Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

2030 он хүртэл 100 мянган амьд төрөлтөд эхийн эндэгдлийн пунктыг 15-д хүргэж бууруулах зорилт тавьж байна

2019-5-27
0
ЖИРГЭХ

ОУПХ-ны Ерөнхийлөгч Габриэла Куэвас,

Эрхэм ноёд, хатагтай нар аа,

2013 он хүртэл хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн зорилгууд нь бид бүгдийн хувьд түүхэн ач холбогдолтой юм. Учир нь дэлхий даяар хэрэгжих ёстой зорилгуудыг хэрэгжүүлэхийн төлөө улс орон бүр үүрэг хариуцлага хүлээж байна. “Тогтвортой хөгжлийн зорилгууд” хэмээх баримт бичгийн гол агуулга хэнийг ч ардаа орхиж, үлдээлгүйгээр эдийн засаг, нийгмийн хөгжлийг урагшлуулахад чиглэж байгаа билээ. Үүний тулд бид тодорхой зорилго, зорилтуудыг тавьж, сэтгэлгээний өөрчлөлт бий болгохоор ажиллаж байна.

Парламентууд ОУПХ-ны манлайлал дор энэ чиглэлээр тодорхой үүрэг хүлээж, үр дүнд хүргэх боломжтой нь тодорхой юм. Ялангуяа хүний эрх, эрх чөлөө, жендэрийн тэгш байдал зэрэг дэлхийн хэмжээний асуудлуудаар эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд парламентууд тодорхой алхмуудыг дор бүрнээ хийсэн байна. Монгол Улсын Их Хурлын хувьд ч тодорхой зорилтуудыг өмнөө тавьж ажиллаж байна. Тухайлбал, парламентын ардчиллыг бэхжүүлэх, тэгш бус байдлыг бууруулах зэрэг асуудлуудаар стратеги төлөвлөгөө гаргаад байна. Энэхүү стратеги нь цаашдаа улс орны тогтвортой хөгжлийг хангахад тус дэм болоод зогсохгүй засаглалын чанарыг сайжруулахад ч чухал үр нөлөөтэй гэж үзэж байна.

Улс орны парламентууд дор бүрнээ Тогтвортой хөгжлийн зорилгуудыг бодит үйл ажиллагаа болгон хувиргахын төлөө арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг сайн жишээ бол “Ханойн тунхаглал” юм. Энэхүү тунхаглал бидэнд дэлхий нийтийн өмнө тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх боломжийг олгож буй юм. Учир нь тогтвортой хөгжлийн зорилгуудын гол асуудал болох ядуурлыг бууруулах асуудлаар улс орон бүр өөртөө тохирсон, олон талт арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг дээрх тунхаг бичигт заасан.

2017 оны 05 дугаар сард Ази, Номхон далайн бүсийн Тогтвортой хөгжлийн зорилгуудын чиглэлээрх анхны парламентын хурлыг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хошимин хотод зохион байгуулсан билээ. Энэ үеэр Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийн явцыг дүгнэн, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай алхмуудын талаар хэлэлцсэн. Энэ удаа бүс нутгийн хоёр дахь арга хэмжээгээ та бид зохион байгуулж байна. Тогтвортой хөгжлийн зорилгуудыг 2030 он хүртэл хэрэгжүүлэх үйл явц одоогийн түвшинд ямар байна вэ гэдгийг хамтран хэлэлцэхээр энэ удаагийн чуулганыг зохион байгуулж байна.

Хатагтай, ноёд оо,

Хүндэт зочид оо,

Монгол Улсын Их Хурлын зүгээс Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхийн тулд тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа талаар Та бүгдэд мэдээлэхэд таатай байна. Тухайлбал, “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал” хэмээх баримт бичгийг Монгол Улсын Их Хурал 2016 онд баталсан. Энэ бол Тогтвортой хөгжлийн зорилгуудыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх гол баримт бичиг юм. Бид цаашид Тогтвортой хөгжлийн зорилгуудыг амжилттай хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад тус дөхөм үзүүлэх зорилгоор парламентдаа Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороог байгуулсан. Дэд хороо ОУПХ-ноос гаргасан арга зүй, гарын авлага, баримт бичгийг өөрийн оронд хэрэгжүүлэхэд хүчин чармайлт тавьж ажиллаж байгаа.

Өнөөдрийн чуулган, салбар хуралдаануудаар Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар илтгэлүүд сонсоно. Өөр нэг чухал зүйл нь боловсролын сэдвээр тусгай хуралдаан зохион байгуулж байна. Энэ нь Тогтвортой хөгжлийн зорилгуудын нэг чухал хэсэг болох Чанартай боловсролыг бүх нийтэд хүргэхтэй шууд холбогдоно. Ядуурлыг устгах зорилгод боловсролын салбарын үйл ажиллагаа шууд уялдаа холбоотой байдаг билээ.

Боловсролын салбарыг Монгол Улс онцгойлон анхаардаг. Тухайлбал, ДНБ-ий 4.7 хувь, улсын төсвийн 17.2 хувьтай тэнцэх хөрөнгийг 2019 оны улсын төсөвт боловсролын салбарт зориулан баталсан. 2016 оноос хойш Засгийн газар болон парламентын зүгээс боловсролын салбарын шинэтгэлийн чиглэлээр тодорхой ажлуудыг хийж байна. Багш нарын мэргэжлийн ур чадвар, суралцах орчныг сайжруулах, цаашдаа боловсрол ба хөдөлмөр эрхлэлтийн уялдаа холбоог бэхжүүлэх, насан туршдаа сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх зэрэгт бид анхааран ажиллаж байгаа. Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар боловсролын салбарт эрх зүйн шинэчлэл хийхээр зорьж байна. Энэ бүхэн нь Тогтвортой хөгжлийн зорилгуудын 4 дүгээр зорилгыг хангахад тус дөхөм болно хэмээн найдаж байна.

Өнөөдрийн чуулганы хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2 илтгэлийг боловсролын салбарын шинэтгэлтэй холбоотойгоор Та бүгдэд танилцуулан, хэлэлцүүлэх болно.

Хүндэт зочид оо,

Тогтвортой хөгжлийн зорилгуудын 3 дугаар зорилго нь эрүүл мэндийн асуудал байдаг. Иргэн нэг бүрийнхээ эрүүл мэнд, сайн сайхны төлөө парламентууд чухал үүрэг хүлээж, тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэх боломжтой. Монгол Улсын Засгийн газар “Эрүүл монгол хүн” хөтөлбөр хэрэгжүүлж, элэгний өвчлөлийг бууруулах чиглэлээр тусгай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд тодорхой ахиц дэвшлүүд ч гарч байгаа. Мөн эхийн эндэгдлийг бууруулах чиглэлээр бодитой үр дүнд хүрлээ. Цаашид 2030 он хүртэл 100 мянган амьд төрөлтөд эхийн эндэгдлийн пунктыг 15-д хүргэж бууруулах зорилтыг тавиад ажиллаж байна. Эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд 2018 оны байдлаар 100 мянган амьд төрөлтөд эхийн эндэгдлийн пункт 27.1 пункт болж буурсан.

Та бидний өмнө тулгарч буй томоохон сорилтын нэг нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудал юм. Энэ өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлд дасан зохицох чадвартай эдийн засгийг бид бий болгох ёстой. Үүний тулд шинэ технологийг эзэмших, ялангуяа байгаль орчинд ээлтэй технологийг өөрийн оронд боловсруулж хөгжүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, ногоон татвар нэвтрүүлэх, ногоон худалдан авалтын зарчмуудыг нэвтрүүлэх зэрэг замаар бид байгаль орчны бохирдол болон хүлэмжийн хийн ялгарлыг багасгах зорилготой ажилладаг. Монгол Улсын Их Хурал 2016 онд Хог хаягдлын менежментийн тухай хуулийг баталсан. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Эдгээр хуулийг хэрэгжүүлэхэд иргэд, олон нийтийн оролцоо тун чухал. Тиймээс чуулганы явцад иргэдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилгуудын чиглэлээр үйл ажиллагаагаа хэрхэн оновчтой үнэлж дүгнэх, эх өгөгдлийг яаж ашиглаж, ахиц дэвшлийн үйл явцыг хэрхэн томъёолох тал дээр анхаарах болно. 

 Хүндэт зочид оо,

Бид чуулган, салбар хуралдааны явцад бие биенээсээ суралцаж, алдаа дутагдлаасаа сургамж авч, үр дүнтэй шийдвэр гаргахад мэдээллийг хэрхэн ашиглах, бидний өмнө тулгарч буй асуудлууд болох тэгш бус байдал, агаарын бохирдол, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, боловсролын чанар муу байгаа зэрэг Монгол Улсад төдийгүй нийт улс орнуудын өмнө тулгамдаад буй нийтлэг асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр ахиц дэвшил гаргахын төлөө ажиллах ёстой.

Өнгөрсөн долоо хоногт Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди сонгуульд ялалт байгууллаа. Дэлхийн хамгийн олон хүн оролцдог сонгууль Бүгд Найрамдах Энэтхэг Улсад болдог. Монгол Улс, Энэтхэг Улс хоёр шашин шүтлэг, оюун санааны хувьд ойр дөт ард түмэн. Нарендра Моди сонгуулийн сурталчилгааныхаа үеэр монгол үндэсний дээл өмссөн харагдсан. Энэ бүхэн манай хоёр улсын хамтын ажиллагаа, сайн харилцааны илрэл юм.

Цаг хугацаа хурдан өнгөрдөг. 2030 он гэдэг тийм ч хол биш, бидэнд байгаа нөөц ч хязгаарлагдмал. Тиймээс бид шийдвэр гаргахдаа, илүү үр дүнд хүрэхийн тулд байгаа нөөцөө хэрхэн зөв ашиглах талаар онцгой анхаарч, маш сайн бодож тунгаах хэрэгтэй. Эдгээр асуудлыг бид чуулганы үеэр хэлэлцэнэ.

Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье. Хүндэт зочид Та бүхэн дор бүрнээ энэхүү чуулганы үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрийг оруулснаар чухал үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байна. Энэхүү чуулганы үйл ажиллагаа бидэнд дараа дараагийн алхмуудаа илүү тодорхой болгоход чухал тус дөхөм болно гэдэгт найдаж байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    8 цаг 34 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    8 цаг 42 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    13 цаг 59 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    14 цаг 11 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    14 цаг 49 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Өчигдөр 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Өчигдөр 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Өчигдөр 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Өчигдөр 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Өчигдөр 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Өчигдөр 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Өчигдөр 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Өчигдөр 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Өчигдөр 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Өчигдөр 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Өчигдөр 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Өчигдөр 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК