гар дээрээс худалдаа хийгээд болж байна. Дэлхийн хаана ч очсон гар дээрх худалдаа байж л байдаг. Европ, Азийн зах зээл нэг ялгаатай. Юу гэхээр Азид гар дээрх худалдаа илүү хөгжсөн. Гэтэл хэтэрхий барууны системийг хуулбарлаад гар дээрх худалдааг хааж байгаа нь эргээд ард түмний амьдралд хүндээр тусч байна. Жишээ нь, архийг муулаад байх юм. Яах вэ хүмүүс наргиж цэнгэг л дээ. Харин тэдний аюулгүй байдлыг цагдаагийнхан хамгаалах болохоос шөнийн цэнгээний газрыг нь очоод хаачиж болохгүй. Сүүлийн үед хууль хяналтын байгууллагууд аж ахуйн харилцаанд хэтэрхий хутгалдаж байна. Заавал ресторанд орж хоол идэж яах юм. Одоо ресторанаар үйлчлүүлдэг хүний тоо эрс муудчихсан болохоор ороод хоол идэх гэхээр удсан хоолоо халаагаад авчирч өгч байна шүү дээ. Дээрээс нь, гэртээ хоол хийх гэхээр нэлээд цаг зарцуулдаг. Тэгснээс гудамжаар явж байхдаа л идчих хэрэгтэй байгаа юм. Дорноговьд Батсуурь гээд дарга бий. Би таньдаг юм. Гэтэл дарга болсныхоо дараагаас вокзал дээгүүр хоол хийгээд зарж байсан хүмүүсийг хааж боогоод ажлаа эхлүүлж байх жишээтэй. Ямар хэрэг байна вэ. Үнэхээр хордох юм бол хүлээлгэх хариуцлага нь хуульд байгаа шүү дээ. Тийм байтал хааж боож гүйгээд хоолноос нь салгаад л. Тэгж яривал төрийн байгууллагууд өөрсдөө шөнийн цагаар ажиллах хэрэгтэй. Ер нь тэгээд ажлын таван өдөртэй байх нь зөв ч юм уу. Би сая Казахстан яваад ирлээ. Тэнд ажлын зургаан өдөртэй л байна шүү дээ. Архийг үнэхээр хааж боомоор байвал хагас сайныг ажлын өдөр болгох хэрэгтэй ш дээ. Маргааш нь ажилтай хүн тав дах өдөр хэзээ ч архи уухгүй. Бүтэн сайн өдрөө ч тэгтлээ уухгүй. Тэгэхээр хууль хяналтын байгууллагууд бизнестэй хэтэрхий хутгалд-санаас өнөөдрийн гэмт хэргүүд гарч байна. Хэзээ байхад монголчууд банк ухаж байсан юм. Тэр хоёр залууд мөнгө хэрэгтэй болсон болохоор тийм үйлдэл хийсэн байх. Уг нь хуушуур, буузаа зараад явж байсан бол тэгэхгүй. Дараа нь, настай эмэгтэйг хүртэл орцноос нь чирж гаргасан. Мөнгө хэрэгтэй хүнийг хоослоод л байвал юу руу ч хөтөлж болно. Залуучуудыг заавал ажлын байраар хангах гэж байхаар зүгээр л мөрөөр нь орхи л доо. Юу дуртайгаа хий л дээ. “Да хүрээ”, “Нарантуул”-ыг нүүлгэнэ гэж байна. Арго сургалтын төв гээд байж байхад тэс ондоо өөр газарт гурван тэрбум төгрөг өгсөн жишээ байна. Гэтэл тэр нь юу ч хийдэггүй. Эдийн засгийн харилцааг төр зүгээр хаячих хэрэгтэй.

-Та МАХН-д гишүүнээр элссэнийхээ дараа Н.Энхбаяр даргатай хамт авахуулсан зургаа өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн нь олон хүний анхаарлыг татсан байна лээ. Яагаад ийм шийдвэрт хүрэв. Уг нь та АН-ын гишүүн байсан юм билээ?

-Тийм ээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг сонгуульд нэр дэвшихэд нь дэмжиж байлаа. 2012 оны сонгуулийн үеэр АН-ыг дэмжиж долоон телевиз, 20 гаруй сонинд ярилцлага өгсөн. Тэгэхдээ сонгогчдод “Ардчилал бол бидний сүүлчийн боломж шүү” гэж уриалж байсан. Маш их итгэж ч байсан. Гэтэл гарч ирэнгүүтээ хувийн хэвшлийнхнийг багалзуурдаад эхэлсэн. МАХН-ын хувьд бол тийм биш. Хоёрдугаарт, хөлгүй болсныхоо дараа намынхнаа эргэж ирэх болов уу гэж их хардаг байсан.

-Ардчилсан намынхныг уу?

-Миний хувьд Баянгол дүүргийн АН-ын гишүүн. Манай дарга нар чинь С.Эрдэнэ, С.Одонтуяа нарын УИХ-ын гишүүд. Ширэндэв гээд манай найз ч бий. Хүн чинь өвдөж, зовохоороо бусдыгаа хүрээд ирэх болов уу гээд их хардаг юм билээ. Гэвч ирээгүй. Залгахаар утсаа авахаа ч больчихсон. Түүнд нь их гомдсон.

-Тэгэхээр намын гишүүд нь эргэж тойроогүйд гомдсоноосоо болж МАХН-д элсэх шийдвэр гаргачихсан хэрэг үү?

-Миний хувьд МАХН-д элссэнийхээ дараа Н.Энхбаяр даргыг арай өөрөөр харах болсон. Өмнө нь түүний талаар маш буруу бодолтой явдаг байж гэдгээ ойлгосон. Намайг гишүүнээр элссэний дараа өрөөндөө хүлээж авч уулзаад, хөлөө тайруулахгүй байж болоогүй юм уу. Яагаад ийм болчив гээд л маш их харамссан байдалтайгаар ярилцсан. Яах вэ мөнгө төгрөгөөр туслахгүй ч гэсэн сэтгэл санаагаар дэмжихээр чинь өөрийн эрхгүй дэм болдог юм билээ. Аргагүй л “хаан” суудалтай хүн юм гэж бодсон.

-Н.Энхбаяр даргын талаар буруу бодолтой явдаг байсан гэлээ. Жишээ нь, юу боддог байсан гэж?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж байгаа мэдээллээс л тэгж бодно шүү дээ. Н.Энхбаяр даргын хувьд нэлээд хүнд зовлон туулсан. 17 хоног өлсгөлөн зарлана гэдэг бол баргийн хүнээс гарахгүй үйлдэл. Миний хувьд Монголын үе үеийн удирдагч нараас асан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр дарга нарыг хүндэтгэж явдаг. АН-д хийсэн зүйл их байгаа ч эдийн засагт хэтэрхий хутгалдсанаасаа болж итгэл алдсан.

-Н.Энхбаяр даргатай авахуулсан зургаа цахим хуудастаа тавьсны дараа та хоёрыг адилхан гэх хүмүүс олон байсан. Эсвэл та хоёр ямар нэгэн талаараа холбоотой юм уу?

-Санамсаргүй тохиолдлоор бие биетэйгээ адилхан хүмүүс олон байдаг. Жишээ нь, Н.Түвшинбаяр аваргатай адилхан нөхөр айлуудаар ороод “Аварга нь байна” гээд архи уугаад явдаг гэж сонссон. Үүн шиг Н.Энхбаяр дарга бид хоёр царай зүс, үсний өнгө, нурууны өндөр гээд адил төстэй зүйл их бий юм билээ. Магадгүй урьд насандаа ах дүү хоёр байсан ч юм бил үү, хэн мэдлээ. Н.Энхбаяр дарга чинь их хээнцэр алхдаг хүн байна лээ. Аргагүй л удирдагч хүний алхаатай. Н.Энхбаяр даргын хувьд хүнийг таних чадвараараа мундаг гэж ойлгосон.

-Та улстөрчидтэй хэр ойр хүн бэ?

-Бараг байхгүй дээ. Гэхдээ намайг тэд таньдаг байхгүй юу. Бас хүндэлдэг. Заримынх нь ширээн дээр миний ном байж л байдаг юм. Арго багш гэдгээр нь бол сайн мэдэх байх. Хүүхдүүдэд нь ч хичээл орж явсан удаа бий.

-Номоо бичихээ больж байгаа, одоо улс төрд оръё гэдгээ та түрүүнд хэлсэн. Ном бичихээ болиод улс төр рүү “урвах” гол шалтгаан юу байв?

-Яах вэ. Хамгийн гол нь, улстөрчдийн дунд нь ороод тэднийг хооронд нь эвлэрүүлье гэж бодсон юм. Хамгийн сүүлд С.Баярцогт, Ч.Сайханбилэг гэсэн хоёр хог, шаартай болсон. Хүн болгон л муулах юм. Гаднынханд дарамтлуулсан байж болно шүү дээ. Мөнгө өгөөд хүнийг боолчилдог систем гэж бий. С.Баярцогтыг би мэднэ. Насны тухайд 1966 оны морь жилтэй юм шиг байна лээ. Тэр бол сайн улстөрч. Ер нь манай УИХ-ын гишүүд бүгдээрээ л ухаантай хүмүүс. Харин хүнийг муулдаг, хараан зүхдэг коммунист үзэл нийгэмд ялангуяа залуучуудын дунд тархсанаас ингээд байгаа хэрэг. Жишээ нь, шударгаар үзэж байгаа нэг нь байр, машингүй л явж байна. Уг нь хүүхдүүд баян айлд төрөхөө сонгодоггүй. Үнэхээр мөнгөгүй бол заавал сургуульд сураад яах юм. Хоёр жил ажил хийгээд мөнгө хураа л даа. Дараа нь бүх зүйл болно. Ер нь хараад байхад УИХ-ын гишүүд ингэж хэрэлдэж байхаар хоорондоо цусаа гартал сайхан зодолдчих хэрэгтэй. Г.Баярсайхан, У.Хүрэлсүх хоёр сайхан үзсэн шүү дээ.

-Та зургаадугаар сургууль төгссөн байх аа?

-Тийм. 1984 онд төгссөн.

-Таныг арван жилийн сурагч байхдаа бусдаас том биетэй, юу ч хийхээс буцахааргүй хүүхэд байсан гэж ярьдаг юм билээ?

-Юу ч хийхээс буцахгүй нь ч юу байх вэ. Ямар ч байсан гэмт хэрэгтэн болоогүй л төгссөн юм. Намайг сурагч байхад хүмүүсийн оюуны хөдөлмөр эрхлэхийг нь төр, засгаас хаачихсан болохоор атаман, хулгайч болж алдаршдаг байсан. Шоронгийнхныг НАХЯ-ныхан хүртэл дийлдэггүй байлаа шүү дээ. Халхын хамаг сайхан авьяастай залуус нь атаман болж тодроод сургууль, соёлоо хаясан.

Дашийн Мундаагаас эхлүүлээд олон залуус буруу замаар орсон. Би бол тэгээгүй. Харин атаманы ард зогсож байдаг “Форест Гамп” шиг залуу байсан байхгүй юу.

-Та хэддүгээр ангиасаа гадаад хэл сурч эхэлсэн юм бэ?

-Анх гуравдугаар ангидаа бие дааж орос хэл сурах гээд бүтэлгүйтсэн. Дараа нь, дөрөвдүгээр ангиас орос хэл ороод эхэлсэн. Тухайн үед Б.Ренчин багшийг их шүтдэг байлаа. Бага байхдаа эмээгээ дагаад гэр орноор нь орж гардаг хүүхэд байсан. Чой.Лувсанжав багшийг бас хүндэлж, шүтдэг. Надад хичээл зааж байгаагүй ч лекц уншдаг байсан. Тэгэхэд тэр хүнээс сүрдээд орж сууж чаддаггүй байсан. Дараа нь, есдүгээр ангид байхдаа найзаараа дамжуулж хадаг барьж байлаа. Уг нь мөнгөн аяга байсан юм. Гэвч айсандаа болоод өвөр рүүгээ хийчихэж билээ.

-Таныг хэтэрхий олон хэл сурснаас үүдэж эцэг, эх тань “Шархад”-ны эмнэлэгт хэвтүүлж байсан гэж сонссон?

-Оюуны ядаргаанд орж байсан.

-Өөрийгөө тэгж их хүчилдэг байсан хэрэг үү?

-Тэгэлгүй яах вэ. Өдөрт 16 цаг хэл сурах гээд ном шагайчихдаг байлаа. Нойр хоолгүй хоёр хоног явж байсан үе бий. 1997-1999 оны хооронд юм уу даа. Тэгээд оюуны ядаргаанд ороод “Шархад”-ны мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан. Тэгэхэд Д.Сосорбарам ах надтай хамт хэвтэж байсан. Хүмүүс хэл сурахад амархан гэж ярьдаг. Тийм биш. Би зохиосон номуудаа эргээд харахад яаж бичсэн юм гэж боддог. Хүмүүс 50 гараад ном бичиж гэгээрээд эхэлдэг. Харин миний хувьд найман орны хэл сураад ном бичээд гаргачихлаа.

-Та яг ямар өвчнөөс үүдэж хөлөө тайруулсан юм бэ?

-Саахарын өвчний хамгийн хүнд хэлбэр. Монголын анагаах ухаан үнэхээр сайн арга хэмжээ авдаг л юм билээ.

-Монголд эмчлүүлсэн хэрэг үү?

-Тийм. Хэрвээ нэг л хоног алдсан бол идээ нь бөөр рүү ороод үхэх байсан. Ачтай буянтай эмч нарын ачаар амьд мэнд явж байна.

-Хэлээрээ үзээд болохгүй бол хөлөөрөө  үзнэ шүү гэсэн байдаг. Энэ талаар тодруулахгүй юу?

-Хүмүүс гэнэтийн юманд их дуртай юм шиг ээ. Миний оруулсан бичлэгийг хэдхэн хоногийн хугацаанд сая гаруй хүн үзээд рекорд тогтоосон байна лээ. Дандаа үхэл, хагацал дуулж байхаар үзгийг магтан дуулъя гэж бодсон юм. Яагаад гэхээр тэр үзгээр чинь найман орны хэлийг бичсэн юм ш дээ. Ямар сайндаа бичлэгээ гаргасны дараа Ди-Жей нар ажилгүй болох нь гэсэн байна лээ. Тэгэхээр тиймэрхүү маягийн юм Монголд хэрэгтэй байгаа юм. Гитлерийн алдартай дөрвөн цагийн илтгэл ч юм уу.

-Та О.Дашбалбар агсны намд элсэж явсан бил үү?

-Намд элсээгүй юм. Балбар багшийн хуурай дүү нь юм уу даа. Анх телевизэд ярицлага өгч байхдаа О.Дашбалбар багшийг өмөөрч байлаа. Хэдийгээр багш маань одоо байхгүй ч гэсэн Б.Лхагвасүрэн гуай багшийг их муухай хараалын үгээр хэлсэн байна лээ. Бүр телевизээр шүү дээ. Тиймээс Б.Лхагвасүрэн гуайг багшийн ар гэрийнхнээс уучлал гуй гэж хэлмээр байна.

-Ард түмэнд Арго нэрээрээ танигдсан ч хувь хүн талаас нь хүмүүс таныг төдийлөн мэддэггүй?

-Бурхан багшаас наад асуултаа асуусан нь дээр байх. Би өөрийгөө мэддэггүй юм. Гадна талаасаа яаж харагддаг, ямар алдаа, оноо байдаг юм бол гэдгийг мэдэхгүй. Хувь хүн байгаа зүйл нь өнөөдрийн миний байгаа байдал.

-Таныг Б.Ренчин гуайнхаас шаазан заан хулгайлаад баригдаж байсан гэдэг?

-Хүүхэд болсон хойно саваагүйтсэн байх. Хүүхдүүдтэй тоглож байхдаа л шохоорхоод авчихсан. Б.Ренчин багшийн үзэг одоо ч надад байдаг юм. Өөрөө бэлэглэсэн. Чой.Лувсанжав, Шаарийбуу гээд гурван том эрдэмтний үзэг бас бий.

-Ном бичихээс гадна өөр төрлийн бизнестэй юу?

-Хичээл зааж байна. Цагтаа заал заалаар нь дүүргэж явсан. Шилдэг борлуулалттай номоор ч шалгарч байсан.

-Одоо тэгээд хэр байх юм?

-Юу ч алга. Ном байтугай бүх юмыг хаачихсан шүү дээ.

-Таныг Монголын хошин шогийн зохиолын гайгүй төлөөлөгч гэж ярьдаг хүмүүс байдаг юм билээ. Цаашид хошин шогийн зохиол бичих үү?

-Хэн тэгээд байгаа юм.

-Жишээ нь "21 мянга" гээд ном бичсэн байдаг?

-Хамгийн дургүй ном. Тэрийг бичсэнээс хойш олон хүнтэй дайсан болчихоод байна. Хүмүүс уншаад инээлдээд л байх юм. Би уг нь мөрөөрөө л явж байгаа хүн. Гэтэл хошин шогийнхон хар сүлдэндээ мөргөөрэй, англи хэлээ сураарай гээд явах юм. "21 мянга" номыг 2000 хувь хэвлүүлээд тараасан. Тэгэхэд “Та нар хоёр цаг авах гэж бөөн юм болдог бол ганцаараа би тэрийг чинь авчихна” гэсэн. Тэгээд Улаанбаатар паласт тоглолт хийсэн.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • унш (66.181.178.190)
    яавч эруул биш! германд шоно хоолны газрууд нь ажилладаг ч гэх шиг! очиж узсэн юмуу чааваас, шоно жинхэнэ бух газруудаа хаагаад амардаг ард тумэндээ
    2019 оны 05 сарын 25 | Хариулах
  • SS (66.181.186.145)
    Б.Лхагвасүрэн гуай нас бараад нилээд удчихлаа шүү дээ. Дашбалбарын гэр бүлээс уучлал гуй ч гэх шиг тэнэгтэж өгч байна аа. Энэний мэдрэл яав ч зүгээр биш ээ.
    2019 оны 05 сарын 22 | Хариулах
  • Болд (103.212.117.29)
    Эргүү дагз, 6 өдөр ажиллахаараа бид архи уухгүй нь үү
    2019 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.161.76)
    Таарсан хоёр таар шуудайнууд!!! "Ороо нь ороогоор, жороо нь жороогоор" - яг таарч байна л даа!!!
    2019 оны 05 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    8 цаг 34 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    8 цаг 42 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    13 цаг 59 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    14 цаг 10 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    14 цаг 49 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Өчигдөр 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Өчигдөр 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Өчигдөр 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Өчигдөр 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Өчигдөр 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Өчигдөр 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Өчигдөр 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Өчигдөр 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Өчигдөр 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Өчигдөр 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Өчигдөр 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Өчигдөр 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК