Монголын жүдочидтой хамтарсан бэлтгэл хийхээр Канадын цагаан өмсгөлтнүүд манай эх оронд хүрэлцэн иржээ. Багийн бүрэлдэхүүнд спорт сонирхогчдын эчнээ танил үзэсгэлэнт жүдоч Криста Дегучи тэргүүтэй бөхчүүд монголд хоёр долоо хоногийн бэлтгэл сургуулилт хийх юм байна. Манай Д.Сумъяа аваргын жингийн гол өрсөлдөгч тэрбээр Япон гаралтай. Хоёр жилийн өмнөх Абу Дабигийн их дуулга тэмцээний дараа Канадын нэрийн өмнөөс барилдах болсон бөгөөд өнгөрсөн жилийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн билээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)