Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын иргэн Виктор Санжиевич Лобановыг хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон Монгол Улсын газрын тосны салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагналаа.
Зарлигийг уншиж сонордуулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд одонг нь зүүж өгөв.
Виктор Санжиевич Лобанов нь газрын тосны салбарт 37 жил үр бүтээлтэй ажиллаж, залуу хойч үеэ сурган хүмүүжүүлсэн ажлын арван туршлагатай бөгөөд 1997 онд “Аэрофлот”-ын Монгол дахь төлөөлөгчөөр ажиллаж эхэлснээсээ хойш Монгол Улсад амьдарч байгаа аж.
Б.Лхам