Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

У.Хүрэлсүх болзлоо хэдийнэ хангажээ

2019-5-27
0
ЖИРГЭХ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвших эсэх нь тодорхойгүй энэ цаг үед олон нийтийн ой тоонд хамгийн их хадагдаж байгаа нэг зүйл нь түүний өрсөлдөгч “хэн” байх тухай. Хэнтийн АН-ын хорооны шийдвэрээр Засаг дарга асан Ж.Оюунбаатарыг, МАХН-ын Бага хурлаас намын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх хүртэл. Улс төр, нийгмийн хүрээнд МАН-ын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэх тухай таамаг хөвөрч буйгаас бус Бага хурлаас түүнийг албан ёсоор нэр дэвшигчээр сонгож батламжлаагүй болохоор тэр болов уу. Гэхдээ У.Хүрэлсүх нэр дэвших үү. Дэвшсэн тохиолдолд ялах уу. Цаашлаад улс төрийн нөхцөл байдал хэрхэн эргэх бол... Үүнд Цэцийн шийдвэр хамаарах уу гэдэг нь өнөөдөртөө таамаг төдий асуудал. Энэ бүгд өнөөдөртөө эргэлзээ, таамаг төдий л асуудал юм. Гагцхүү Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг намаас нь нэр дэвшүүлж, Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд илгээсэн тохиолдолд юу болох талаар Непко судалгааны төвөөс нэгэн судалгааг гаргажээ.

Улстөрчид өөрсдөө захиалдаг, хэн хаанаас оролцдог нь тодорхой атлаа тоон мэдээлэлд үндэслэдэг олон арван судалгааны хажууд Непко-г арай ханатай гэж харж болохоор байна. Учир нь “Олон нийтийн санаа бодлын судалгаа” нэртэй уг судалгаанд Дарханаас 100, Хэнтийгээс 400, Улаанбаатараас 1080 нийт 1580 иргэнийг түүвэрлэн хамруулжээ. Судалгаа гаргагчдын зүгээс хүн ам зүйн онцлог бүрийг хувьд тусгайлан авч үзэж, нийслэлийн зургаан дүүрэг болон Дархан-Уул, Хэнтий аймгийг сонгосон тухайгаа тайлбарлажээ. Хүн амын нягтаршил, оршин суугаа орчных нь онцлогоос харвал Улаанбаатар, Дархан-Уул аймгийг сонгосон нь мэдээж ортой, өөрөөр хэлбэл үнэнд илүү дөхөж мэдэх.

Нэгэнд нь хүн амынх нь талаас дээш хувь оршин сууж, тэр хэрээрээ улс орны хөгжлийн өнгө төрхийг тодорхойлдог бол нөгөөхийг нь Улаанбаатарын дараа орох хотын хэмжээнд тодорхойлдгоороо онцлог.

Харин удахгүй болох нөхөн сонгуулийн үр дүн хэрхэн гарахыг урьдчилан таамаглах зорилгоор зориуд Хэнтий аймгийг судалгаанд хамруулсан байх талтай. Энгийн нэгэн түүвэр судалгаанд хамрагдсан иргэдийн 44 хувь нь дээд, 34 хувь нь бүрэн боловсролтой, үүний 55 хувь нь 31-51 насныхан байна. Нэг үгээр сонгуулийн хамгийн идэвхтэй насныхан гэсэн үг.

Сонирхолтой нь, улстөрчдийн иргэдээс авч буй дэмжлэг болон тэдний рейтингээр У.Хүрэлсүх 59, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ 50 хувьтайгаар бусдыгаа төө илүү орхисон байх юм. Олон нийтээс хамгийн их дэмжлэг хүлээх болсон Ерөнхийлөгч Х.Баттулга дөнгөж 42 хувьтай гарчээ. Нөгөөтэйгүүр, иргэдээс хамгийн сөрөг үнэлгээ авсан улстөрчөөр АН-ын дарга С.Эрдэнэ тодорч, Ерөнхийлөгч Х.Баттулга удаалсан бол МАХН-ын дарга Н.Энхбаярт иргэд сөрөг үнэлгээ өгчээ. Хамгийн сонирхолтой гэж хэлж болохоор судалгаа нь “Улстөрчдийг иргэдээс авч буй цэвэр дэмжлэгийн хувиар нь эрэмбэлж харуулсан судалгаа байна.

Үүнд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийнх нь 31 хувиар эерэг үнэлгээтэй гарсан бол Ерөнхийлөгч Х.Баттулга, гишүүн Л.Болд, УИХ-ын дарга Г.Занданшатар, З.Энхболд дарга, МАХН-ын дарга Н.Энхбаяр, АН-ын дарга С.Эрдэнэ нар -1 хувиас -43 хувь хүртлээ урууджээ.

Түүнд дөхөх ганц хүн нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ 23 хувьтай байгаа юм. Бүр цаашлаад Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвшсэн тохиолдолд иргэдийн 35 хувь нь дэмжиж саналаа өгөхөө илэрхийлжээ. Судалгаанд тулгуурласан таамаг гэхээсээ тэр өнөөдөртөө "Босоо" байгаа хэрэг.

Ийн бичих болсныг хэд хэдэн шалтгаанаар тайлбарлаж болох юм. Тэрбээр Ерөнхий сайд, МАН-ын дарга болсныхоо дараа шударга бус үйлдэл бүхэнтэй тэмцэхээ илэрхийлсэн. Түүнийгээ хэрэгжүүлсэн үү хэрэгжүүлсэн. Ингэхдээ “60 тэрбум”-ын гэх хэрэгт нэр холбогдсон УИХ-ын дарга асан М.Энхболдыг, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга асан Д.Хаянхярваа нарыг ээлж дараалан албан тушаалаас нь буулгасан. Үүгээр дамжин төрийн албан дахь сахилга бат, хариуцлагын асуудал давхар сөхөгдсөн билээ.

Одоо ч түүний шударга бустай тэмцэх тэмцэл нам гэлтгүй хариуцсан албан тушаалынх нь хүрээнд төрийн албанд өрнөж байна. Үүгээрээ тэрбээр ард түмэнд таалагдаж, тэр хэрээрээ олон жил бугшсан асуудалд салхи оруулж эхэлснийг Непко-гоос хийсэн түүвэр судалгаа харуулж байна. Цаашлаад Ерөнхий сайд, намын даргын давхар албатай түүнээс хүлээх зүйл олон бийг судалгааны үр дүн бэлхнээ харуулах шиг. Өнөөдөртөө гэж хэлэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтийн 42 дугаар тойрогт нэр дэвших болзлоо хэдийнэ хангажээ.

С.Сүлд

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (34)

  • СҮР ДАНЗАН (66.181.161.3)
    ХҮРЭЛСҮХ ЯАСАН Ч ИЙМ ӨНДӨР ГАРАХГҮЙ ЁСТОЙ ХУДЛАА АРД ТҮМНЭЭ ХЭЗЭЭЧ БАЙГААГҮЙГЭЭР МӨЛХҮҮЛСЭН ХҮНД ХҮН ИЙМ ҮНЭЛГЭЭ ӨГӨХ ҮҮ ҮЕ ҮЕИЙН ЗАСГИЙН ГАЗРААС ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХАМГИЙН МУУ НЬ ТҮҮХЭНД ҮЛДЭНЭ БҮХ Л ТАТВАР НЭМСЭН ТЭТГЭВЭРИЙН НАС НЭМСЭН МАХ ХҮНСНИЙ ҮНЭ НЭМСЭН БЕНЗИН ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМСЭН НЭГ ИХ СҮРЖИГНЭСЭН ХҮНД АРД ТҮМЭН ИЙМ ҮНЭЛГЭЭ ЯАГААД Ч ӨГӨХГҮЙ Ш ДЭЭ
    2019 оны 05 сарын 30 | Хариулах
  • zochin (202.131.251.130)
    yu gej JDUchin lalar iim undur baihav dee. ene hudlaa.
    2019 оны 05 сарын 28 | Хариулах
  • Мн (66.181.161.116)
    Худлаа шаалдаа
    2019 оны 05 сарын 28 | Хариулах
  • Улаан Дамаа (66.181.161.40)
    Худлаа шаа Е. Сайд юу дутлаа гэж давхар дээлний төлөө зүтгээд бгн Хүрэлсүг чинь
    2019 оны 05 сарын 28 | Хариулах
  • монгол (66.181.160.104)
    худлаа судалгаа байнаа тийм бол хэнтийн нѳхѳн сонгуулиас айгаад ҮХЦээр худлаа зүйл гаргуулаад сууж бна шдээ Энхбаяр гуай ч хзчтэй юмаа улсын есайдыг жижтгрүүлж чадаж бна шдээ амжилт
    2019 оны 05 сарын 28 | Хариулах
  • eegii (139.5.219.68)
    shal hudlaa zahailgatai bylduuch sudalgaa baina ..yg bodit baidal iim bish.shuu!!! yu gej JDU-chin saidiig irged iim iheer demjih bilee...
    2019 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.126.89.100)
    Угаасаа ЕС л ялна ш дээ. Өөр хэн байхав дээ
    2019 оны 05 сарын 28 | Хариулах
  • Zochin (66.181.186.30)
    Khurelsukh zov khun ym daa. Demjikh khregtei
    2019 оны 05 сарын 28 | Хариулах
  • ЗОЧИН (202.9.45.93)
    БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН РЕЙТИНГ ДЭЭШЛЭХГҮЙ БАЙГАА НЬ ЭЛБЭГДОРЖТОЙ ХОЛБООТОЙ ГЭЖ ОЛОН НИЙТ ҮЗЭХ БОЛЖЭЭ. ЭЛБЭГДОРЖТОЙ ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙ, АРД ТҮМНИЙ ХҮЛЭЭЛТИЙГ ХАНГАХГҮЙ БАЙГАА НЬ Л ТҮҮНИЙ РЕЙТИНГД НӨЛӨӨЛЖ БАЙГАА ГЭХ. БҮХ БУЛХАЙН ЗАХААСАА ИЛЭРЧ АРД ТҮМНИЙ ҮЗЭН ЯДАХ БОЛСОН ЭЛБЭГДОРЖИЙГ ЯАХ Ч ҮГҮЙ БАЙГАА НЬ ГАЙХШРАЛ, ЭРГЭЛЗЭЛ, ИТГЭЛ АЛДРАХ ШАЛТАГ ШАЛГААН БОЛЖ БАЙНА
    2019 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.183.210)
    худлаа чааж байгаад магтан онколдуулнаа гэж бас нэг гое тактик байнаа байнаа
    2019 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.9.44.150)
    Батзандан байхгүй бна гэхээр худлаа захиалгын судалгаа бнаа
    2019 оны 05 сарын 28 | Хариулах
  • МОНГОЛ ХҮН (66.181.161.98)
    За даа, олон түмний дунд нэр хүнд итгэл нь шаланд наалдталаа уначихаад байгаагаа өөрөө ч анзаарахгүй л жаргалтай явж байх шиг .. .
    2019 оны 05 сарын 28 | Хариулах
  • Ch.Ganxuyg (64.119.26.228)
    Ard tvmend anx yu gj amlalaa!
    2019 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.161.9)
    hoorgoj bgaad shideh ni dee
    2019 оны 05 сарын 28 | Хариулах
  • Zochin (202.9.45.194)
    Songuuli ged yriad yvahiin ard tumnii tuluu uhehes buzahgui gec bsan unen hudalch ymaa ES
    2019 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (122.201.22.248)
    Чиний магтаалыг Хурэлсух даасангуй , Х чамайг далаар чинь тавьж - " долигонуур " гэж зарлав ! Долдой байх МУУХАЙ ...
    2019 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.161.28)
    Хүрэлсүхийг хошгоруулж байж Хэнтийн тойрогт оруулж байгаад дарж авах санаа Манан бүлэглэлд байгаа шүү
    2019 оны 05 сарын 27 | Хариулах
  • Улс төр судлаач (66.181.161.97)
    Шаагаал...
    2019 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (139.5.217.74)
    Ганцхан жилийн хугацаа үлдээд байхад хэрэг байна уу даа, тэгээд ч гишүүнтэй тойргоос илүү хөрөнгө оруулалт хийгдсэн байна шдээ
    2019 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.9.42.86)
    Хэнтийн сонгууль түмэн олонд огт хэрэггүй . Тэр их мөнгийг дэмий зүйлд цацах баян улс мөн бил үү. Хэдхэн сарын дараа жинхэнэ сонгуулиа хийе тэр нь зөв.
    2019 оны 05 сарын 27 | Хариулах
  • Ganbaa (66.181.161.109)
    Todorhoishde huk hamaagui iluu retingtei bga
    2019 оны 05 сарын 27 | Хариулах
  • Bilegee (203.91.115.55)
    Odoo khurelsukh ee bid demjij ene ulsiin tuluu dor burnee hicheej huuhduud ni az jargaltai eleg buten aidasgui amidrah heregtei!
    2019 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (112.72.11.118)
    битгий худлаа юм бичиж бай. чи засгийн газартай хаалтын гэрээ байгуулсан сэтгүүлч байна. Худлаа амлагч, сүржигнүүр, ойворгон, аймхай зүрхтэй албан тушаалд амиа тавигч Хүрэлсүрийн нэр төр өснө гэж юу байхав дээ. Мах, нефьт, уул уурхайг хөөрөгдөж улсыг өрөнд оруулж байгаа нь нүдэн дээр байхад юу солиороод байгаа бөгс долоогч вэ
    2019 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.161.5)
    Хэнтийд угаасаа хөрөнгө оруулалтын ажил хангалттай их байна. Нэмж сонгууль хийж бидний татварын мөнгийг хороохыг дэмжихгүй байна.
    2019 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.161.5)
    1 жил үлдсэн байхад сонгуулиар яадаг байна аа. Хайран 300 сая төгрөг
    2019 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.161.5)
    УИХ ТАРАХ ГЭЖ БАЙХАД ЮУН СОНГУУЛЬ ВЭ
    2019 оны 05 сарын 27 | Хариулах
    • Анхмаа
      Хэн тараана гэсэн бэ ...Тарна гэж зарлан тунхаглаад бөйх чинь.Бөө байхаа хо хр хо
      2019 оны 05 сарын 27
  • Зочин (66.181.161.5)
    Нөгөө АН бас барахгүйнээ. С. Эрднээгийн сөрөг нэр хүнд доош нь татаад л байна даа.
    2019 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.161.5)
    Намбарын хүү шоудаад шоудаад явахгүйн байна ш дээ
    2019 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (43.228.129.161)
    МАН ЖДҮ Амарбаясгалангаас салаагүй цаг өөрчлөлт шинэчлэл гэж байхгүй ,,,Амарбаясгалан маш их хувийн сонирхолтой нөхөр МАН-ыг урагшлахад садаа болох нөхөр,,, тойрон хүлээлэгчид нь ховоор ажилладаг цүнх баригчдаар дүүрсэн явцуу тэнэгүүд,,, Хүрэлсүх яагаад энэ нөхрийг байлгаад байдаг юм бэ,,, Энхболд Хүрэлсүх 2-ын гүүр юм биш үү 2 нүүртэй бялдууч нөхрөөс салаач МАН шинэчлээч,,,
    2019 оны 05 сарын 27 | Хариулах
    • UVSIN MAFI
      2019 оны 05 сарын 27
  • Зочин (103.212.118.231)
    Songuulid ner devshihdee ehleed alban tushaalaa ugdug biz dee.Hurelsuh guai ajlaa ugsiimuu.
    2019 оны 05 сарын 27 | Хариулах
  • зочин (202.21.125.35)
    МАНгаруудаа тэгээд Хүрэлсүхийгээ Хэнтийд уралдуулаад л үзээч дээ худлаа тархи угаагаад яахав нөхөн сонгуулийн дараа л юу болсоныг харахаас даа
    2019 оны 05 сарын 27 | Хариулах
  • жаргал (66.181.189.69)
    ene sudalgaa ni bodit bish sanadaj bna.Yag amalsnaas ni heregjiij baigaa um ene zasgiin gazar hovor ouyn - эрдэний оноо дѳхсѳн Хүрэлсүхий nh шал hud.laa kabinetiinh ni sarim caiduud salbaraa muu udirdaj baigaa .Hariutslaga tootsoj chadahgui baigaa.Am ajil 2 нь зѳрдѳг
    2019 оны 05 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    8 цаг 34 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    8 цаг 42 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    13 цаг 59 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    14 цаг 11 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    14 цаг 49 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Өчигдөр 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Өчигдөр 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Өчигдөр 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Өчигдөр 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Өчигдөр 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Өчигдөр 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Өчигдөр 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Өчигдөр 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Өчигдөр 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Өчигдөр 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Өчигдөр 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Өчигдөр 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК