Засгийн газраас тэр дундаа салбарын яамны хүрээнд зарим нэгэн халаа сэлгээ хийх тухай яриа гарчээ. МИАТ-ийг Монголоос Сөүлд төлөөлөгдөг Төлөөлөгчийн газар гэж бий. Энэхүү газрын даргаар өдгөө Ш.Биндэрьяа ажилладаг юм. Харин түүнийг албан тушаалаас нь чөлөөлж, Б.Энхбатыг томилуулах тухай яриа энэ салбарт өрнөж эхэлжээ.
Эх сурвалжийн хэлж буйгаар НАМЗХ-ны гишүүнчлэлтэй явсан Б.Энхбат нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй ойр нэгэн аж. Тэрбээр 2016 оны сонгуулийн дараагаас Улаанбаатар хотын Сөүл дэх Суурин төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байгаа юм. Харин энэ удаад тэрбээр буур сэлгэж Сөүл дэх МИАТ-ийн Төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилогдохоор зэхэж буй бололтой.
С.Сүлд
Сэтгэгдэл (1)