Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Улмаар түүний оронд нэр бүхий хүнийг томилох тухай мэдээлэл өнөөдрийг хүртэл хугацаанд явж ирсэн ч албан ёсоор томилгоо хийгээгүй байсан юм.
Тэгвэл Б.Бат-Эрдэнийн оронд М.Баярмагнайг томилжээ. Б.Баярмагнай нь Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга болон БОАЖЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан нэгэн. Мөн Эрчим хүчний яамны төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байжээ.
С.Сүлд
Сэтгэгдэл (2)