ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан эхэллээ. Тус хуралдаанаар Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэж буй юм. Мөн нөхөн сонгууль зарласан тогтоол “эцэг” хуулийг зөрчсөн эсэхийг эцэслэн шийдвэрлэх юм.
Мэдээлэл гаргагч тал: УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээс тогтоосон тохиолдолд эгүүлэн татах үндэслэл бий. Энэ бол Үндсэн хуулийн өөрийнх нь үндсэн заалт. Гэтэл гэмт хэрэг, зөрчилд холбогдохоор чөлөөлж байгаа нь Үндсэн хуульд заасан зохицуулалтыг зөрчиж байгаа юм. Энэ бол Үндсэн хуулийн зөрчил. Үндсэн хуулийн 16.9 дэх заалтыг зөрчсөн. Нэгэнт Хэнтийн аймгийн 42 дугаар тойргийнхон Д.Гантулгыг сонгосон байхад УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн нь 16.9 дэх заалтыг зөрчсөн.
Д.Лүндээжанцан: Нэмэлт тайлбарын хувьд мэдээлэл гаргагч талаас тавьсан үндэслэлд Д.Гантулгыг чөлөөлөхөд ямар нэгэн дарамт шахалт, тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалаагүй гэж байна. Эмэгтэй гишүүд хэвлэлийн бага хурал хийхдээ чөлөөлөх биш түдгэлзүүлэх асуудал бий. Үүнтэй холбогдуулж Ерөнхийлөгчийн зүгээс хориг ирсэн. Энэ бол шахаж шаардсан асуудал байсан. Тухайнэ үед Д.Гантулга гишүүний асуудлыг шийдсэн болохоор зөвхөн Д.Мурат гишүүн дээр хэлэлцэх болсон” гэлээ.
Цэцийн дунд суудлын хуралдаан үргэлжилж байна. Бид мэдээллийн дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.
С.Сүлд