Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Энхболд дарга өөртөө ямар хариуцлага тооцох вэ

2019-5-20
0
ЖИРГЭХ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж УИХ-д өргөн мэдүүлж, батлуулсан Шилэн дансны тухай хуулийг 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Хуулийн хүрээнд төрийн байгууллагуудын төсвийн зарцуулалт түрүүчээсээ нээлттэй болж татвар төлөгчдийн мөнгийг хаана, юунд “шингээж” байгаа нь ил тод болсон юм. Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн улирал тутамд авдаг урамшууллын хэмжээ, УИХ-ын гишүүд, яам, агентлагийн дарга нарын үрэлгэн зардлыг үүгээр хянах эрх нь олон нийтэд нээгдсэн нь тэр. Тэгэхэд УИХ-ын спикерийн албатай явсан одоогийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд намрын чуулганыг нээж үг хэлэхдээ “Шилэн дансны тухай хуулийг баталж хэрэгжүүлснээр төсвийн үрэлгэн байдал ард түмний нүдэнд ил тод боллоо. Анхаарал татсан нэг жишээ дурдахад дүүрэг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдөд олгож байгаа олон арван сая төгрөгийн урамшуулал иргэдийн хатуу шүүмжлэлд өртөж байна. ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллана гэдэг цалин урамшуулалтай биш учраас энэ улирлаас зогсоох хэрэгтэй гэж үзэж байна.

Сүүлийн үед төсөв, хөрөнгийн үрэлгэн замбараагүй байдал шилэн дансаар олон нийтэд ил болохын хэрээр төрийн байгууллагууд бүдгэрүүлэх сонирхолтой болж байгаа шүүмжилж байна.

Энэ бол байж болшгүй зүйл. Ийм учраас хуулийн хэрэгжилтэд тавих Засгийн газрын хяналтыг хүчтэй болгож төсвийн хөрөнгийг үрэн таран хийсэн, буруу зарцуулсан албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүртэл хатуу арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт үүрэг болгож байна” хэмээн онцолж байв. Удалгүй Хуулийн бодлогын зөвлөх А.Гансүхээр дамжуулан иргэн Б.Цогтгэрэл нарын гаргасан өргөдөлд хариу өгч УИХ-аас хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа мэдэгдэж байлаа.

Үүгээр зогсохгүй УИХ-д үйл ажиллагаагаа шууд тайлагнадаг харьяа байгууллагуудад Шилэн дансны хуулийг эрчимжүүлэх чиглэл бүхий албан бичиг явуулж, төсвийн захиран зарцуулалтаа тайлагнахыг хатуу анхааруулж байсан удаатай. Улсын төсөвт оруулсан “хөрөнгө оруулалт”-ыг нь хэн гэгч албан тушаалтан хэрхэн зарцуулж байгааг мэдэх эрхийг татвар төлөгчдөд олгосон нь мэдээж сайн хэрэг. Хуулийн хэрэгжилтийг тойрсон нийгмийн дэмжлэг, хатуу хяналт тавьж байсан цаг саяхан. Зөвхөн энэ хуулийг өлгөн авч, хэрэгжилтийг нь яам, агентлагуудаас шаардсаныхаа “шагнал”-д Төрийн сайд болсон нэгэн ч бий. Гэвч цаг цагаараа байдаггүй ажээ.

Парламентын спикер байхдаа Шилэн дансны хуулийг шат шатандаа мөрдөж хэрэгжүүлэхийг чуулганы индэрээс шаардаж асан З.Энхболд дарга өөрөө хариуцлага тооцох албан тушаалтны тоонд хэдийнэ оржээ.

Учир нь, Төрийн тэргүүний сонгуулиас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд түүний хариуцаж бас зангидаж ирсэн Ерөнхийлөгчийн Тамгын газрынханд Шилэн дансны хууль огт хамааралгүй болчихсон бололтой. Уг нь төсвийн захиран зарцуулагч, “Шилэн данс” хөтлөхийг төр, засгийн байгууллагуудад хатуу анхааруулж явсан гэдгээрээ З.Энхболд дарга хамгийн хариуцлагатай хандах хүний нэг байлтай.

Гэвч өнгөрсөн нэг жилийн хугацаанд Тамгын газраас зарцуулсан төсөв, мөнгөтэй холбоотой мэдээлэл тэнд нэг ч алга. 2018 оны гуравдугаар сард Сүхбаатар дүүргийн Төрийн үйлчилгээг дэмжих иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх төвд зургаан сая төгрөг зарцуулснаа л тайлагнажээ. Өөрөөр Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан шилэн дансны хөтлөлт огт хийдэггүй болохыг http://www.shilendans.gov.mn/org/1 хаягаас харж болно. Угтаа бүх ард түмнээс сонгогддог, бусад улс оронд Монголыг төлөөлдөг гэдгээрээ Төрийн тэргүүний төсвийн захиран зарцуулалт хамгийн шилэн байж, түүгээрээ дамжуулан УИХ, Засгийн газартаа үлгэрлэх ёстой биш гэж үү. Эсвэл Тамгын газраас нь тайлагнахад ч ичмээр бага хэмжээний төсвийг Засгийн газраас санал оруулж, УИХ-аас баталчихсан хэрэг үү.

Адаглаад 21 аймаг тойрч иргэдтэй уулзалт хийсэн Ерөнхийлөгчийн албан томилолт зардал тэнд алга. Эрхбиш улсынхаа тэргүүнийг хувийнх нь зардлаар хөдөө орон нутагт ажиллуулахдаа тултал Монгол Улсын төсөв доройтчихоогүй байлтай.

Эндээс З.Энхболд дарга өөртөө ямар хариуцлага тооцох вэ гэсэн асуулт яалт ч үгүй гарч таарах нь. Шилэн дансны хуулиа мөрдөөгүй, хөтлөлт хийгээгүй гэсэн үндэслэлээр шүү дээ. Төрийн тэргүүн нь төсвийн захиран зарцуулалтаа "нуучихаад" бусдаасаа хариуцлага нэхэж шаардах нь зүйд хэр нийцэх бол.

С.Гандөл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (203.217.139.225)
    zes ni zuhuuj bgaa ni ter
    2019 оны 05 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    8 цаг 34 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    8 цаг 42 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    13 цаг 59 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    14 цаг 11 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    14 цаг 49 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Өчигдөр 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Өчигдөр 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Өчигдөр 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Өчигдөр 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Өчигдөр 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Өчигдөр 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Өчигдөр 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Өчигдөр 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Өчигдөр 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Өчигдөр 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Өчигдөр 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Өчигдөр 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК