Хуульч, доктор Б.Гүнбилэг УИХ-ын дарга Г.Занданшатарыг Үндсэн хууль болон бусад холбогдох хуулийг зөрчсөн хэмээн үзэж Үндсэн хуулийн цэцэд ханджээ.
Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...шударга ёс, ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Хорьдугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална”, Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын бусад бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно”, Долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж тус тус заасныг зөрчиж, ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсныхаа дараа дахин санал хураалт явуулсныг Үндсэн хууль болон холбогдох хуулийг зөрчсөн байна гэж үзэж байна.
Тиймээс 1. УИХ-ын дарга Г.Занданшатар дээр дурдсан Үндсэн хуулийн заалтуудыг зөрчсөн тул Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2-ын 3 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулж өгнө үү.
2. УИХ-ын дэг нэгэнт зөрчигдөн батлагдсан тул 2019 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн УИХ-ын 51 дүгээр тогтоолыг дүгнэн Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2-ын 1 дэх хэсэгт заасан ажиллагааг явуулж өгнө үү” гэжээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (5)