Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Энхболд явснаар энэ УИХ бүр гөлийчихлөө

2019-5-24
0
ЖИРГЭХ

Улс төрд мөнхийн найз гэж байдаггүйг та, бид харлаа. Саяхан л М.Энхболд огцорчихвол энэ улс мандан бадрана гэж байсан гишүүн Ж.Батзандан УИХ-ын дарга Г.Занданшатар руу өнөөдрийн чуулган дээр ноцлоо. Ноцох, ноцохдоо ноцтой үндэслэлүүд хэлж дайрсан нь нийгмийн сүлжээнд яг одоо тренд болж байна. Ж.Батзандан хэдий популист ч энэ удаад үнэний зүгээс асуудал тавьсан учраас үг нь хит, мэдэгдэл нь тренд болж байхыг үгүйсгэхгүй.

Тэр хэлэхдээ “Бид нар М.Энхболд гэдэг хүнийг боорлосоор байгаад огцруулсан. Түүний хойш УИХ-ын ажил яаж сайжирсан юм бэ. Үүнийгээ одоо ярья. Ний нуугүй хэлэхэд хэдхэн сарын өмнө УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулчихвал энэ төр сайхан болно гэж олон хүн итгэж байсан байх. Үүнд итгэсэн хүмүүс Г.Занданшатарыг УИХ-ын дарга болгосон. Гэтэл УИХ-ын үйл ажиллагаа чинь нэг л гөлийчихөөд явахгүй байна.

Иргэд олон түмний зүгээс ч үүнийг хэлж байна. Их хүлээлт байна. Гэвч нэг л том тэсрэлт гарч өгөхгүй байна. Өөрчлөлтийн салхи чинь мэдрэгдэж өгөхгүй байна. Наад төр чинь бүр гөлийчихлөө” гэсэн нь эрхгүй анхаарал татаж байна. Өөрийн алдаагаа, өмнөх буруугаа хүлээн зөвшөөрсний ч дохио юм болов уу. Ямар боловч Ж.Батзандан энэ удаад УИХ-ын дарга Г.Занданшатарын нүд рүү харж байгаад хэлэх гэснээ хэлчихлээ.

Тэгвэл Ж.Батзандангийн хэлсэн шиг үнэндээ спикер өнгөрсөн хугацаанд юу хийв ээ. Г.Занданшатар гэдэг хувь улстөрчийг харахад парламентын биш, Засгийн газрын, тэр тусмаа жирийн сайдын ажил руу орж байгааг бид бүхэн бэлхнээ харлаа шүү дээ. Төмөр зам руу ч нэг гүйж очоод, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төв рүү ч харайлгаад тогтож сууж чадахгүй явсаар өнөөдөртэй золгосон. Тиймээс л бодлого зангидах ёстой парламентын дарга нь босч, сууж харайгаад байхаар УИХ-ын гишүүд нь ч ундууцаж байгаа нь энэ биз.

Гэвч Г.Занданшатар даргалж байгаа парламентын танхимаа, гадна талд байгаа ард түмнийхээ ч уур амьсгалыг мэдэрч чадахгүй байгаа нь харагдлаа. Дөнгөж өчигдөрхөн Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг хоёр дахь удаагаа өөрөө тарах саналыг илэрхийлснийг дэмжсэн өнгө аястай үгсийг чуулганы танхимд хэлж орхилоо. УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ “УИХ-ын нэр хүндийг унагаад байвал хэн нэгний шахалт шаардлагаар биш УИХ өөрөө тарах асуудлыг тавьж болно шүү” гэсэн нь ноцтой үг шүү. Маш ноцтой.

Үндсэн хуулиар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр зөвшилцсөн тохиолдолд УИХ өөрөө тарах шийдвэрийг гаргаж болдог. Иймээс л М.Энхболд УИХ-ын дарга байхдаа парламентаа, парламентын засаглалаа хамгаалахын төлөө явсаар байгаад огцорч дууссан. Магадгүй ийм шийдвэрийг спикер хэн байхаас үл хамааран бүгд гаргах байх. Харин Г.Занданшатар тэгсэнгүй. Парламентыг тараах талд үг хэлсэн нь, Ерөнхийлөгчтэй нэг бодолтой болсны илрэл юм болов уу гэж харагдаж байна. Үндсэн хуулиараа энэ хоёр албан тушаалтан санал нэгдвэл УИХ тарах зам шуудрах учиртай.

Нөгөө талаас ингэж хардах хэд хэдэн үндэслэл байгаа юм. Эхнийх нь бол Г.Занданшатар дарга “УИХ-ыг өөрөө тарах” тухай амараа хэлчихлээ. Өчигдөр бас чуулган дээр Ерөнхийлөгч үг хэлсний дараа УИХ-ын хэд хэдэн гишүүн эсэргүүцэж үг хэлэхийг хүссэн ч минут олголгүй дараагийн асуудал руу оруулсан байдаг. Тэгэхээр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарын дараалсан мэдэгдлүүд тохиолдлын зүйл биш байх үндэстэй юм.

УИХ ийнхүү өөрөө тарах асуудал хөндөгдсөн нь М.Энхболдыг спикерийн суудлаас буулгаснаар ийнхүү шуударч байж мэдэх нь. Гэхдээ бас Г.Занданшатарт ч “айдас” бий. Тэр өөрөө УИХ-ын гишүүдийн саналаар огцорсон М.Энхболдын оронд УИХ-ын даргаар сонгогдсон. М.Энхболдыг огцруулсан хууль одоо ч хүчин төгөлдөр үйлчилж буй. Тэгэхээр нэг спикерийг огцруулж чадсан Ж.Батзандан нөгөө спикерийг ч унагах хөдөлгөөнийг эхлүүлж чадна. Ингээд тооцвол УИХ өөрөө тарах уу, УИХ-ын дарга Г.Занданшатар огцрох уу гэдэг рүү л юм явж мэдэх нь. Энэ зун ч улс төр амрах янзгүй нь.

 

Б.Жаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (35)

  • Иргэн (66.181.191.129)
    Иргэн М.Энхболд гэдэг хүн үнэхээр Батзандан та нарын яриад байсан шиг хүн бишээ?! Түүн шиг улс төрч монголын төрд одоогоор алгаа?! Бэлтгэгдээгүй байж цээжээ дэлдэгсэд одоо нусаа хацартаа наацгааж байнаа?!
    2019 оны 05 сарын 27 | Хариулах
  • Д.баярсайхан. (66.181.161.44)
    Монголд ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй.ардын хурлыг 4 жилд 1 удаа хуралдуулж, өдөр тутмын ажлыг сонгогдсон төлөөлөл бүхий улсын бага хурал нь ажиллаж,хуулиа боловсруулж байна виз.
    2019 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (157.147.251.175)
    Би лав энхболдыг огцорсонд маш баяртай байгаа
    2019 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.160.83)
    Энэ Занданшатар өөрийнхөө хэр чадлаа буруу үнэлж дээ!!! Үнэхээр чац нь дутаж байна даа!!! "Дур эзнээ голохгүй, Дунд чөмгө сүүжээ голохгүй" !!!
    2019 оны 05 сарын 26 | Хариулах
  • пэрэнлэй (202.126.89.249)
    Батзандангэгч хүнийг монголч ууд ихэнх ньгадарлах байхаа энэхүн бол улстѳрийн байр суурь гэж түй ч байхгүй ѳгдѳр алба андсуухл сонирхолд дийлэгсэн тэрнээс болоод бүрхалуурчихсан аймшигийн хүн буюу тѳрийн хутгуур гэж нэг улсорноортоглох аймүиги н хүнтѳрдѳг юм гэсээн энэ хүн бол солиотойхүн шүү үүнийг яаагаад ардчлсан дүүрэгттойрогт оруулчисон юм үүндл иххѳрамсдаг юмаа болчимгүй би энийгл хийнэнадаас бусадхэнч ч адахгүйл хэлэх ич ихийг мэддгүй аймшигийн хүн гэж хэнчхаоагдхаар хүн шүү ийм юманд яамарч албан тушаал ѳгч тоглуулаж болошгүй хүн шэж хэнч харнаа
    2019 оны 05 сарын 25 | Хариулах
  • viva brothers (66.181.161.81)
    Занданшатар УИХ даргад арай л тохирохгүйэээ хэмжээ нь яагаад ч хүрэхгүй бна хангалттай нотлогдлоошд
    2019 оны 05 сарын 25 | Хариулах
    • Зочин
      УИХ ын дарга УИХ аа тарааж байхаар өөрөө чадахгүй бол чаддаг хүнд нь шилжүүлэх хэрэгтэй
      2019 оны 05 сарын 25
  • Хөөрхийс минь (64.119.26.33)
    Энэ зантгар толгойд ус л байгаа болохоос ухааны дусал ч үгүй. Энхболдын хажууд ёстой нусан жор. Энхболд шиг ноён нуруутай, ухаалаг улс төрч ойрын үед төрөхгүй.УИХ-ыг тараагаад хөдөө харьж, аяга тагш юм эргүүлж тэнэгтсэн нь төр түмэнд хэрэгтэй. Батзандан тоосгон толгойтой амьтан л даа. Өнөөдөр бороо орж тоосго нь гэнэт жаахан чийг авч дээ.
    2019 оны 05 сарын 25 | Хариулах
  • Murun (202.9.45.246)
    Zandanshatar hiih estoi ajlaa hiij chadaghui bgaag bid harj bn end tendehiin alban baiguulgaar orj yvaa haragdah ym ter ajil n munuu.tgd UIH heleltsej baigaa aduudal n gishvvd hariulahdaa bosoj bgad yrihu genev yu yriad helelzed bgam ve ene Ih hural.teged gishvvd n guraldaa irehgui dampuursan gazar bnaa.Ta unendee ene ajliig hiij chadahgui bn .Ooroo ta ogzroh estoi bn
    2019 оны 05 сарын 25 | Хариулах
  • Иргэн (66.181.191.129)
    М.Энхболд гэдэг хүн үнэхээр Батзандан та нарын яриад байсан шиг хүн бишээ?! Түүн шиг улс төрч монголын төрд одоогоор алгаа?! Бэлтгэгдээгүй байж цээжээ дэлдэгсэд одоо нусаа хацартаа наацгааж байнаа?!
    2019 оны 05 сарын 25 | Хариулах
    • Энхболд дууссан. Харин олигтойхон хүнээр тавих байсийм.
      2019 оны 05 сарын 25
  • Иргэн (66.181.191.129)
    М.Энхболд гэдэг хүн үнэхээр Батзандан та нарын яриад байсан шиг хүн бишээ?! Түүн шиг улс төрч монголын төрд одоогоор алгаа?! Бэлтгэгдээгүй байж цээжээ дэлдэгсэд одоо нусаа хацартаа наацгааж байнаа?!
    2019 оны 05 сарын 25 | Хариулах
  • Иргэн (66.181.191.129)
    М.Энхболд гэдэг хүн үнэхээр Батзандан та нарын яриад байсан шиг хүн бишээ?! Түүн шиг улс төрч монголын төрд одоогоор алгаа?! Бэлтгэгдээгүй байж цээжээ дэлдэгсэд одоо нусаа хацартаа наацгааж байнаа?!
    2019 оны 05 сарын 25 | Хариулах
  • Zochin (103.229.120.70)
    БАТЗАНДАН МАШ ЗӨВ ШҮҮМЖЛЭЛ ХЭЛЖ ЧАДЛАА .ХЭЛЭХ ГЭСЭН ҮГЭЭ ХААНА Ч ХЭНД Ч ҮНЭН БАЙДАЛИЙГ ХЭЛНЭ ГЭДЭГ ЭХ ОРОНЧ ШУДАРГА ХҮНИЙ ЗАН ЧАНАР .ҮНЭХЭЭР М.ЭНХБОЛД ГЭЖ ХҮНИЙГ СОЛЬСНООР УИХ АЖИЛ САЙЖИРСАН ЮМ АЛГА .УЛС ТӨР АЛБАН ТУШААЛЫН ТЭМЦЭЛ БАЙСАН БАЙНА.ОЮУН-ЭРДЭНЭ САЙД БОЛЛОО АЮУРСАЙХАН БАЙНГЫН ХОРООН ДАРГА БОЛЛОО.АН ХОЁР ГИШҮҮН БАЙСАН БОЛОХООР АЛБАН ТУШААЛ ӨГЧ БОЛОХГҮЙ БАЙХ ШИГ БАЙНА.БАТЗАНДАН ҮНЭХЭЭР ШУДАРГА ХАРИН БОЛД АЯЛДАН ДАГАГЧ .
    2019 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.160.126)
    М.Энхболд УИХ-ын даргаас хусуулснаас хойш чуулганд суухаа болио юу? Уул нь УИХ-ын гишүүн хэвээрээ биз дээ? Эсвэл ил харагдахгүй газар суугаад байгаа юм уу? За даа, тэр ч яахав.
    2019 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.9.44.177)
    Ard tumni tarhig hudlaa ugaagaad hoshigruulad bsn yasan enhboldig l solijihbol barag l margash n k mongol uls mandana badrana gd bsn bur dordloo ijeejee orsdoo tim shudraga ym bol ogtsrood enhboldoo butsagaad tabi
    2019 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.229.121.37)
    Баттулгын үгэнд ордог гөлөг Занданшатар чи гишүүдийн үг хэлэхийг яагаад хаадаг юм. Даварсан хулгайч Баттулга дандаа л хагас дутуу, хуульд нийцэхгүй асуудал оруулж ирдэг ш дээ. Гахайн хоншоорт минь чи спикер хийж чадахгүй ээ.
    2019 оны 05 сарын 25 | Хариулах
  • Иргэн (66.181.161.117)
    Занданшатар уих ын дарга хийж зовж бснааас сул гишүүн хийх хэрэгтэй чуулганы завсарлагаанаар харин2 сар шар хаданд очиж сайн эмчилгээ хийлгээд байвал гишүүнээ хийж чадаж магадгүй
    2019 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.160.118)
    Энэ мэнгэт Нямдорж бүр даврах нь дээ. Одоо бүр гаршсан хулгай ч авгай Алтанг дэвшүүлж төр удирдуулах сонирхолтой гэнээ. Энэ хүн эрүүл хүн өн үү. Алтан авгай хүү Эдуардын Сүрэн гэгчийнхээ нэрээр зайсанд 4,2 га газар солонгосжчуудад зараад тэр газар нь солонгосчууд орон сууц бариад монголчуудад сая доллараас илүү үнээр зарж баяжсан шүү. Манай монголд болж бүтэхгүй хэрэг бүхэнд энэ залтай зайлхай авгай байнга орооцолддог юм
    2019 оны 05 сарын 24 | Хариулах
  • Иргэн (66.181.191.129)
    М.Энхболд гэдэг хүн үнэхээр Батзандан та нарын яриад байсан шиг хүн бишээ?! Түүн шиг улс төрч монголын төрд одоогоор алгаа?! Бэлгэглээгүй байж цээжээ дэллэгсэд одоо нусаа хацартаа наацгааж байнаа?!
    2019 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин (59.153.115.206)
    Танай сайт хөлсний бичигчтэй нэг хүнд зориулагдсан бүх ямбыг эдэлж байсан хулгайчийг өмөөрөөд байхы
    2019 оны 05 сарын 24 | Хариулах
  • Монгол (66.181.161.7)
    занданшатар шатарын хүү харин бэрс ноён хоёр нь Хүүк Женко хоёршдээ, харин Энхболд чинь төрийн хүн шүү
    2019 оны 05 сарын 24 | Хариулах
  • Иргэн (66.181.161.7)
    Энэ занданшатар яг эрүүл хүн мөн үү
    2019 оны 05 сарын 24 | Хариулах
    • Иргэн
      эрүүл биш харагддаг болсон хүн ш дээ .хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн хллбоон дээр очих гэхээсээ хөгжлийн бэрхшэалтэй хүүхдийг сургах сургуулийн орчинг бүрдүүлээд багш нарынх нь цалинг төсвийг нэмээд өгчих нь чухал шүү
      2019 оны 05 сарын 24
  • Зочин (66.181.161.7)
    УИХ аа тараанаа гээд сууж бгаа УИХ ын даргыг юу гэж ойлгох уу огцорвол таарнашдээ өөр ажил хариуцаж чадах хүнийг томилох ёстой
    2019 оны 05 сарын 24 | Хариулах
  • mgl (103.9.90.130)
    төр луйварчдаар дүүрсэн дандаа дээрэмчин сэтгэлгээтэй хүмүүс ялгарч төрд гарсан нийгмийн ялгарал явагдаж байна . Ийм цаг үед парламентийн тогтолцоог нурааж яагаад ч болохгүй. Ямар ч муу парламент байсан тарааж болохгүй гэдгийг ард түмэн ойлгож байгаа байлгүйдээ. Харин 2020 онд нийт сонгогчид маш хариуцлагатай сонголт хийх ёстой.
    2019 оны 05 сарын 24 | Хариулах
  • Иргэн (66.181.191.129)
    Яаж ч бодсон М.Энхболд даргыг яаж гүйцэх вэ?! Одоогийн төрд түүн шиг хүн байхгүйшдээ?! Тэнэгүүд луйварчид аль олигтойг нь л онилдогшдээ?!
    2019 оны 05 сарын 24 | Хариулах
    • Сонгогч
      Санал нэг бна
      2019 оны 05 сарын 24
  • Иргэн (66.181.191.129)
    Яаж ч бодсон М.Энхболд даргыг яаж гүйцэх вэ?! Одоогийн төрд түүн шиг хүн байхгүйшдээ?! Тэнэгүүд луйварчид аль олигтойг нь л онилдогшдээ?!
    2019 оны 05 сарын 24 | Хариулах
  • Иргэн (66.181.191.129)
    Яаж ч бодсон М.Энхболд даргыг яаж гүйцэх вэ?! Одоогийн төрд түүн шиг хүн байхгүйшдээ?! Тэнэгүүд луйварчид аль олигтойг нь л онилдогшдээ?!
    2019 оны 05 сарын 24 | Хариулах
  • зочин (202.9.42.240)
    Энхболдыг солиод бүүр дордуулсааан. Их хурал тарвал яасан бэ.Их хурлын даргыг юм уу.Ерөнхии сайдаар Алтжингиин Алтанг болгомоор юмаа.ман намынх биздээ.Эсвэл Улаанбаатар хотын дарга захирагч болгомоор юмаа.Энэ чадамжгүй юмсыг харж байхаар огцруулчаад Алтангаа тавиачээ ман намынхаан
    2019 оны 05 сарын 24 | Хариулах
  • бө (202.55.191.205)
    шаадаг гар вэ жаргал үхрийн чацага
    2019 оны 05 сарын 24 | Хариулах
  • зочид (202.21.97.90)
    орон сууцны контороо хуучнаар нь ажиллуул сөх гэдгийг татан буулга ОСК-т нь суугчид мөнгөө төлье
    2019 оны 05 сарын 24 | Хариулах
    • санал нэг бна. контор бүрэн хариуцах хэрэгтэй.
      2019 оны 05 сарын 24
  • зочид (202.21.97.90)
    орон сууцны контороо хуучнаар нь ажиллуул сөх гэдгийг татан буулга ОСК-т нь суугчид мөнгөө төлье
    2019 оны 05 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    8 цаг 34 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    8 цаг 42 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    13 цаг 59 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    14 цаг 10 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    14 цаг 49 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Өчигдөр 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Өчигдөр 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Өчигдөр 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Өчигдөр 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Өчигдөр 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Өчигдөр 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Өчигдөр 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Өчигдөр 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Өчигдөр 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Өчигдөр 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Өчигдөр 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Өчигдөр 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК