Шүүхийн ерөнхий зөвлөлийн таван гишүүдээс тус зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, болон зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун нарын бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн сард дууссан билээ. Үүнтэй холбогдуулан дээрх эрхмүүдийн орыг залгамжлагчийг тодруулах сунгаа өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Нэр дэвшигчдийг энэ сарын 31-ний өдөр эцэслэн тодруулсаны дагуу сунгаанд оролцогчид мөрийн хөтөлбөрөө танилцуулаад буй.
Гэтэл нэр дэвшсэн 13 хүний дунд шүүхийн шийдвэрээр хураагдсан байсан автомашиныг хөлөглөж яваад үйл дээрээ баригдсан шүүгч Ц.Оч "цохиж" явах юм.
Түүний эл хууль бус үйлдлийг Х.Бат-Ялалт илчилж, олон нийтэд цацсан нь өнгөрсөн жилийн гол дуулианы нэгээр тодроод байсан. Эндээс л хуулиа даган биелүүлдэггүй, шүүгчийн эрх мэдлээ хэтрүүлэн ашигладаг шүүгч хүн шүүхийн толгой байгууллагад нэр дэвшиж, бодлогыг атгахаар санаархаж буй нь хэр шударга зүйл бэ гэдгийг асуухад хүрч байна.
Г.Нацаг
Сэтгэгдэл (3)