Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Гарамжав: Хүүхэд хүчирхийлсэн гэмт хэргийн ялыг чангаруулах ёстой

2019-5-20
0
ЖИРГЭХ

Манай 24tsag.mn сайтаас бага насны хүүхдийн чиглэсэн бэлгийн болон бие махбодийн эсрэг үйлдэгдэж байгаа хүчирхийллийн асуудлын талаар УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай ярилцлаа.


 

-Хүчирхийлэл үйлдэгдсэн тухай мэдээлэл цацагдах болсон нь энэ талын мэдээлэл олон нийтэд хурдан хүрдэг болсонтой холбоотой гэж албаныхан тайлбарлаж байна. Та энд ямар байр суурьтай байна?

-Гэмт хэрэг зөрчлийн талаар дүгнэлттэй хандаж, хүчирхийлэл, гэмт хэрэг зөрчлөөс яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэгт УИХ, Засгийн газар нэлээн санаачлагатай ажиллаж, өдөр бүр энэ талаар ярилцаж байна. Бага насны хүүхэд, эмэгтэйчүүд, биеэ хамгаалах чадамжгүй хүмүүсийг хүчирхийлсэн, ард иргэд, нийгмийг эмзэглүүлсэн, жигшээсэн хэрэг гарах болсон. Гэхдээ судалгаанаас үзэхэд энэ төрлийн гэмт хэрэг өсөөгүй байна. Харин цахим мэдээллийн хэрэгслээр мэдээлэл шуурхай түгж байгаатай холбоотой. Урьд нь хүчирхийлэл байсан ч мэдээлэл нь ил болдоггүй байж.  

 

Бага насны хүүхдийг чиглэсэн гэмт хэрэг олноор үйлдэгдэх болсон нь санаа их зовоож байна. Тиймээс хүүхдийг олон нийт, цэцэрлэг сургуулийн орчинд нь хамгаалах, нийтийг хамарсан ажил зохион байгуулах шаардлагатай байна. Энэ ажлыг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулиар зохицуулж болно. Хуулийг хэрэгжүүлэхэд иргэдийн холбоо, төрийн ба төрийн бус байгууллага, ИХТ-ын зөвлөлүүд цогцоороо ажиллана.

-Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн гол үзэл санаа нь юу вэ. Хүүхэд эмэгтэйчүүдийг хамгаалах чиглэлд ямар зохицуулалт хийгдэж байна вэ?

-Хуулийн гол шинэлэг үзэл санаа нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тэр дундаа биеэ хамгаалах чадваргүй хүүхэд, эмэгтэйчүүд болон нийгэмд гарч байгаа зохисгүй хүчирхийлэл, архидан согтуурах, биеэ үнэлэлт, хүн худалдаалах хэргийг зогсооход чиглэгдсэн. Хуулийн давуу тал нь нийт иргэдээ оролцуулъя гэж байгаа юм. Энэ ажилд идэвх зүтгэлтэй ажилласан иргэдээ төрийн дээд одон медалиар шагная, гэмт хэрэг зөрчлийн мэдээлэл, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг нь төлбөртэй авъя гэдэг санааг анх удаа оруулж байна. Мөн олон нийтийн байцаагчдыг ажиллуулахаар санаачилсан. Үүнээс гадна нийгмийн ажилтнуудыг мэргэшүүлэх, энэ төрлийн ажлыг хийдэг төрийн болон төрийн бус, удирдах, гүйцэтгэх шатны ажилчдын мэдлэгийг дээшлүүлэх ажил хийнэ. Олон улстай холбогдож шинэ техник технологийг нэвтрүүлж, гудамж талбайг цагдаагийн байгууллагын камерын сүлжээнд холбох гэх зэргээр гэмт хэрэг зөрчлөөс яаж урьдчилан сэргийлж болохоор байна тэр бүх арга хэмжээг авахаар зохицуулна. Энэ мэтчилэнгээр ажиллах юм бол цагдаагийн байгууллагад 700 гаруй ажлын байр шинээр бий болно. Энэ нь голдуу гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мэргэжлийн мэргэших хүмүүс байх юм.

Хүүхэдтэй ажиллах хүн нь хүүхдийн сэтгэлгээ, сэтгэлзүйд тохирсон арга хэмжээ авах чадамжтай мэргэжлийн хүн байх хэрэгтэй. Хүүхэдтэй ажиллаж чадахгүй хүн сэтгэлзүйг нь мэдрэхгүй шүү дээ.  Мөн энэ хуулийн нэг чухал зүйл нь соён гэгээрүүлэх үйл ажиллагааг нийгмийн бүх салбарт, бүх хүмүүст сургалт хийе гэж байгаа юм. Тиймээс бүх байгууллагад санхүүжилтийн эрхийг нээж өгөхөөр зохицуулагдана.

-Цаазын ялыг сэргээх хэрэгтэй гэх нэг хэсэг байхад бүх насаар нь хорих нь зүйтэй гэж харах хүмүүс ч байна. Та ялын бодлогод ямар байр суурьтай байдаг вэ?

-Энэ төрлийн хэргийг хийсэн этгээдийг хүн бүр жигшин, зэвүүцэж, ялын дээд хэмжээгээр шийтгүүлээсэй гэж боддог болов уу. Яагаад гэвэл, хүн биш араатны шинжтэй үйл хийж байгаа юм. Нөгөөтэйгүүр, манай улс 2012 онд цаазын ялыг халах Иргэний ба улс төрийн эрхийн пактын II протоколд нэгдсэн. Тиймээс олон улсын өмнө амласан амлалтаа ухрах хэцүү байдаг. Харин ялыг чангаруулах боломжтой. Хэрвээ амь насанд нь хүрсэн, бие махбодод нь хүнд гэмтэл учруулсан бол чанга дэглэмтэй хориход бүх насаар нь хорих зэргээр зохицуулж болохоор байна. Тиймээс дэлхий нийтийн чиг хандлага, өмнө нь Монгол Улсын баримталж байсан байр сууриа баримтлах хэрэгтэй.

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.9.42.124)
    Зөв
    2019 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.126.89.50)
    Энэ их хүчирхийлэл чинь ядуурал, ажилгүйдэл, хамгийн гол нь архидалт. Хот хөдөөгүй архинд живж дууслаа
    2019 оны 05 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    8 цаг 33 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    8 цаг 41 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    13 цаг 58 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    14 цаг 9 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    14 цаг 48 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Өчигдөр 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Өчигдөр 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Өчигдөр 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Өчигдөр 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Өчигдөр 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Өчигдөр 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Өчигдөр 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Өчигдөр 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Өчигдөр 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Өчигдөр 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Өчигдөр 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Өчигдөр 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК