УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнийн хамаарал бүхий этгээд олон улсын хүүхдийн Найрамдал зусланд газар эзэмшдэг, энэ газар дээрээ орон сууц барьж өндөр үнээр зарсан гэх асуудалтай нэр холбогдоод буй.
Энэ талаар тэрбээр "Олон улсын хүүхдийн "Найрамдалд С.Эрдэнэ гэдэг нэртэй гэрчилгээтэй ямар ч газар байхгүй.
Хотын захиргааны зөвшөөрлөөр газар, усны асуудлыг шийдэж, орон сууцны барилга барьсан. Энэ нь манай хүүхдийн нэр дээр бий. Надтай ямар нэгэн холбоо харилцаа байхгүй. Зуслангийн ажилчид болоод иргэдэд зориулж орон сууцын барьсан юм билээ. Бусдаар бол газар эзэмшиж, тансаг хаус барьсан зүйл байхгүй. Хоёрдугаарт, намайг газар олгосон мэтээр мушгин гуйвуулсан мэдээлэл гарсан. Надад газар олгодог эрх мэдэл байхгүй. Газрын харилцаа, газрын тухай хуулиар аймаг, нийслэлийн Засаг дарга газар олгох эрхтэй. Онцгой объектод Засгийн газрын тогтоол, шийдвэрээр газар олгодог. Ийм л хуультай.
Найрамдал зусланг төрийн онцгой объект байсан гэж яриад байгаа юм. Энэ бол онцгой объект биш. Хүүхдийн зуслангийн зориулалтаар ашиглагдаж байсан газар. 5000 гаруй м.кв талбайтай байсан одоо 1200 м.кв талбай үлдсэн гэж яриад байна. 1200 м.кв талбай нь одоогийн “Найрамдал” зуслангийн хаалганаас хойших газрыг хэлээд байгаа юм. 5200 м.кв байхдаа “Орбит” “Найрамдал” зуслан хоёрын голд жижиг бор толгой байдаг. Тэр “Бор толгой”-гоос хойш хяналтын бүс буюу ногоон бүс гэж хуучин найрамдлын мэдэлд байсан газар. Тэр газар нь хувь, хувьсгалд бүгд олгогдож дууссан. Энэ газрыг олгосон эрх мэдэлтнүүд үүнийг өөрсдөө тайлбарлах байх гэж бодож байна” гэв.
Р.Хишиг
Сэтгэгдэл (75)