Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

П.Галиндэв: С.Эрдэнэ огцрох нь цаг хугацааны л асуудал болчихсон

2019-6-18
0
ЖИРГЭХ

АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөнийхөн С.Эрдэнийг намын даргаас огцрохыг шаардаж, 15 үндэслэл бүхий албан шаардлага хүргүүлээд сар гаруй болж байна. Энэ талаар тус хөдөлгөөний тэргүүн П.Галиндэвтэй ярилцлаа.


-Та бүхэн энэ талаар шаардлага тавиад удлаа. Ямар нэг хариу өгсөн үү?

-Хариугаа өгсөн. Цагдаагийн байгууллагаар дамжуулж өгсөн л дөө. Зургадугаар сарын 7-нд ЦЕГ-ын Хэв журмын хэлтсээс намайг дуудсан. С.Эрдэнэ өргөдөл гаргаж намайг цагдаад өгсөн юм байна. С.Эрдэнэ даргад хандаж хэлэхэд намынхаа гишүүдийг цагдаад өгч айлгаад эсвэл хөөхийг нь хөөгөөд дарамталчихна гэж бодож байгаа бол том эндүүрч байна шүү. Та нар шиг авлигачдаас нэг их айгаад, няцаад байх зүйл байхгүй. Шударга ёс, хууль гэж байдаг бол удахгүй намын гишүүдийн өмнө хариуцлагаа хүлээх цаг ирнэ ээ гэж хэлмээр байна.

-АН-ын даргыг огцруулах шалтгаан үндэслэлүүд юу юу байгаа вэ?

-Намын гишүүдийн зүгээс С.Эрдэнийг огцруулах талаар олон үндэслэл, шалтгаануудыг хэлж байгаа. Тэдгээрээс намын бодлого, шийдвэртэй холбоотой 15 заалтыг албан шаардлагадаа тусгасан.  Түүнээс биш С.Эрдэнийг огцруулах шалтгаан 15 байтугай бий. Албан шаардлагад бичигдээгүй хууль хяналтын байгууллагаар шалгуулах зүйл ч олон бий. Тухайлбал, манай намын дарга С.Эрдэнэ, бүлгийн даргаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат нар намын удирдлагад гарснаасаа хойш МАН-ын дарга, УИХ-ын дарга байсан М.Энхболдын эрх ашгийн төлөө үйлчилж эхэлсэн. МАНАН бүлэглэлийнхээ эрх ашгийг улайран хамгаалах явцдаа УИХ-ын хоёр гишүүнээ хөөж, АН-ыг парламентад бүлэггүй болгосон. Тэгээд өнөөдөр ямар байдалд хүрчихэв ээ. Нөгөө хоёр гишүүн маань нийгмийн шударга ёсны хүлээлт, олон түмний итгэл дээр суурилаад бүхэл бүтэн нам байгуулчихлаа. Ингээд парламент дахь бүлгээ тараасан бүлгийн дарга Д.Эрдэнэбат зөвлөл гэж байгуулаад дахиад тэр зөвлөлийн дарга болчихлоо гээд гараад ирж байгаа нь бүр ичмээр. Сүүлдээ О.Баасанхүү гишүүн АН-ын зөвлөл гэгчид нь орох өргөдөл өгсөн болоод нөгөөхийг нь С.Эрдэнэ хүлээж авлаа гээд жүжиг тоглолоо. Л.Болд гишүүнийг хөөж явуулчихаад оронд нь О.Баасанхүүг гуйж авчирна гэдэг эмгэнэл. Мөн хөөгдсөн Ж.Батзандан гишүүний оронд БЗД-ийн Үндэсний бодлогын хорооны 49 дүгээр суудалд Б.Хурц орж байх жишээтэй. ҮБХ-ны гишүүнээр сонгогдоно гэдэг бол АН-аас УИХ-д нэр дэвшиж сонгогдох эрх нээгдэнэ гэсэн үг.

-АН яах аргагүй МАНАН бүлэглэлийг хамгаалаад байна гэж та хэлэх гээд байна уу?

