Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачилгаар бүтээсэн “БИ НАР” бүрэн хэмжээний гэр бүлийн уран сайхны киног “Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Юнивишн, Скаймедиа, Ддэш тв болон өргөн сувгийн кабелийн телевизүүдээр дамжуулан орон даяар үнэ төлбөргүй хүүхэд багачуудад бэлэг болгон хүргэхээр боллоо.
Уг киноны найруулагчаар Ж.Сэнгэдорж ажилласан бөгөөд 1990 оноос хойш Монголын нийгэмд болж өрнөсөн үйл явдлууд, техник технологийн хөгжил ялангуяа цахим орчин, компьютер тоглоомын хор хөнөөл бидний хойч үе хүүхэд багачуудад хэрхэн нөлөөлж байгаа, гэр бүл, хүн хоорондын харилцааны мөн чанар, үнэ цэнийг хүмүүст сануулахыг зорьжээ.
№ |
Хэвлэл мэдээллийн байгууллага |
6-р сарын 1-ний өдөр гарах хуваарь |
1 |
МҮОНРТ |
21:10 |
2 |
UBS телевиз |
14:00 |
3 |
Etv телевиз |
11:00 |
4 |
Эх орон телевиз |
08:30 |
5 |
С1 телевиз |
13:30 |
6 |
ТМ телевиз |
11:40 |
7 |
TV8 телевиз |
21:25 |
8 |
Mass tv |
зургадугаар сарын 3-нд |
Б.Лхам