зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Энхболд: ОХУ болон БНХАУ үүнтэй санал нийлж байгаа

2019-6-18
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековын урилгаар 2019 оны 06 сарын 12-ны өдөр тус улсад албан ёсны айлчлал хийж, 2019 оны 06-р сарын 13-14-ний өдрүүдэд мөн улсад Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцсон юм.

Айлчлалтай холбогдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд зарим сэтгүүлчийн асуултад хариуллаа.

ЮУН ТҮРҮҮНД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА З.ЭНХБОЛД:

“Сэтгүүлчдэд, телевиз үзэгч, уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз улсад энэ арын 12-нд, 13, 14-ний өдрүүдэд ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцсон. Мөн ШХАБ-ын ажил дууссаны дараа Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын гурван талт уулзалт хийж, эх орондоо ирлээ.

Айлчлалын хүрээнд:

Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековтой албан ёсны хэлэлцээ хийсэн. Олон салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг ярьж, 9 салбарт холбогдох яам, агентлагийн дарга нар баримт бичигт гарын үсэг зурлаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиев, Парламентын дарга Д.А.Джумабеков нар бараалхсан.

2014 оноос Киргиз улсад манай улсын Ерөнхий консулын газар ажиллаж байсан гэдгийг Та бүхэн мэдэх байх. Харин УИХ Ерөнхий консулын газрыг Элчин сайдын яам болгож өргөтгөсөн байсан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр нээлтээ хийсэн. Тиймээс удахгүй УИХ-аас Киргиз улсад суух Элчин сайдыг томилох байх гэж бодож байна.

Мөн ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан боллоо. Энэ уулзалтаар ШХАБ-ыг илүү эдийн засгийн тал руу нь хандуулъя гэсэн асуудал яригдсан. Бид ажиглагч улсын хувьд зарим хуралдаанд оролцоогүй. Ажиглагч болон гишүүн орнуудын  хамтарсан хуралдаанд оролцож, Ерөнхийлөгч үг хэлсэн. Хэлсэн үгийг нь бүрэн эхээр нь www.president.mn сайтаас уншиж болно.

ШХАБ-д элсэх асуудлаар дотоодод олон нийтийн санал бодол хуваагдмал байдалтай байгаа. ШХАБ байгуулагдсан цагаас хойш 200 орчим хэлэлцээр зурагдсан байна. Тэр бүх хэлэлцээрийг бүрэн эхээр нь авч, орчуулж байгаа. Энэ ажлын хэсэгт багтаж байгаа хуучин Элчин сайд байсан болон бусад хүмүүс олон нийтэд ажлынхаа явцын талаар мэдээлэл өгөх хэрэгтэй байх.

Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулж, тодорхой механизм байгуулах талаар дурдсан. ШХАБ-ын улс орнуудаас Зүүн хойд Азитай холбоотой нь буюу эрчим хүчний системын хүрээнд хамарч болох нь БНХАУ, ОХУ хоёр.

Хамгийн сүүлийн өдөр буюу ШХАБ-ын айлчлалын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга даргалж, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын тав дахь удаагийн уулзалт болсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх, төмөр зам, авто тээвэр, байгалийн хийн хоолой зэрэг тодорхой асуудлаар ахиц дэвшил гаргах нь зүйтэй гэж тохирсон. Өмнө нь тодорхой хариулт өгдөггүй байсан газийн хоолойн асуудлаар ажлын хэсэг гаргаж нааштай ажиллана гэдгээ БНХАУ-ын дарга тэмдэглэсэн.

Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Улаанбаатар төмөр зам”-ийн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудалтай 100 хувь санал нийлж байгаа гэдгээ хэлсэн. Дээр нь Зүүнбаянгаас-Ханги руу чиглэх төмөр замыг ашиглалтад оруулах нь эдийн засгийн коридорыг өргөтгөхөд чухал үүрэгтэй гэдгээ илэрхийлсэн. Тухайлбал, нурмаг ачаагаа Замын-Үүдээс тусгаарлах саналыг “Улаанбаатар төмөр зам” ХНН олон жил ярьж байгаа. Энэ асуудлыг шийдэхэд ОХУ-ын талаас зээл бэлэн гэж ярьсан. “Бүс ба зам”-ын хүрээнд хийх зургаан эдийн засгийн коридорын 1 нь манай улсаар явж байгаа. Энэ ажлыг эрчимжүүлэх асуудлыг мөн ярилцсан” гэлээ.

-“Блумбэрг” телевизийн сэтгүүлч Э.Анхбаяр: Гурван талт уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Их Евразийн санаачилга гээд гурван улсын санаачилгыг нэгтгэн ажиллах саналтай байгаагаа хэлж байсан. Мөн Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг өргөн царигтай хийвэл тээврийн дахин хуваарилалт хийнэ гэсэн. Бидний байр суурь ямар байгаа вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: Царигийн асуудал шийдэгдсэн. Зүүнбаян хүрэх бүх чиглэлийн төмөр замын цариг өргөн. Тэгэхээр Зүүнбаянгаас Ханги руу хүрэх төмөр зам ч ялгаагүй өргөн царигаар баригдана. Энэ бол УИХ-аар шийдсэн, зөвхөн санхүүжилт нь хүлээгдэж байсан асуудал юм.

Евразийн эдийн засгийн холбоо, ШХАБ зэрэг байгууллагууд хэрхэн хамтран ажиллах асуудал ярианы нэг сэдэв байсан.

-“Өнөөдөр” сонины тоймч Х.Уянга: Монгол Улсыг ШХАБ-д элсүүлэх “шахалт” жилээс жилд эрчимжиж байна хэмээн харж байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлсэн үгэндээ мөн Монгол Улсыг ШХАБ-д элсэх асуудлын дурдсан.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: Сэтгүүлчдэд нээлттэй хэсэгт БНХАУ-ын дарга Ши Жиньпин тийм утгатай үг хэлсэн. БНХАУ-ын байр суурь ойлгомжтой. ШХАБ-д элсэх нь ашигтай гэдэг байр сууриа тус улс Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед ч хэлдэг байсан.

ШХАБ-д элсэхээр ямар үг дагавартай вэ гэдгийг бичиг, цаасан дээр л ярих ёстой. Тэр ажлыг өнгөрсөн жилүүдэд дутуу хийсэн. Яг ямар хэлэлцээр энэ байгууллагын цаана байгаа вэ гэдгийг маш сайн судлах ёстой.

-МҮОНРТ-ийн сэтгүүлч Б.Чимэдлхам: Бүгд Найрамдах Киргиз улстай худалдаа, хамтын ажиллагаа болон оршин суугаа иргэдийн тоо тийм ч өндөр биш. Өөрөөр хэлбэл, тус улсад Элчин сайдын яам байгуулах нь цаг хугацааны хувьд оновчтой байсан уу гэсэн асуудал нийгэмд янз бүрээр яригдаж байна. Бидний алс хэтийн зорилго юу вэ, аль салбарт түлхүү хамтрах боломжтой юм бэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: Одоогийн худалдааны эргэлт маш бага буюу ганцхан сая ам.доллар байгаа. 6 сая хүнтэй, хуучны торгоны замын нэг уулзвар дээр байдаг, томоохон хөршүүдтэй улс.

Монгол-Киргиз хоёрын хооронд ашиглагдаагүй боломж маш их байна гэсэн санаагаар УИХ Элчин сайдын яамаа нээсэн байх.

Энэ улс Төв Азийн орнууд руу явах замд байгаа юм. БНХАУ-Киргиз гэж, эсвэл БНХАУ-Казакстан гэж дамжин Төв Азийн орнууд руу явах гэсэн сонголт бий. Тэгэхээр манай улсын баруун талын таван аймгийн эдийн засгийн хэлхээ холбоог Төв Азийн орнуудтай илүү идэвхжүүлэх шинэ бодлогыг Ерөнхийлөгч гаргаад хэрэгжээд явж байгаа.

Манай улсын зүүн аймгууд Зүүн хойд Ази, Манжуур, Алс дорнод, ОХУ, хоёр Солонгос, Япон зэрэг улсууд руу чиглэсэн эдийн засгийн харилцааг хөгжүүлэх нь газар зүйн хувьд ойрхон. Түүнээс баруун хязгаараас зүүн хязгаар руу мах эсвэл өөр бараа экспортлох оновчгүй. Тиймээс баруун, зүүн хязгаараар нь төрөлжүүлье гэсэн бодлого явж байгаа юм. Төв Ази руу явах замд байдаг Казахстан болон Киргизтэй илүү идэвхтэй ажиллах юм бол, жишээ нь халал махыг авах хамгийн том зах зээл нь Төв Азийн улс орнууд, цаашлаад Арабын улс орнууд.

Өнөөдөр хэдийгээр эдийн засгийн хамтын ажиллагаа чамлалттай байгаа ч ирээдүйд оло(Default)н дахин өсөх нөөц боломж бий.

-“Блумбэрг” телевизийн сэтгүүлч Э.Анхбаяр: Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр байгуулснаас хойших 3 жилийн хугацаанд ард иргэдийн ахуй амьдрал, гурван улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц тодорхой төсөл хэрэгжиж эхлээгүй байгаа нь үнэхээр чамлалттай гэж Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн. Дараагийн уулзалт хүртэл бид ямар алхам хийх хэрэгтэй вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: Эдийн засгийн коридор гэж 32 төсөл, арга хэмжээ тохирсон. Тэр дотроос бодитой бариад эхэлье гэхээр банкны шаардлага хангах төсөл алга байна гэж байгаа юм. ОХУ болон БНХАУ үүнтэй санал нийлж байгаа. Хамгийн түрүүнд “амьдарч” болох эдийн засгийн нэгдүгээр коридор нь төмөр зам. Улаанбаатар төмөр замд 100 орчим тэрбум рубль буюу 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулбал, нэвтрүүлэх хүчин чадал нь 3 дахин өснө. Үүний хажуугаар ОХУ-БНХАУ-ыг холбох бетон замын төслийн ТЭЗҮ хийгдсэн. Энэ хоёроос өөр бодитой төсөл байхгүй байна.

-“Монгол HD” телевизийн сэтгүүлч Б.Одонгарав: Эрчим хүчний супер сүлжээ, тэр дундаа дундын механизм бий болгох санаачилга гараад жил болж байна. Энэ удаад ч дээрх асуудлыг хөндөн ярьсан. Ахиц хэр гарч байна гэж үзэж байгаа вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: Эрчим хүчний супер сүлжээ гэдэг нэр томьёог өөрчилсөн. Улаанбаатарын яриа хэлэлцээрт манай улсын урилгаар хойд Солонгосоос бусад Зүүн хойд Азийн улс орнууд ирсэн. Ингээд “Зүүн хойд Азийн эрчим хүчний худалдаа болон нэгдсэн сүлжээ” гэдэг нэр томьёон дээр тогтсон.

Энэ талаар гаргасан тунхаглалдаа ирэх 9-р сард ОХУ-ын Владивосток хотод гарын үсэг зурахаар ажиллаж байна” баярлалаа гэв.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Иргэн, олон талт оролцоог нэмэгдүүлэх нь үндэсний хөтөлбөр хэрэгжихэд сайн нөлөөтэй гэв
Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Иргэн, олон талт оролцоог нэмэгдүүлэх нь үндэсний хөтөлбөр хэрэгжихэд сайн нөлөөтэй гэв
    8 цаг 15 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
    Уржигдар 19 цаг 57 мин
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
    2025-08-22
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    2025-08-22
  • Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ
    2025-08-22
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
    2025-08-22
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
    2025-08-22
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
    2025-08-22
  • Энэтхэг улсын Матеран хотод 382.5 мм хур тунадас оржээ
    2025-08-22
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
    2025-08-22
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
    2025-08-22
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
    2025-08-22
  • Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ
    2025-08-22
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
    2025-08-22
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
    2025-08-22
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
    2025-08-22
  • Үерийн үед болон дараа сахих эрүүл ахуйн зөвлөмж
    2025-08-22
  • Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх замыг хааж шинэчилнэ
    2025-08-22
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13378 болжээ
    2025-08-22
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    2025-08-22
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Эмгэнэл
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Хөдөө аж ахуйн салбарын 2025–2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах тогтоол батлагдлаа
24 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК