Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Баасанхүү С.Эрдэнэд хадаг барьсны учир

2019-6-13
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ дахь АН-ын зөвлөлд элслээ. Өөрөө гаргаж, хүргүүлсэн хүсэлтийг нь Зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат гишүүн ёсоор болгосон нь энэ. Ингэснээр УИХ-д бүлэггүй хоцорч Зөвлөлийн статустай болсон АН О.Баасанхүү гишүүнээр “хүч сэлбэв”. Одоо УИХ-ын дарга Г.Занданшатар О.Баасанхүү гишүүнийг зөвшөөрсөн Д.Эрдэнэбатын албан бичгийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулснаар тэрбээр АН-ын зөвлөлд албан ёсоор харьяалагдах юм. Энэ тухайгаа О.Баасанхүү гишүүн “Үнэндээ хүчтэй сөрөг хүчин үгүйлэгдэж буй энэ үед улс орныхоо эрх ашгийн төлөө хамтран ажиллахаар шийдэв. Эхний ээлжид ипотекийн зээлийн хүүг буулгах талаар зөвлөлд санал оруулах болно” хэмээн бичжээ. Ингэснээр УИХ-д Зөвлөлийн статустай болсон АН эргээд Бүлэгтэй болно гэсэн үг биш. Ж.Батзандан, Л.Болд нар эргэж намдаа ирдэггүй юм бол суудлын тоо нь 10 болсон ч Бүлгийн статусаа сэргээх хуулийн боломж тэдэнд байхгүй хэрэг.

Сонирхолтой нь, О.Баасанхүү гишүүний саналыг АН-ын зөвлөлөөс хүлээж авахтай зэрэгцэн намаасаа хэдийнэ өрх тусгаарласан Ж.Батзандан, Л.Болд нар ШИНЭ намаа албан ёсоор бүртгүүлэхээр Дээд шүүхэд хандсан юм.

Цаг хугацааны давхцал нь яагаад ингэж таарсныг хэлж мэдэхгүй ч цагтаа парламентад Бүлэгтэй явсан АН МАХН-аас сонгогдсон, тэгээд хөөгдсөн О.Баасанхүү Зөвлөлдөө багтаасан нь С.Эрдэнэ даргатай тус намыг хэтэрхий жижигхэн харагдууллаа.

Учир нь, АН-ын дарга С.Эрдэнэ, гишүүн О.Баасанхүү нар өөр хоорондоо сонирхлын зөрчилтэй явж ирсэн эрхмүүд. Үүнийгээ УИХ-ын нэгдсэн чуулган болон Байнгын хорооны хуралдааны үеэр ил тод илэрхийлдэг. “Ардчилсан нам ард түмний дуу хоолой хүсэл шаардлагын дагуу жагсаал зохион байгуулж байгаа.О.Баасанхүү чи энд тэнд оч. Хэнтэй асуудал ярихаа таниар заалгахгүй. Микрофон ашиглаад хүн доромжилж байдгаа боль. МАХН-ыг эрх баригч намтай нийлж өөрөө л бужигнуулсан юм билээ. О.Баасанхүү чи дуугүй байгаарай, наад мэдрэлээ Шар хаданд очиж үзүүл” хэмээх С.Эрдэнийн бухимдал үүний бэлээхэн жишээ. Харин өнөөдөр АН-ын дарга С.Эрдэнэ нэгэн цагт харшилтай явсан О.Баасанхүү гишүүнээс барьсан хадгийг тосоод авсан нь хачирхалтай биш гэж үү.

Магадгүй улс төрд, УИХ-д хүчгүй болсон намдаа хаа байсан МАХН-ын шошготой хүнийг авчирч “элсүүлж” байгаа нь С.Эрдэнийн улс төрийн замнал хэдийнэ хумигдаж эхэлснийг өгүүлэх мэт. Тийм биш байлаа ч О.Баасанхүүг Зөвлөлдөө багтаасан Д.Эрдэнэбат гэхээсээ С.Эрдэнэ даргын шийдвэрийг намынх нь гишүүд хэрхэн хүлээж авч буй нь сонирхолтой бөгөөд эргэлзээтэй. Ёстой л лам олдохгүй бол буцахдаа зална гэдэг нь ч энэ байж болох. 

Гагцхүү гишүүн О.Баасанхүү АН-ын зөвлөлөөс Ж.Батзандан, Л.Болд хоёр шиг нэг л өдөр хөөгдөж мэднэ. Намын үзэл баримтлал, гишүүдийнх нь сонголт гэхээсээ ганцхан С.Эрдэнэ гэсэн хүний диктатур АН-д тогтох болсоор удаж байна.Үүнийг цаг хугацаа л харуулна. Улс төрд мөнхийн дайсан, мөнхийн найз байхгүй. Гагцхүү мөнхийн эрх ашиг л гэж байдаг.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • зочин (43.228.129.20)
    АН-г хүчгүй болговол ямар улс хэнд аль намд ашигтай болж ард түмнийг хамгаалах хүчгүй болно болгохыг туйлын ихээр хүсаж байгаа хүмүүс л ингэж тархи угааж худал мэдээллээ үнэн болгож бмчсэнийхээ төлөө маш их мөнгө авдаг жишиг олон жилийн өмнөөс тогтож лдлл бүр хөлсний бичээчдийн бүхэл бүтэн армитай болсон байна
    2019 оны 06 сарын 17 | Хариулах
  • mongonii toloo nudee uhaad ogoj medeh baashuu uma (66.181.188.118)
    zochin
    2019 оны 06 сарын 14 | Хариулах
  • ene 2hulgaich sayhanl negniigee vzehgui bsan biz de 2uula zail (66.181.188.118)
    zochin
    2019 оны 06 сарын 14 | Хариулах
  • иргэн (59.153.114.76)
    баасхууг эрдэнийнх нь хамт шорон руу нь явуул нэг тэрэгний 2 дугуй яаж ингэж таараваа мэдрэлийн эмнэлэг. хэвтуулж эмчлуулэх хэрэгтэй байхаа монголын ард тумэн минь 20 оны сонгуулд эруул хун сонгох хэрэгтэй бн ийм эруул бус юмнууд бид нарын амьдрал улс орны хегжилд олон жил саад болж бна эд нарыг дахин хэзээч сонгохгуй байхыг уриалж бн дахин хууртаваа
    2019 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.131.247.12)
    Энэ Сүлд гэж Батзандан Болдын баас битгий худлаа дүгнэлт хийгээд бай Энэ Их хуралд Баасанхүү шиг зөв шудрага үнэний дуу хоолой болж байгаа гишүүн ховор шүү Бүгд хулгайчийн барьцаанд орчихсон дуугарч чадахгүй худлаа палдигадаад сууж байгаа тул Баасанхүү Эрдэнээтэй нийлж хүчтэй сөрөг хүчний дуу хоолойгоо нэгдэхийг 100% дэмжиж байна Урагшаа Баасанхүү
    2019 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (64.119.25.40)
    Үзэл баримтлалаараа нэгддэг байсан бол өвчний оношоороо нэгддэг болж дээ. Хамтдаа шархад руу урагшаа.
    2019 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (64.119.24.56)
    энд тэнд очиж гал хамгаалагч болох юм даа
    2019 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (99.0.5.94)
    Bathuug hen gonhoor shidsrniig harvhihsan hun ldee Hamgaalalt l haij bgaa
    2019 оны 06 сарын 13 | Хариулах
  • зѳчин (202.9.42.168)
    зѳв.Алунгоо эхиин сургаалииг мэддэг юм бн.хүчтэнии эсрэг эвээ нэгтгнж.Чингис хаан шиг найз болж болж байна юу нь буруу байна.Цѳѳхүүлээ монголчууд 5сум. эв нэгдэлээрээ ѳнѳѳг хүрсэнг хэн ч мэднэ.хэлнэ.Хачин хачин сэтгэгдэл бичээд харлуулж хараагаад байгаанууд хариинхан. харлаган сохорууд уу.
    2019 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.126.89.174)
    Улайдаггүй урвагч Улааны жишгээр урваад байждээ хөөрхий. АН-тайгаа хамт булшлагдах вийдээ.
    2019 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (182.160.39.158)
    100 саяыг баасанхүүд бэлнээр өгч ривер гарденд 3 өрөө байр өгчээ. энэ бол авилга шүү дээ нөхдөө???
    2019 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (43.228.129.161)
    Ийм уравч шарвагч нар Монголын төрөөр дүүрэн боллоо,,, ард түмэн бид нар чинь 76 урвагч шарвагч, дээрэмчин хулгайч, алуурчин, сэтгэцийн гажигтай ичих булчирхайгүй новшнуудыг сонгожээ одоо яаж бид нараас салах бэ ядаж хийсэн хэрэгтэй ял хүлээдэг ичдэг хэлсэн үгэндээ эзэн болдог нэр цэвэр хүмүүсийг сонгох чухал АН МАН МАХН алуурчидаас салцгаая,,,
    2019 оны 06 сарын 13 | Хариулах
  • Хярс (202.9.43.206)
    Сэтгэцийн өвчтөй Баасанхүү хэнд хэрэгтэй юм б , АН ын дарга Эрдэнэ ч алигаа алдаж байна даа. Баас Хүү г Н. Энхбаяр хөөгөөд явуулсан ш дээ орогнох газаргүй мэдрэлтээд явж байгаа юм
    2019 оны 06 сарын 13 | Хариулах
  • zochin (203.91.115.247)
    Су Батболд
    2019 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.179.26.70)
    Энэ хүүхдийн мэдрэл зүгээр л байгаа даа Эхлээд Эрдэнэ вангаа дагуулаад шар хадны эмнэлгээр орсон нь дээр байхаа.
    2019 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.179.26.70)
    Энэ хүүхдийн мэдрэл зүгээр л байгаа даа Эхлээд Эрдэнэ вангаа дагуулаад шар хадны эмнэлгээр орсон нь дээр байхаа.
    2019 оны 06 сарын 13 | Хариулах
  • Bataa (202.9.42.145)
    Gunbalai shig Baasan balai boljee...
    2019 оны 06 сарын 13 | Хариулах
  • зочин (202.55.188.41)
    ХХХХХХХХХХХХХХХХХи хи хих хих хих.........ёстой тэнэглэлд хязгаар үгүй гэдэг зураг...............ххххххххххххххххххих.
    2019 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.161.2)
    Алиалагч нар!!!!!
    2019 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    Ипотекийн зээлийн урьдчилгаг 30 биш 5-10, жилийн үүг 8 биш 2-3 болгосон цагт л ард түмэн байртай болно. дарамтаас чөлөөлөгдөнө. урьдчилгаа 30, жилийн 8 хувийн хүү байна гэдэг чинь төр, банк, барилгын салбар нийлээд МАФИ үүсгэж ард түмнийг тонон дээрэмдэж байна гэсэн үг. энэ бол орон сууцтай болгож байгаа асуудал биш.
    2019 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ САНАОЛ ГАРГАВАЛ 3 САЯ ИРГЭН ЧИНЬ ДЭМЖИХЭД БЭЛЭН ШҮҮ. ОДОО 8 ХУВИЙН ЗЭЭЛ АСАР ИХ ДАРМТТАЙ БАЙГАА. ГЭТЭЛ ИРГЭД 8 ХУВИЙН ЗЭЭЛ АВЧ ЧАДАХГҮЙ БАЙНА ГЭЖ БУХИМДАХ ЮМ. 160 САЯЫН ОРОН СУУЦАА 30 ЖИЛ ТҮРЭЭСЭЭР 8 ХУВЬ АВААД 320 САЯ ТӨЛЖ ИРГЭДИЙГ УЛАМ ЯДУУ БАЙДАЛД ОРУУЛЖ БАЙНА .ДАА Манайх дэлхийн, олон улсын жишиг гэж ярих дагах дуртай. гэвч дэлхий нтйэд ипотекийн зээлийн жилийн хүү 2-3 байдаг байна. харин манайд 8 байгаа нь дэлхийн жишгээс 4 дахин их. ард түмнийг төр банк барилгын салбартай нийлээд шулж улам ядууралд оруулж байна.
    2019 оны 06 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    6 цаг 21 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    6 цаг 29 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    11 цаг 46 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    11 цаг 57 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    12 цаг 36 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Өчигдөр 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Өчигдөр 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Өчигдөр 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Өчигдөр 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Өчигдөр 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Өчигдөр 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Өчигдөр 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Өчигдөр 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Өчигдөр 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Өчигдөр 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Өчигдөр 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Өчигдөр 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК