зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр дахин итгэл хүлээлгэхийг ард түмнээс гуйж, зээлээ төлдөггүй тэрбумтанууд илчлэгдсэн нь

2019-5-25
0
ЖИРГЭХ

Энэ долоо хоногт олон хүүхэд сүрьеэгийн халдвар авсанд албарын сайд нь хариуцлага хүлээхгүй гэж гэдийсэн, төр нийгмийн зүтгэлтэн амиа алдсан гээд харуусал, дуулианаар дүүрэн үйл явдалтай байв. Ингээд үйл явдлыг хураангуйлан хүргэе.


-АН-ын дэд дарга Г.Батхүүг сүүлчийн замд нь үдлээ-

Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Их Хурлын дэд дарга, АН-ын дэд дарга Г.Батхүү энэ сарын 17-ны орой Төрийн ордны баруун жигүүрийн гонхноос унаж нас барьсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тэгвэл өнгөрөгч баасан гарагт талийгаачийг сүүлчийн замд нь үдэх ёслол боллоо. Талийгаачид тохиолдсон уг харамсалтай хэрэг гаднын нөлөөтэй байж болзошгүй хэмээн АН-ын зүгээс гэж үзэж буйгаа мэдэгдсэн.

Мөн үүнтэй холбоотойгоор түүнтэй хамгийн сүүлд уулзсан гэх УИХ-ын зарим гишүүд мэдэгдэл, тайлбар хийсэн. Тухайлбал, АН-ын дарга С.Эрдэнэ хэрэг болох үед Төрийн ордонд байгаагүйгээр мэдэгдсэн. Харин Н.Номтойбаяр гишүүн “Энэ сарын 17-ны орой манай өрөөнд 10-15 минут саатаад гарсан. Сүүлд уулзсан МАН-ын гишүүн гээд хайж, эргэлзэх байх зүйлгүй. Тэр хүн нь би. Талийгаачийг манай өрөөнөөс гарсны даргаа 19:18 минутад миний бие бүлгийн хуралд суусан. Цагдаагийн байгууллагад хаана таарсан, юу ярьсан талаараа мэдүүлэг өгсөн. Жин нэлээн хассан байсан нь анзаарагдсан. Нүүрний судас улайлттай байсан. Ах нь эмчилгээ хийлгэж байгаа гэж хэлсэн” гэж мэдэгдсэн юм. Уг хэрэг болсныг хамгийн түрүүнд мэдэж холбогдох байгууллагад хандсан хүн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү. Тэрбээр болсон процессын талаар “Ар гэрээс нь зөвшөөрөл авсан. Дээр нь цагдаагийн байгууллага, Шүүх шинжилгээний үндэсний төвөөс дүгнэлт нь гарч байгаа гэсэн учраас мөн нийгэмд үүссэн буруу ойлголтыг залруулах үүднээс мэдээлэл хийсэн нь зөв байх. Миний өрөө 111 номер. Хэрэг болсон газрын дэргэдэх өрөө. Тухайн үед чуулган тараад хүмүүстэй уулзаад гарахдаа газар унасан байхтай нь таарсан. Би хуульч хүн. 20 гаруй жил иймэрхүү хэрэг явдлыг харж байсан учраас авах ёстой арга хэмжээг авч шийдвэр гаргасан. Төрийн ордон өөрийн гэсэн хуультай. Тагнуулын ерөнхий газрын харьяанд байдаг.

Тиймээс тагнуулд мэдэгдсэн. Мөн эмнэлгийн түргэнийхэн ирж, амь насаа алдсан болохыг нь тогтоосон. Энэ үеэр зохих газарт нь мэдэгдээрэй гэж хэлээд, нөхцөл байдлыг баримтжуулсан. Цагдаагийн байгууллага надаас хойш ирсэн учраас фото зургийг нь авч, зургаа цагдаад хүлээлгэн өгсөн. Манай өрөөнд дуу чимээ сонсогдох боломжгүй. Хоёр давхар хаалгатай. Би хоёр давхраас унасан гэж ойлгосон. Тиймээс унасны дараа нь харсан. Мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүйн тулд цагийг хэлэх боломжгүй. Тухайн үед толгойдоо гэмтэл авсан уу, өөр байдлаар гэмтэл авсан эсэхийг хэлэхэд хэцүү. Толгойноос нь болон хамраас нь цус гарсан байдалтай байсан. Уначихсан байхад нь шууд Г.Батхүү агсныг гэж би бодоогүй. Энэ асуудлыг хуулийн байгууллага тодруулах ёстой” хэмээн тайлбарсан юм. Ямартай ч уг хэрэг гадны нөлөөтэй байсан уу, эсвэл золгүй явдал байсан уу гэдгийг одоогоор дүгнэн хэлэх боломжгүй. Шүүх шинжилгээний байгууллагын эцсийн дүгнэлт 21 хоногийн дараа гарна. Иймээс 21 хоногийн дараа хэргийн учир тайлаглах биз ээ.

