Олон улсын хүүхдийг хамгаалах өдрийг тохиолдуулан цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа.
Тодруулбал, Нийслэлийн хэмжээнд гэхэд 1200 гаруй цагдаагийн алба хаагч хамгаалалтанд ажилласан юм. Тухайн өдөр цагдаагийн алба хаагчид Сүхбаатарын талбайд 91, Хүүхдийн паркад 14, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 25 нийт 130 хүүхэд тѳѳрч, эцэг, эхчүүдэд 127 хүүхдийг 15 минутаас 2 цагийн дотор хүлээлгэн ѳгсөн байна.
Мөн Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газартай хамтран хоёр хүүхдийг хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулахаар 108 түр хамгаалах байранд хүргүүлж, нэг хүүхдийг дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэст хүлээлгэн ѳгсөн байна.