МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 14:00 цагт хуралдан Бага хурлынхаа товыг тогтсон байна. УЗ-ийн хурлаас Бага хурлыг тавдугаар сарын 28-ны 15:00 цагт зарлан хуралдуулахаар болжээ. Бага хурлаас Хэнтийн аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах юм.
УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчийг нам, эвсэл тавдугаар сарын 28-ны дотор дотооддоо тодруулах бөгөөд зургаадугаар сарын 31-ний дотор баримт бичгийг нь Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой юм байна.