-Хэнтийн нөхөн сонгуульд Н.Энхбаяр өрсөлдөнө-

Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт зургадугаар сарын 30-ны өдөр нөхөн сонгууль зохион байгуулагдана. Хуулийн дагуу нөхөн сонгуульд 13 нам оролцохоо илэрхийлсэн бол намууд нэр дэвшигчээ тавдугаар сарын 24-28-ны өдрүүдэд тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчийнхээ бичиг баримтыг хүргүүлэх ёстой. Тэгвэл Хэнтий аймагт болох УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАХН-аас намын дарга Н.Энхбаярыг өрсөлдүүлэхээр нэр дэвшүүлж байгаагаа МАХН өнгөрөгч баасан гарагт мэдэгдсэн юм.

Нэр дэвшигчийн зүгээс “Надад итгэл хүлээлгэсэн МАХН-ын гишүүддээ баярлалаа. Нөхөн сонгуультай холбогдуулж нийгэмд янз бүрийн байр суурь илэрхийлж байгаа. Эрх баригчид энэ сонгууль битгий болоосой гэж бодож байгаа. Тиймээс энэ сонгуулийг удаа дараа хойшлуулсан. Одоо ч гэсэн оролдлогоо орхилгүй Үндсэн хуулийн Цэцээр дамжуулан сонгуулийг ойлгомжгүй байдалд оруулахаар бэлтгэл ажлаа хийж байна. Үүнийг хүн бүр мэднэ. Энэ бол Үндсэн хуулийн Цэцийн хэлэлцэх асуудал биш. Гэхдээ бид Цэцийн шийдвэрийг хүлээлгүйгээр нэр дэвшигчээ зарласан. Энэ ч зөв. Хэнтий аймгийн сонгогчид УИХ-д төлөөлөлтэй байх шаардлагатай. Төр засагт хэнтийчүүд санаа бодлоо хүргэх ёстой. Хэнтийчүүдийн саналыг хүндэтгэн үзэж байна. МАН, АН энэ сонгуульд луйвраар ялна.

Тиймээс бид ард түмэнтэйгээ хамтарч шударга сонгууль явуулахыг уриалж байна. Хэнтийчүүд сонгуулийн луйврыг таслан зогсоох эр зориг нь хэвээрэй гэж найдаж байна. Бусад намуудад хандаж хэлэхэд энэ сонгуульд шударгаар өрсөлдөхийг уриалж байна” гэсэн юм. Мөн “Би ард түмнийхээ итгэлийг дааж, их өрийг дарж, Мянганы замыг эхлүүлж байсан. Үдийн цай хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн. Энэ бүхнийг та бид хамтдаа хийсэн. Өнөөдөр сонгогчдынхоо итгэлийг МАХН сэргээж чадна. МАХН-аас нэр дэвшсэн би сэргээхийн төлөө зүтгэж чадна. Монгол Улс мандтугай, Хэнтийн сонгогчид мандтугай” хэмээсэн юм. Тэгвэл АН-аас Ж.Оюунбаатарыг дэвшүүлэхээр ярилцаж байгаа аж. Эл шийдвэрийг Хэнтий аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж, гаргасан бөгөөд тус шийдвэрээ АН-д хүргүүлж, Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар хэлэлцэж баталж өгөхийг хүссэн байна.

 

-Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг тарахыг уриллаа-

Энэ сарын 23-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг тарахыг шаардаж үг хэллээ.

Тэрбээр “Миний бие 2018 оны аравдугаар сарын 29-ны өдөр УИХ бүрэн эрхээ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тул өөрөө тарах шийдвэр гаргахыг УИХ-д санал болгосон билээ. Тухайн үед УИХ-ын даргын алба хашиж байсан М.Энхболд уг саналыг УИХ-аар хэлэлцүүлэх боломжийг хаасан шийдвэр гаргаж надтай санал нийлэхгүй байгаагаа бичгээр илэрхийлэн өнгөрөөж байв. Үүнээс хойш хагас жил өнгөрөөд байхад УИХ-ын ёс зүй, шударга ёсны байдал дээрдсэнгүй. Үйл ажиллагаа нь сайжрахгүй улам дордож, иргэд сонгогчдын итгэлийг бүрэн алдахад хүрээд байна.

 

Тиймээс УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тул хугацаанаасаа өмнө тарах асуудлыг хэлэлцэн тогтоол гаргахыг та бүхэнд дахин санал болгож, уриалж байна. Та бүхнийг улс төрийн эр зориг гарган үндэсний эрх ашгийг дээдлэн УИХ-ыг өөрөө тарах шийдвэрт хүрэхийг дахин уриалж байна. Та бүхэн зоригловоос Монголын төр өөрийгөө ариусган цэвэршүүлэх чадвартай болохыг монголчуудад төдийгүй дэлхий нийтэд харуулах буянт үйлс болох нь дамжиггүй” гэсэн юм. Ерөнхийлөгчийг ийм мэдэгдэл гаргасны дараа чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хэдхэн сарын өмнө УИХ-ын даргыг сольчихвол улс орон сайхан болно гэж бодож байсан.


 

 

"Г.Занданшатар дарга аа, та наашаа хар даа. Нэг л гөлийчихөөд байна. Нэг л том тэсрэлт гарахгүй байна. Өөрчлөлтийн салхи чинь гарахгүй байна гэж иргэд хэлж байна. Өчигдөр Ерөнхийлөгч биднийг дуудаж уулзсан. Архидалтаа боль. Архидалтаас чинь болоод хүний амь эрсдээд байна. Зүгээр орж ирсэн иргэнийг архиар шахаж байгаад амь насанд нь хүрсэн гэж иргэд ярьж байна. М.Энхболд гэдэг хүнийг боорлосоор байгаад огцруулсан. УИХ-ын ажил яаж сайжирсан юм бэ. Монголын ард түмний өмнө бид хариуцлагатай ажиллах ёстой. МАНАН-гийн зарим даргыг зайлуулсан. Одоо шүүхээ өөрчлөхгүй юм уу. Төрийн гурван өндөрлөгт эрхийг нь өгсөн. Хийвэл хийсэн шиг хий. Чадахгүй бол чадахгүйгээ ард түмэндээ хэл. УИХ өдөр өнжүүлэх шиг жижиг сажиг юм ярьсаар байгаад өдөр дуусч байна.

Томоохон асуудал руугаа оръё” хэмээн УИХ-ын даргад хандан хэлсэн нь гэмээ ухаарч буй мэт харагдсан. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ 76 гишүүнээс бүрдэнэ гэж Үндсэн хуульд заасан. УИХ-ын ажлаас нийгэм, улс төрийн бүх зүйл хамаарна. УИХ шүүх эрх мэдлийг эдэлдэггүй. Хууль тогтоох эрх мэдлийг УИХ хэрэгжүүлнэ. Таны хаяг буруу байна. Өөрсдийнхөө нэр хүндийг ингэж унагаж болохгүй. Сайн хууль гаргах хэрэгтэй. УИХ-ын гишүүн бүрийн нэр төрийг өндөрт өргөх хэрэгтэй. Та бүхэнд улсын эрх мэдлийг өгсөн. УИХ хэрхэн ажиллаж байгаагаас ард түмний амьдрал шалтгаална. УИХ-ын гишүүдийн үйл ажиллагаанаас УИХ-ын нэр төр шалтгаална. Та бүхэн олон түмний төлөөх сэтгэлээр ажиллаж чадвал улс орны байдал хамаарна. Хурал дээр үг хэлж байгаа гишүүд үгээ бэлдэж ирж бай. Заримдаа олны инээдэм болж байна. УИХ-ын чуулганд ирэхгүй байгаа гишүүдийг зарлах болно. Гишүүд УИХ-ын нэр хүндийг унагаад байвал хэн нэгний шахалтаар биш УИХ өөрөө тарах асуудлыг тавих болно шүү. УИХ мэтгэлцээнээр асуудлыг шийддэг. Нэг дарга асуудлыг шийддэггүй. Үүнийг ухамсарлаж, УИХ-ын гишүүд хуралдаа хариуцлагатай хандах хэрэгтэй. Нэг үхрийн эвэр доргивол 1000 үхрийн эвэр доргидог. Тиймээс УИХ тарах асуудлыг гишүүдээсээ асуух болно” хэмээн ширүүхэн хариу барив.

-Махны экспортод квот тавина-

Өнгөрөгч лхагва гараг буюу энэ сарын 22-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэд зохицуулалт хийх болсон талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлсэн. Тэрбээр "Нэгдүгээрт махны үнийг тогтвортой байлгах үүднээс 127 худалдааны цэгт нөөцийн махыг борлуулж, амралтын өдөр өргөтгөсөн худалдаа хийж байна. Дулааны аргаар мах боловсруулан экспортлох үйлдвэрүүд итгэмжлэгдсэн мах боловсруулах үйлдвэрээс бэлтгэх ёстой ч зах зээлд гарахын өмнө гар нядалгаа хийж байсан нь тогтоогдсон тул энэ байдлыг зогсооно. Мөн тухайн жилийн мал сүргийн өсөлт болон зах зээлийн хэрэгцээнээс шалтгаалан экспортод квот тогтоохоор болсон. ААН-үүд экспортод гаргаж буй махны 10 хувьтай тэнцэх хэмжээний махыг дотоодын зах зээлд нийлүүлсэн байх шаардлага тавина. Махны нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна. Үүнээс гадна Засгийн газрын хуралдаанаар гурилын хангамжийн талаар хэлэлцлээ. 100 мянган тонн гурил үйлдвэрлэх нөөц байгаа. Үнийн хувьд тогтвортой байгаа бөгөөд дутагдал гарахгүй нь тооцоо судалгаагаар батлагдсан. Харин төмс хүнсний ногооны хангамж, үнэ тогтвортой зарим төрөлд буурсан үзүүлэлттэй байна" гэсэн.


 

-"Хөгжлийн банк"-анд өртэй тэрбумтангуудын зарласан нь-

Үүнээс гадна ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Хөгжлийн банк"-анд хийсэн шалгалтын үр дүнг олон нийтэд танилцууллаа. Тэрбээр “Тус банкнаас олгосон зээлнээс 964.1 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, 19 зээлийг эргэн төлүүлэх шаардлагатай. Эс бөгөөс хууль хяналтын байгууллагад шилжүүлж шалгуулах дүгнэлт гаргасан” гэсэн юм. Тодруулбал тэрбээр “Евро, Чингис, Самуурай бонд голлох эх үүсвэр болж эдгээр бондоос мөнгө авсан байна. Мөн улсын төсвөөс авч зарцуулсан байна. 319 төслийн 1.8 наяд төгрөгийн санхүүжилтийг Улсын төсвөөс гаргасан байна. Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банканд зээлээ эргэн төлөөгүй, ноцтой зөрчилтэй зээлдэгч аж ахуй нэгжүүд байна. Тухайлбал, Хөтөл, Монлаа цемент зэрэг компаниуд зээлээ эргэн төлөөгүй байна. Арилжааны банкыг санхүүжүүлэх боломжтой 13 жижиг төсөлд нийт 3.4 тэрбум ам.долларын зээлийг олгосон байна. Энэ нь арилжааны банктай энэ банк өрсөлдөж байна.

Уг нь 2017 оны хоёр сарын 10 батлагдсан Хөгжлийн банкны хуулиар "Хөгжлийн банкны чиг үүрэг нь Монгол Улсын хөгжилд зайлшгүй шаардлагатай дэд бүтэц болон эдийн засгийн том төсөлийг санхүүжүүлнэ" гэж заасан байдаг. Гэтэл Хөгжлийн банк арилжааны банктай адил хэмжээний бага хүүтэй зээл олгох “соёл” бий болгосноос болж арилжааны банкуудтай өрсөлддөг бага хүү зээл гаргахын тулд лоббид автдаг зүйл ажиглагдсан.

Дэлхийн нийтлэг жишгээр хөгжиж байгаа бусад хөгжлийн банкнаас өөр үйл ажиллагаатай явж байна гэж дүгнэлт хийхээс өөр аргагүй байна" гэсэн юм. Ийнхүү экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр ард түмнээс дахин итгэл найдвар хүлээлгэхийг гуйсан бол "Хөгжлийн банк"-наас авсан тэрбум, тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй тэрбумтангуудын ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нэр цохон зарласан зэрэг дуулиантай дагуулсан мэдээтэй зэрэгцээд төр, нийгмийн зүтгэлтэн харамсалтайгаар амиа алдсан долоо хоног болж өнгөрлөө.

 

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол-Хятадын 5 дахь удаагийн экспод монголын 350 гаруй ААН оролцож байна
Ирэх оноос тохижилт, хог тээврийн үйл ажиллагааг хороодод бүрэн хариуцуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар КОЙКА-ын ерөнхийлөгчтэй уулзав
Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (59.153.87.34)
    Хүссэн хүсээгүй Энхбаяраас өөр сонгочих хүн улстөрд үнэхээр ховор алддаггүй хүн гэж байхгүй алдаагаа засна гэдэг агуу амжилт энэ хүн монголын ард түмэнд их өртэй одоо өрөө төлөх ёстой энэ хүнийг үхлийн ирмэг дээр байхад ард түмэн цуг байсан одоо дэргэд мундаг боловсролтой шударга залуус оруулж өгөх хэрэгтэй
    2019 оны 05 сарын 27 | Хариулах
  • зочин (124.158.73.28)
    манай хэнтийнхэн энэ хүнийг тоохгүй ээ
    2019 оны 05 сарын 27 | Хариулах
  • Иргэн (106.254.162.123)
    Хуучны өвгөчүүл яах гэж сонгуульд нэр дэвшдэг юм бэ, юу хийхийн, Энхбаяр болимоор юм даа, төрийн 3 өндөрлөгийн албыг хашиж үзлээ, болоогүй дээ, таваг цаашаа
    2019 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.160.93)
    Энхбаяр гэгч авилгач өвгөнийг хэзээч төрд бүү ойртуул
    2019 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.43.72)
    мах экспортлоход гадаадын жижиг үйлдвэр байж болохгүй квот бүүр хэрэггүй энэ чинь авилга хөгжих эх үүсвэр болно хятадууд бага хүүтэй мөнгөний эх үүсвэртэй манайхан мөн л гучин хувийн хүүтэй мөнгөөр өрсөлдөж чадах уу ? энэ бол шууд утгаар хятад махны үйлдвэрүүдийг дэмжсэн бодлого монголын засаг төр бодлогоор ард түмэн дээ үйлчлэх ёстой гэтэл авилгад урайлсан бодлого гаргадаг ЖДҮйлдвэ рлэгчидээ устгах
    2019 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.44.203)
    enxbayriig mongolchuud demjideg yum aa amjilt xvsie
    2019 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.44.203)
    enxbayriig mongolchuud demjideg yum aa amjilt xvsie
    2019 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.126.89.162)
    Жин нилээд хассан байна лээ гэхээр жигнэж үзсэн болж таарах уу
    2019 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.57.92.161)
    Н Энхбаярыг дэмжинэ
    2019 оны 05 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөх ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байна
    38 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл пүрэв гарагт эхэлнэ
    1 цаг 23 мин
  • Б.Уянга: "Мандала Турс" компанид хулхидуулсан хүмүүс хамтдаа тэмцмээр байна
    1 цаг 59 мин
  • Дуудлага худалдаагаар Шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан барилгыг 1.6 тэрбум төгрөгөөр зарлаа
    2 цаг 26 мин
  • Манай улсын 17 аймгийн 137 сум ТАРВАГАН ТАХАЛ өвчний байгалийн голомттой
    2 цаг 45 мин
  • Монгол-Хятадын 5 дахь удаагийн экспод монголын 350 гаруй ААН оролцож байна
    3 цаг 9 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдсэн байна
    3 цаг 15 мин
  • Маргаашаас тэгш, сондгойгоор зорчино
    4 цаг 28 мин
  • "The Beatles"-ийн ард байсан хүн
    4 цаг 47 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 50 мин
  • Ирэх оноос тохижилт, хог тээврийн үйл ажиллагааг хороодод бүрэн хариуцуулна
    4 цаг 59 мин
  • Малчны хүүхэд ХААИС-д үнэ төлбөргүй суралцахын тулд ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?
    5 цаг 4 мин
  • Хичээл орохоос өмнө амжуулах хэрэгтэй ЗҮЙЛС
    5 цаг 39 мин
  • 2024–2025 оны хичээлийн жилд боловсрол нөхөн олгох сургалтад нийт 5251 хүн хамрагджээ
    5 цаг 40 мин
  • Хоёрдугаар тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажил 70 хувьтай үргэлжилж байна
    5 цаг 53 мин
  • Есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    5 цаг 54 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар КОЙКА-ын ерөнхийлөгчтэй уулзав
    5 цаг 55 мин
  • ӨНӨӨДӨР: Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт үргэлжилж байна
    5 цаг 58 мин
  • Зурхай: Удирдлагын суудалд суухад сайн өдөр
    6 цаг 2 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    6 цаг 10 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК