МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг дагуу тус намын Бага хурал өнөөдөр хуралдаж, Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулах ёстой байсан билээ.
Гэвч Цэцийн Дунд суудлын хуралдаанаас нөхөн сонгуулийн тов зарласан нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан юм. Үүнтэй холбогдуулан МАН-ын Бага хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшуулжээ. Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг УИХ-д хүргүүлснээс хойш ажлын 15 өдрийн дотор хэлэлцэн шийдвэрлэх учиртай. Хэрвээ УИХ Цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй гэж үзвэл Их суудлын хуралдаан болно. Их суудлын хуралдаанаас өмнөх шийдвэрээ хэвээр үлдээсэн тохиолдолд дүгнэлт гарсан өдрөөсөө хүчин төгөлдөр хэрэгждэг. Өөрөөр хэлбэл, нөхөн сонгууль хойшилно гэсэн үг.
Сонгуулийн хуульд зааснаар намууд өнөөдрийн дотор нэр дэвшигчээ тодруулах учиртай. Үүгээр АН-аас Ж.Оюунбаатарыг, МАХН-аас Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхээр болоод байсан билээ.
С.Сүлд