-Бид гарч ирээд энэ бүх юмыг олж мэдээд, ил гаргаад тавьчихсан юм биш шүү дээ. АН-ын гишүүдийн дундаас гарч ирсэн асуудлууд. Манай намын аймаг, дүүргийн намын жирийн гишүүд хэлж байгаа. 49 хувийн асуудал сөхөгдөөд ирэхээр 51 хувийн асуудлыг яръя гэдэг. ЖДҮ-ийн асуудал яръя гэхээр манай намын УИХ-ын гишүүн хүмүүс бас өөрсдөө холбогдчихсон л байдаг. Тиймээс АН сөрөг хүчнийхээ байр суурь дээр байж, шүүмжилж энэ бүх хууль бус, бусармаг асуудалтай тэмцэх нь зөв өө. Гэхдээ С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат хоёр бол сөрөг хүчний байр суурь дээр зогсож чадахгүй юм байна. Өөрсдөө нөгөө тэмцэх гээд байгаа эрх баригчдаас дутуугүй олон асуудалд хутгалдчихсан, холбогдчихсон. ЖДҮ-гийн асуудал, Эрдэнэтийн асуудал гээд л. Дахиад С.Эрдэнийн хувьд “Найрамдал” зуслангийн газар нь сая яригдаад эхэллээ. Хандгайтын ам тэр чигтээ С.Эрдэнийн ам болсон. АН одоо байрлаж байгаа “Шонхор тауэр”-ийн газрын асуудал хүртэл яригдаж байгаа. Энэ бүхэнд цэг тавьж, хууль зөрчсөн хүмүүс нь хуулийн хариуцлага хүлээдэг хариуцлагатай нийгмийг бий болгох ёстой.

-ШХАБ-ын асуудлаар АН-ын удирдлагууд мэдэгдэл хийж, жагсаал цуглаан зохион байгуулсан. Танай намын удирдлагууд яагаад ийм алхам хийх болов гэдэгт та бүхэн өөрсдийн дүгнэлтээ хийсэн үү?

-Гадаад бодлогын асуудлаар ялангуяа, эрх барьж байсан нөлөө бүхий улс төрийн намынх нь дарга жагсаал цуглаан зохион байгуулаад ил тод зөв буруу гэж ярина гэдэг бол Монгол Улсыг, АН-ыг хорлож байгаа хэрэг.

-Ажиглаад байх нь ээ, АН-ын анхан, дунд шатныхан таны яриад байгаа, танай хөдөлгөөний хийгээд байгааг дэмжиж байх шиг байна. Дээр ярьснаас өөр шалтгаан байна даа? 

-Тийм. С.Эрдэнэ АН-ын шинэчлэн боловсруулсан, Дээд шүүхэд бүртгүүлэх гэж байсан дүрмийг аваад олон зүйлийг дур мэдэн зассан. Үндсэн дүрмийн хорооны бие даасан байдлыг алдагдуулж  гишүүдийг өөрөө томилчихсон. Мөн намын дотоод сонгуулийг зохион байгуулдаг Дотоод сонгуулийн хорооны бие даасан байдлыг алдагдуулж өөрийн хүмүүсийг томилсон. Ингээд намын дотоод үйл ажиллагаа алдагдсан. Мөн намын даргад хариуцлага хүлээлгэх заалтыг алга болгож, хулгайч зангаа гаргасан. Дарга болсноосоо хойш дунд шатны намуудын дарга, Хэрэг эрхлэх газрын даргаар Баянгол дүүргийн эсвэл өөрийнхөө хамаатны хэн нэгнийг аваачиж тавиад эхэлсэн. Жишээ нь, Сонгинохайрхан дүүргийн АН-ын гишүүд дотооддоо сонгууль явуулаад даргаар нь М.Чинболд гэж залуу сонгогдон ажиллаж байсан. Гэтэл түүнийг С.Эрдэнэ надад таалагдахгүй байна гээд л өөрчилж хаяад С.Бямбацогтын баз Д.Батцогтыг тавьчихсан. Д.Батцогт гэдэг хүний эхний шийдвэр нь юу байсан гэхээр манай намын лидер, АН-ыг таван удаа ялалтад хүргэж байсан. Намын дарга, ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АН-аас хасах шийдвэр гаргаж байгаа юм. Хоёр дахь үйл ажиллагаа нь намын гишүүдийг мөнгөөр үнэлж жагсаал зохион байгуулсан. Сонгинохайрхан дүүрэг дээр болж байгаатай адил үйл явдлууд бусад олон аймаг, дүүрэг дээр болоод байгаа. Ямар хүмүүс тавигдаж байна гэхээр С.Эрдэнийн жолооч, хүүхэд, хүргэн гээд эргэн тойрных нь хүмүүс л энд тэнд дунд шатны намын удирдлагаар тавигдаж байна. Тэд аливаад зөв буруу гэх ямар ч шүүлтүүргүй. С.Эрдэнийн командыг л биелүүлдэг. Хан-Уул дүүргийн АН-ын дэд даргаар С.Эрдэнийн хүү ажиллаж байгаа. Баянгол дүүргийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр С.Эрдэнийн хүргэн ажилладаг. Энэ маягаар найман аймаг, таван дүүргийн АН дээр гишүүдээсээ сонгогдсон албан ёсны даргыг нь өөрчилж, үүрэг гүйцэтгэгч тавьсан байна. Орон нутгийн намын талаас илүү хувийг нь самарчихсан гэсэн үг.

-АН-ын дотоод сонгуульд нэр дэвшиж өрсөлдөхөд их мөнгө төлдөг болсон юм уу?

-Тэр замбараагаа алдсан. С.Эрдэнэ АН-ын дарга болоод мөнгөний схемийг оруулж ирсэн. Нийслэлийн намын даргад нэрээ дэвшүүлье гэхээр 90 сая, Ардчилсан залуучуудын холбооны даргад нэр дэвшүүлэхэд 125 сая төгрөгийн дэнчин төл, аймаг, дүүргийн намын даргад өрсөлдөхөд 20 сая төгрөг төлнө. Ингээд эрүүл саруулаар өрсөлдөхөд хүнд болсон. Мөнгөтэй л бол та нар намд орно, албан тушаалд хүрнэ. Тэгээд дараа нь төрийн албанд очно гэдэг ийм л юмыг намын гишүүддээ тулгаж эхэлсэн. Тиймээс намыг өөрчлөх, шинэчлэх асуудлыг намын гишүүд нийтээрээ дэмжиж эхэлсэн. С.Эрдэнийг намын даргаас өөрчлөх нь цаг хугацааны л асуудал болсон.

-Ардчилсан намын Шинэч­лэлийн хөдөлгөөн орон нутагт өргөжиж байгаа гэлүү?

-Аймаг, дүүргийн АН-ын гишүүд тэмцээд эхэлчихсэн. С.Эрдэнэ дарга үзэл баримтлалаа танилцуулж байна гээд аймгуудаар явж байгаа. Түүний очсон аймаг болгонд АН-ын гишүүд “С.Эрдэнэ дарга аа, та огцор” гэж ил тод хэлж байгаа. Сүүлийн жишээ дурдахад Дундговь аймгийн Ардчилсан намын гишүүд С.Эрдэнийг гишүүдтэйгээ уулзалт хийхээр очиход нь огцор гээд хөөгөөд явуулчихсан. АН-ын гишүүд энэ хүнийг ойлгочихсон. Та одоо хариуцлагаа хүлээ, битгий энэ намыг самраад бай. Барьцаанд орчихсон, “төмсөгдүүлсэн” асуудал байдаг бол намаар битгий тоглоод бай. Эндээс холд гэдэг шаардлагыг тавьж эхэлж байгаа. Тэгэхээр С.Эрдэнэ гэдэг хүн огцрох нь цаг  хугацааны асуудал болчихсон. Олонх нь энэ хүнтэй яваад бүтэхгүй юм байна гэдгийг ойлгочихлоо. С.Эрдэнэ нэгдүгээрт, АН-ыг хагалж бутлаад дуусгалаа. Хоёрдугаарт, энэ хүн 2020 оны сонгуульд АН-ыг удирдаж орвол ялагдуулах юм байна гэдгийг санал нэгтэй хэлж байна. Энэ хүн АН-ыг хагалж бутаргаж, бужигнуулчихаад, ирэх жилийн сонгуульд ялагдуулах, харин өөрөө нөгөө нам дамжсан бүлэглэлийн хүмүүстэйгээ хамт УИХ-д орж суух, дахин дөрвөн жил энэ хулгай луйврынхаа хэргээр шорон оронд орчихолгүй үлдэхийг хичээж байгаа ийм л ашиг сонирхол үнэртээд байгаа юм. Тиймээс бид намынхаа гишүүдтэй уулзаж, мэдээлэл солилцож, холбоотой ажиллаж байгаа. Аймгуудаас манай намын гишүүд биднийг ирж ажиллаач гэсэн санал  ирүүлж байгаа. Тиймээс ойрын өдрүүдэд хэд хэдэн аймгаар явна.

 -Үндсэн дүрмийнх нь зөрчилтэй асуудлыг ашиглан эрх баригчид шүүхэд нөлөөлж сонгуульд оролцох эрхгүй болгох эрсдэл бий гэж танай хөдөлгөөнийхөн үзсэн байна лээ. Тийм эрсдэл үүссэн юм уу?

-Манай намын Үндсэн дүрмийг аваад үзэхээр Улс төрийн намын тухай хуультай зөрчилдсөн заалт олон байгаа. С.Эрдэнэ гэдэг хүн намын Их хурлаас баталсан дүрмийг засахдаа ийм зөрчилтэй юм хийсэн. Аль нэг улс төрийн хүчин манай намын дүрмийг дээд шүүхэд өгвөл дүрэм хүчингүй болох ийм нөхцөл байдал үүссэн. Дээрээс нь сонгууль дөхсөн энэ үед АН муу муухай олон асуудалд хутгалдсан С.Эрдэнэ гэдэг даргатайгаа байх нь бусад намд л ашигтай. Асуудалтай даргаа өөрчилж, Үндсэн дүрмээ шинэчилж байж дараа нь эрх баригч намтай тэмцэх асуудлаа ярихгүй бол ямар ч нэмэр алга. С.Эрдэнэ гараад хэчнээн гоё юм ярилаа гээд ард түмэн итгэхгүй шүү дээ. Өөдөөс нь “Чи өөрөө “Найрамдал”-ынхаа асуудлыг, “Шонхор тауэр”-ынхаа, “Капитал” банкныхаа асуудлыг тайлбарла” л гэнэ. Өөрөө ийм олон асуудалтай байж яаж өөртэйгөө адилхан хүмүүстэй тэмцэх гээд байгаа юм. Үүнд нь хэн ч итгэхгүй, намын гишүүд ч итгэхгүй байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • БЕК (202.9.45.209)
    чи ѳѳрѳѳ АН д юу гийгүүлэх гээд хүний бѳгс ухаад байнаа..
    2019 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.131.245.34)
    Яс горьдсон гөлөг шиг харцтай залуу байна.
    2019 оны 06 сарын 18 | Хариулах
  • нэрс (202.9.42.168)
    яг ѳѳрѳѳ юу хиисэн? юу хииж чадах?эрдэниин хиисэнээс илүү?мод тарь байшин барь. хүнии сандал руу олон юм яриад гэтээд байдаг нусгай вэ? зам цэвэрлэ.5цагт босож сур.!хэнии хүүхэ вэ?дарга болох гэж худлаа ярьж болохгүй нусаа баасаа эхлээд арчиж сур.нүүрээ угааж сур.
    2019 оны 06 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    6 цаг 21 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    6 цаг 29 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    11 цаг 46 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    11 цаг 57 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    12 цаг 36 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Өчигдөр 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Өчигдөр 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Өчигдөр 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Өчигдөр 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Өчигдөр 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Өчигдөр 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Өчигдөр 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Өчигдөр 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Өчигдөр 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Өчигдөр 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Өчигдөр 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Өчигдөр 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК