Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Санждорж: “Оюутолгой”-г нээсэн нээлтийн гэрч нь би

2019-6-18
0
ЖИРГЭХ

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, ахмад геофизикч С.Санждоржтой ярилцлаа.


 

-“Оюутолгой”-н ордыг нээхэд та ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм билээ. Тэр дундаа хайгуулын ажлын үеэр ганцаараа компанийнхаа галыг манаж үлдэж байсан гэдгийг сонсоод “Ханбогдод үнэлж барахгүй их эрдэнэс бий” гэдэг итгэл найдвар танд байж дээ гэсэн бодол төрсөн.

-Яахав. Тийм бодол байсныг үгүйсгэхгүй. Хайгуулын ажлын үед олон ч компани хөрөнгө оруулсан. Ашиггүй юм байна гээд гарсан нь ч бий. Ашигтай гээд "шатсан" нь ч бий. Олон үйл явдал болсон л доо. Энэ бүх хугацаанд эдгээр компанийн далбаан дор ажиллаж ирсэн. Би мундагтаа галаа сахиж үлдээгүй юм шүү дээ. Ажлын байраа хадгалж үлдэх сонирхолтой байсан төдий.

-Гавьяат геологич Д.Гарамжав гуай энэ ордыг нээхэд голлох үүрэг гүйцэтгэсэн хүн. Түүнийг “Ясны геологич” гэж мэргэжилтнүүд үнэлдэг. Та олон жил хамт ажилласан юм билээ. Хамт ажиллах хугацаандаа тэр хүнээс юу сурсан бэ?

-Их зүйл сурсан, суралцсан. Зөвхөн ажил хэрэг гэлтгүй хүн ямар байх ёстой ухагдахууныг сурсан. Бид хоёр нэг гэрт  долоон жил хамт амьдарсан. Бүхэл бүтэн 22 жил хамт ажиллалаа. Д.Гарамжав гуай 1967 онд геологичийн мэргэжлээр төгссөнөөс хойш мэргэжлээрээ 40 гаруй жил ажилласан хүн. Бид хоёр 1997 оны өвөл танилцаж байлаа. Тэр үед “Би тахиа жилтэй. Чи үхэр жилтэй. Хоёулаа ивээл жилтэй юм байна” гэж хэлж байлаа. Их гоё хүн байлаа. Бусадтай маргалдаж, элдэв ааш гаргахгүй. Геологийн салбараа гаргаахгүй. Зэсний судалгаа тэр дундаа газрын ховор металийн судалгаа хийж байсан. Ханбогд хайрханы хуйлралын бүтцийг судалсан. Энэ судалгааны ажил бол бүхэл бүтэн нэг шинжлэх ухааны хүрээлэнгийн хийх ажил. Тийм байхад л ганцаараа хийж дуусгачих санаатай ямар их зүтгэсэн гэж санана. Ясны геологич хүн ийм л байдаг байх гэдгийг түүнээс олж харсан. Талийгаач болохоос өмнө Юнескогийн шугмаар эко жуучлалын сав газар болгохоор хөөцөлдөж байсан. Чухам бүтсэн эсэхийг сайн мэдэхгүй юм.

-Чулуу тогшоод ганцаараа алхдаг байсан гэдгийг сонсоод их ажигч, гярхай, ажилдаа дуртай хүн байж дээ гэж бодсон.

-Тэр юу ч биш. Гэртээ хэдхэн хонохдоо “Нуруу өвдлөө” гэнэ. Ууланд гараад чулуу хайхаараа зөв зүгээр болчихно. Бид хоёр ууланд их явна. Заримдаа гүйцэгдэхгүй. Үнэгэн шогшоогоор алхвал гүйцэгдэнэ гэж гонж доо. Дээр нь зөвхөн геологийн талаар мэргэшсэн хүн биш шүү дээ. Асар өргөн мэдлэгтэй. Уран зургаас эхлээд хадны сүг зураг гээд бүх зүйлийг сонирхоно. 300 гаруй дүрс зурагтай ном хүртэл хэвлүүлсэн. Эвдэрч, хоцорсон сүм, дуганы туйрыг хүртэл сонирхож зургийг авна. Хоббигоо мэдлэг болгож ашиглана. Миний хувьд гэвэл “Өөх ч биш, булчирхай ч биш” гэдэг шиг хүн шүү дээ. Мэргэжил маань геологич биш. Гэсэн атлаа “гео”-той. Өөрөөр хэлбэл, геофизикч мэргэжилтэй. Би энэ мэргэжилдээ маш их дуртай. Яагаад гэвэл, байгалийн шинжлэх ухааны бүх салбарыг судалдаг. Тэр бүү хэл, тэсэлгээ хэрхэн хийхийг хүртэл судалж үздэг. Дээр нь радио электроник, цахилгаан соронзон гээд бүгдийг нь бага боловч судалж мэддэг. Ийм л мэргэжил.

-Дээр нь Д.Гарамжав гуайтай 22 жил хамт ажилласан гэхээр асар их туршлага хуримтлуулсан байж таарна?

-Хэлээд юу гэх вэ. “Оюутолгой” төслийн хайгуулын ажил эхлэх үед хоёулаа Өмнөговьд ирж, танилцаж байлаа. Мань хүн техникийн тал дээр ажиллахдаа тийм ч туршлагатай биш. Би болохоор гаргаахгүй. Тиймээс түүний гараар бичиж, тэмдэглэсэн судалгааны ажлыг би компютерт оруулна. Харилцаа холбоог зохицуулдаг ухаантай. Тэр үед Д.Гарамжав гуай “Чи бид хоёрыг гурил шиг нухаад нийлүүлбэл “Сүпер” хүн болох нь дээ” гээд их инээдэг байлаа. 

-Та хоёр их сайн найзууд байж дээ?

-Сайн найз, сайн ах минь байсан даа. Олдсон шил архиа хүртэл хувааж ууна. Аяга хоол хийсэн ч тал талаар нь хувааж иднэ. Арай л өвөртөө орж унтаагүй хоёр доо. 22 жил хамт ажиллахдаа ам мурийсан түүхгүй. Би жолоо барина. Яаж ч хурдтай давхиж, донсолж байсан манай хүн унтаж л байна. Тэгсэн хэрнээ онгоцонд огт унтаж чаддаггүй хүн байлаа.

-1997 онд байв уу даа, гаднын хөрөнгө оруулагч нарт “Энэ Д.Гарамжав гуайн хийсэн зураглал” гэж та үзүүлээд цооног ухах зөвшөөрөл авч, Оюутолгойг нээх эхлэл тавигдсан түүхтэй гэж сонссон. Хэрвээ та тэр зургийг тухайн үед үзүүлээгүй бол эсвэл тийм санаачилга гаргаагүй бол өдийд “Оюутолгой” сураггүй байх байж дээ гэж бодсон?

-Тохиолдол нь тэгж таарсан хэрэг. Д.Гарамжав гуай гараар зурсан зүсэлтийн зургаа цүнхэндээ байнга авч явдаг байсан юм. Тухайн үед офицер бор цүнх мода болж байлаа даа. Тэр цүнхнээсээ сална гэж байхгүй. Тухайн үед өрөмдлөг хийх газрын цэгийг тавих гээд явж байсан юм. Магадгүй намайг дуудаж тэр зургийг үзүүлсэн, үзүүлээгүй хэзээ нэг цагт Д.Гарамжав гуай харуулах л байсан. Д.Гарамжав гуайн хийсэн зургийг Канадын геологич Чарли Форстерт үзүүлэхэд “Ок” гэсэн. Өөрөө ч яг тэр газарт нь цооног ухах сонирхолтой байсан юм билээ. “Сайн зураг байна. Эндээс хүдэр огтлох юм бол чиний нээлт шүү” гэж Д.Гарамжав гуайд хэлсэн. Ингэж л 150 дугаар цооногийг өрөмдөж, хүдэр огтолж, “Оюутолгой”-г нээсэн түүхтэй. Энэ нээлтийн гэрч нь би юм шүү дээ. Түүнээс биш миний оруулсан хувь нэмэр гэх зүйл юу байхав.

-Ингэхэд та яагаад геофизикийн мэргэжил эзэмшсэн юм бэ?

-Тухайн үед ямар мэргэжил эзэмшихээ өөрийн дураар сонгодоггүй байлаа. 1968 онд арван жилээ төгслөө. Манай ангийн бадриун залуу бид хоёрыг “Та хоёр өндөр биетэй юм. Геологич бол. Орос улсад хамт суралц” гэж сургуулийн захирал хэлсэн юм. Ямар үгнээс нь гарах биш. Ингэж л Эрхүүгийн Политехникийн сургуулийн геофизикийн ангийг дүүргэсэн. Уг нь нисгэгч болно гэж мөрөөддөг байсан хүүхэд шүү дээ. Машины бензин, тос үнэртэхээр гоё санагдана гэж жигтэйхэн. Гэтэл сургуулийн захирал санааг минь эргүүлсэн. Гэхдээ үүнд нэг их харамсдаггүй. Яагаад гэвэл, таван жил тоо үзнэ гээд боддоо. Энэ утгаараа тийм ч олон хүн эзэмшдэг мэргэжил биш. Бахархмааар шүү. Төгсөөд Усны аж ахуйн яаманд ажилд ортол “Мал аж ахуйг усаар хангах худаг өрөмдөх цэг олж зааж өг” гэсэн. Ингээд хэдэн залуус дагуулаад хөдөө хээрээр их явсан. Тухайн үед “Эгц цахилгаан зоондол” гэдэг аргаар хааш хаашаа 1500 метр газарт цэг тавьж, огтлолцуулдаг байлаа. Ямар аймаар том дамартай утас чирж явна гээ. Ядаж байхад говь нутгийн халууныг хэлэх үү. Эгц дээрээс нар шарна гэж жигтэйхэн. “Үүлний чигтээ яваад цэг тавиарай” гээд нөгөө хүүхдээ явуулна. Гэтэл үүлээ дагаад мурийна даа. Тэгж болохгүй шүү дээ. “Хүүе, чи” гээд орилохоор сонсохгүй. Утасныхаа үзүүрийг татаад “Ийшээ” гээд даллах чаймаа алдана. Усны суваг олох гэж ингэж л махарч явлаа. Арай хийж усны судал олоод худаг гаргана. Дараа жил очиход айл, амьтан багширчихсан байхыг харах ямар гоё гээч.

-Тэр үед яах гэж энэ мэргэжлийг сонгов оо гэж боддог байв уу?

-Ёстой үгүй. Мэргэжил хүнийг голно уу гэхээс хүн мэргэжлийг голдог юм биш. Гарын үзүүрээр хийдэг ажил хийхийг хүсвэл геологич болох хэрэггүй. Дарга хийдэг мэргэжлийг сонгох хэрэгтэй.

-Хүмүүс говийг усны хязгаарлагдмал нөөцтэй гэж ойлгодог. Гэтэл зарим эрдэмтэд “Хангалттай усны нөөц бий” гэж хэлэх юм. Энэ үнэн байж  чадах уу?

-Зарим хүн аливааг сайн мэдэхгүй хэрнээ мэдэмхийрэх дуртай байдаг. Уг нь судалгаа, шинжилгээ, дүгнэлттэй ярих ёстой шүү дээ. Мэдэмхийрч ярьдаг хүмүүстэй би санал нийлдэггүй. 1990 он хүртэл Монголын 21 аймагт ажиллахдаа өрөмдлөг, судалгаа хийсэн материал надад бий. Үүнээс гадна Геологийн яамны харъяанд Газар доорх усны хайгуулын экспидиц гэж байлаа.  Баянхонгор аймаг, Төв аймагт байрладаг байсан юм. Эдгээр нь томоохон суурин газрын усан хангамжийг гаргаж өгдөг байв. Тэдний хийсэн судалгааны ажил ч гэсэн Геологийн фондод бий. Энэ судалгааны материалаас үзвэл, Өмнөговь аймагт өрөмдлөг болон насостой худгийн дундаж гүн нь 80 метр. Гэтэл ус байна уу гээд хайгуул хийж өрөмдсөн цооногийн гүн нь 170 метр. Галбийн говьд ганцхан цооног өрөмдсөн нь энэ. Ядаж 100 цооног өрөмдөж үзчихээд “Говь усгүй юм байна” гэж хэлэх хэрэгтэй. 170 метрийн цаана юу байгааг мэдэх юм уу. Гэтэл бид нар усны хайгуул хийж явах үедээ Галбийн говьд 512 метр өрөмдсөн. 2004 онд шүү. Усны хайгуулд 30 сая ам.доллар зарцуулсан. Нийт 146 цооног өрөмдсөн. Өрөмдөөд чулуулгыг гаргаж ирээд үе давхаргаар нь ангилж, үзсэн. Шалгаад үзэхээр үнэхээр ус байдаг л байхгүй юу.

-Хэдэн метрийн гүнд ус байна гэсэн үг үү?

-150-400 метрийн гүнд ус байна. Одоо 400 метрийн гүнээс ус авч байна. Цаашлаад 510 метрийн гүнд ус байх магадлалтай.

-Галбийн говьд 512 метр гүнд ухсан гэхээр доошоо хэдий хэр хэмжээний нөөцтэй ус байх магадлалтайг тодорхойлсон уу?

-1990-ээд үед Галбийн говийн доорх усны ордыг Монголын геологичид биднээс өмнө нээчихсэн байсан. Бидний хийсэн ажил бол баруун, зүүн тал руу хэдэн метр сунасан байна вэ гэдгийг судалсан. Зүүн өмнөд Монголын хагарлыг дагаж тогтсон хавцал газар дор байдаг юм. Аймаар их хагаралтай чулуун хавцал л даа. Энэ хавцал дотор ус бий. Үүнээс гадна энэ хавцал руу ус цутгадаг эх сурвалж байж таарна даа. Аягатай уснаас бага багаар уувал хэсэг хугацааны дараа дуусна. Тийм үү. Тэгвэл газар дор байгаа уснаас бага зэрэг аваад зогсонгууд усны хэмжээ хэсэг хугацааны дараа эргээд түвшиндээ хүрч байна лээ. Энэ бол баталгаатай шүү. Олон судалгаа хийсэн. Энэ юуг өгүүлж байна вэ гэхээр тэр хэмжээний ус эсрэг талаас шахаж байна гэсэн үг. Бид ус авдаг 28 цооногоо байнга харж, хянадаг.

-“Оюутолгой” өдөрт дунджаар хэдий хэр хэмжээний ус гүнээс авдаг юм бэ?

-Дунджаар 25-30 мянган метр куб ус авдаг. Одоогийн байдлаар энэ хэмжээний ус авахад усны төвшин огт буурахгүй байгаа нь судалгаагаар батлагдсан. 

-Өмнөговь аймгийн Даланзадгад хотын дор их хэмжээний усны орд байдаг гэж сонссон. Үнэн үү?

-Яахав. Цаана нь Говь гурван сайхан гээд том уул байна шүү дээ. Уулан дээр буусан хурын усны нэг хэсэг нь  үер болж газрын гадаргаар урсана. Нэг хэсэг нь хөрсний доорх ус руугаа цутгадаг. Улаанбаатар хотын ундын ус жил ирэх тусам багасч байна гэдэг дээ. Учрыг нь мэдэх үү.

-Гүний худаг олноор ухсан, дээр нь усны зохисгүй хэрэглээ, ногоон байгууламжийн тоо цөөрсөнтэй холбоотой байх.

-Нэг талаасаа тийм. Модны навчин дээр шөнөдөө шүүдэр тогтдог доо. Бороо орлоо. Нэг хэсэг нь навчин дээр тогтож, нөгөө хэсэг нь хөрсөнд шингэнэ. Үер болж урсана. Навчин дээр тогтсон ус газарт бууж, хөрсөнд шингэдэг. Өөрөөр хэлбэл, хөрсний усаа мод, өвсний навчин дээр тогтсон ус тэжээж байдаг хэрэг. Ургамал усаа барьдаг гэсэн үг. Нарны гэрлийг хааж, ууршихаас сэргийлдэг байхгүй юу. Дээр нь Туул голын усны 70 хувь нь барилга, орон сууцны түрбагаар урсдаг. Жилд унах тундасын хэмжээнээс хэд дахин давсан хэрэглээтэй байхаар усны түвшин буурахгүй гээд яах юм бэ. Америкийн 350 сая ам.долларын тусламжаар усны эх үүсвэр байгуулна гэж байна. Байгаа юм аа ашиглахад зарцуулж байгаа зүйл биз дээ, энэ. Биокомбинатаас доошхи усны эх үүсвэр гэсэн. Гэтэл цэвэрлэх байгууламжийн бохироор бохирдсон ус. Бодвол цэвэршүүлж, хэрэглэх юм байлгүй. Өнөөдрийг хүртэл монголчууд саарал ус хэрэглэсэн түүхгүй. Хэдэн жилийн дараагаас саарал усаа ундандаа хэрэглэх биз.

-Монгол Улсад эрдэс баялагийн салбар эрчимтэй хөгжиж байна. Үүнийг дагаад экологийн тэнцвэрт байдал алдагдах боллоо. Заамар орчим сүйдчихлээ. Баянхонгор аймгийн зарим сумдад алтны олборлолт дагасан экологийн тэнцвэрт байдал алдагдаж байна. Яг энэ цаг үед Өмнөговь аймагт “Оюутолгой” ХХК зэсийн хүдэр олборлож байна. Экологийн тэнцвэрт байдал алдагдсан аймгуудын гашуун түүх Ханбогдод давтагдах вий гэсэн айдас иргэн бүрт бий. Гэтэл таны хэлснээр Оюутолгой 100, 150 жил олборлолт хийсэн ч говь нутаг усны гачаалалд орохгүй гэж ойлголоо. Би зөв ойлгож уу?

-Айх зүйлгүй. Их сонин. Байгаль өөрөө бүх зүйлээ зохицуулдаг юм шиг. Тавантолгойн нүүрсний орд байна. Энэ ордыг ашигла гэсэн юм шиг 60 км-ын цаана Балгасын улаан нуур гээд газар доорх усны орд байх жишээтэй.

-Энэ орд хэдий хэр нөөцтэй юм бэ?

-300л/сек нөөцтэй болов уу. Яг нарийн тоо мэдэхгүй байна. Гэхдээ нөгөө талаасаа байгаль экологийнхоо хувьд эрсдэлтэй ордод хамаарна.

-Ямар?

-Том тогоо байна гээд боддоо. Энэ тогоонд байгаа ус гэсэн үг. Дээд давхарга нь доод давхаргуудтайгаа холбоотой. Дээд усыг эрчимтэй ашиглавал тэжээгдэх мөчлөг нь бага. Энэ сав газарт өөрийн биеэр судалгаа хийгээгүй учир үүнээс өөр мэдээлэл алга. Яахав, хажууд нь усны нөөц бий л дээ. Гэхдээ “Оюутолгой” шиг Галбын говь, Гүний хоолой шиг газрын доорх нөөц байхгүй.

-Гүний хоолойн газрын доорх усны нөөц хэд юм бэ?

-1025 л/сек-ээр тайлангаа бичиж өгөөд  870 л/сек-тээр Усны газраас баталж өгсөн. Ашиглахдаа өдөрт 30 мянган тонн ус гэхээр 870-аасаа хамаагүй багийг хэрэглэж байгаа. Гэтэл Цагаан суваргын орд гэхэд цаана нь Цагаан цавын газрын доорх усны орд бий.

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
НИТХ-ын төлөөлөгчид "Эрдэнэс" үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх асуудлыг дэмжлээ
Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд Жетро-гийн бизнес семинар зохион байгууллаа
УБЦТС: Маргааш цахилгаан хязгаарлах хуваарь
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн анхан шатны бүртгэлийг E-Mongolia системээр хүлээн авч эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Зочин (119.40.98.177)
    Үнэхээр гайхалтай ярилцлага болсон байна. Мундах хүн байна даа
    2022 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.14.36.6)
    Энэ хүн гадныханд арай л их үйлчилж манай баялагийн нууцыг өгсөн дөө. Ер нь Оюутолгой байж байхад муу юм байхгүй байсан. Хэдэн Оюутолгой байгаад ч Монгол хөгжихгүй шүү дээ. Монгол хөгжих нь бидний хүмүүжил, уламжлал, ёс зүй, зан суртахуун зэргээс л хамаарна. Монгол телевизээр гарч байгаа Пабло Эсковар гэдэг хүний үнэн түүхээр хийсэн кинонд хэдий их мөнгөтэй ч зөв амьдрахгүй бол нийгэмд оршин байхгүй болдог жишээг харуул ж байх юм. Түүн лүгээ адил улсын газар доорх баялагийн талаарх мэдээллийг гадныханд өгч амьдарна гэдэг буруу зүйл. Мөнгөтэй байж болно... Усны талаар бол энэ хүний бодол маш буруу байна. Олон эрдэмтэд судалгаа хийсэн, говийн усны нөөц хязгаарлагдмал, нөхөн сэргэлт байхгүй, 150 метр гүнээс доош бол хүний унд ахуйд таарахгүй шүү дээ. Оюутолгой яахав өндөр үнэтэй ус боловсруулах үйлдвэр байгуулаад ус ашиглаж байгаа. Хүнээр бол гэдэс дотрыг нь гаргана гэдэг шиг л ажил хийж байгаа улс даа. Гэдэс доторгүй нөхөр хаа холдох ь вэ дээ. Манай усны хуульд гүний ус ашиглах зохицуулалт байхгүй, эднар дураараа л дургиж байна даа Монголд.
    2019 оны 06 сарын 20 | Хариулах
  • зочин (49.0.218.251)
    энэ ариа юу? Оюу толгойд нь хангалттай усны нөөцтэй харин бусад газар нь таван толгой мэтэд байхгүй утгатай юм уу. Гадныхны гар хөл болж жүжиглэх ч сайн үзүүлэлт биш л дээ. Гүний хоолойн ордыг оюу толгой нээгээгүй усанжуулахынхан худаг гаргасан газар тойруулж өрөмдөөд нээсэн гээд авсан гэж дуулсан, ийм л хар түүх үргэлжилж байна даа хөөрхий .
    2019 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (43.228.129.56)
    iim us avahad gazryn doorh us dundrahgui baina gej yaj helj chadaj baina? erdemten hun uu? erdemtei hun uu? oyutolgoi ene muuhai PR=aaa zogsoogooch. Goviig tsulmood duuslaa. Altgui, zesgui, bur usgui bolgood gadnyhan butsna. harin buural tolgoitoi ooroo eh ornoo hamgaalah setgel alga uu? ih undor tsalin ugch baina uu? yamar muuhai aharhan bodoltoi hun be
    2019 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (43.228.129.56)
    ene hun oyutolgoi kompanii usny zohisgui heregleeg nuun daragdyylj mongolchuudad hudlaa medeelel ugch bna, medeej garamjav guain neriig bariad, buural ustei, nas togtson hun yarihad itgelgui yahav ard tumen, gehdee hudlaa shuu. Ta unoodriin heden dollaryn tsalingaa hamgaalah bish Goviin ekotogtoltsoog hamgaalj dugarah yostoi hun. gadnyhny tejeesen nohoi yum daa.
    2019 оны 06 сарын 19 | Хариулах
  • zochin (202.9.42.74)
    Uul uurkhain gunii usnii zambaraagui khereglee ni gol ni undnii tsever usnii nuutsiig duusgakh asuudal daguulj b.na...
    2019 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.179.31.33)
    ЭНэ comment бичиж байгаа нөхдүүд мэргэжил, шинжлэх ухааны судалгаа гэдэг юмыг ер нь ойлгодоггүй юм байна, судалгаа шинжилгээ гэдгийг нэг ойлгох гээд үзвэл яасан юм нөхдүүдээ, аливаа ашигт малтмалын орд гэдэг чинь газрын доор зүсээд гялгар уутанд хийчихсэн талх шиг байдаггүй юм гэдгийг ойлгох талаар уншвал яасан юм гэж зөвлөмөөх байх юм
    2019 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.55.180.58)
    Оюутолгой захиалж бичүүлээд, үүрэг авсан ажилчид нь дэмжсэн коммент бичээд л
    2019 оны 06 сарын 19 | Хариулах
    • ёстой үнэн. цалин гэж авдаг мѳнгѳндѳѳ хорогдсон гарууд.
      2019 оны 06 сарын 19
  • Зочин (122.201.22.230)
    Ямарч хачирхал чимэггуй , зайлшгуй ялалт авч ирэх - холын хараатай - уран сайхны коибинаци шиг ярилцлага байна ! Би яг одоо уншиж байна , ... - аас 6 цагийн дараа юу ... Интуиц бол таамаглал дэвшуулэх нооц буюу билгий хараа ( нуд ) ...
    2019 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (64.119.18.6)
    Gadnii gar hul bolson gulug bn
    2019 оны 06 сарын 18 | Хариулах
  • Ayush (202.179.31.37)
    Gadnii gar hul bolson gulug bn
    2019 оны 06 сарын 18 | Хариулах
    • иргэн
      тэгж харах аас илүүтэй мэргэжлийн хүний үгийг тунгааж бодвол дээшгүй юу
      2019 оны 06 сарын 18
  • irgen (202.126.88.36)
    сайхан ярилцлага байна. та ойлгомжтой тайлбарлаж. Гарамжав гуайтай олон жил судалгаа хийсэн хүний үг оргүй байна гэж үгүй. Гол нь уул уурхайн салбар. усаа гамтай хэрэглэх хэрэгтэй. тэгж байж л энэ ярилцлагын үр дүн гарна. мэт уянгалж, чамирхаж, маяглаагүй сайхан ярилцлага нийтэлсэн хамт олонд талархал илэрхийлэе
    2019 оны 06 сарын 18 | Хариулах
  • зочин (202.9.42.168)
    мэргэжил мэргэжил иим сайхан. мэргэжлиин бус хүн тухайн салбарт хэн ч биш гэдэг энгэж батлагдаж байна.Сайхан ярилцлага гайхамшигтай говь газар дэлхий
    2019 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (211.36.141.247)
    Heregleed bai duusahgui yum chin gesen shig l bna geo hun baij arai l uu
    2019 оны 06 сарын 18 | Хариулах
  • Иргэн (203.91.118.180)
    Ус бол шороо биш доод талын авхаар гадрагдаа ойр усан доошоо гүнлүүгээ болоод худаг ус ширгэж байгаан үнэн. Ан амьтад гүний худаг гаргаж чадхуу үгүй. Гадаргын ус ширгээд ан амьтад харангдаж үхэж байгаан үнэн. Энэ новшнууд хэзээ нэгэн цагт өөрөө болон үр хүүхдэн энэ их хийсэн үйл лайгаа үүрхэл болондоо.
    2019 оны 06 сарын 18 | Хариулах
  • иргэн (202.21.124.133)
    судалгаа шинжилгээтэй ярих хэрэгтэй л дээ. магадгүй оюутолгойд өөрөө ажилладаг болохоороо тэдни эрх ашгийг хамгаалж байхыг үгүйсгэхгүй. гэхдээ говьд усны нөөц их бий гэлдэг нь оргүй биш л байх
    2019 оны 06 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • НИТХ-ын төлөөлөгчид "Эрдэнэс" үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх асуудлыг дэмжлээ
    1 цаг 1 мин
  • Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд Жетро-гийн бизнес семинар зохион байгууллаа
    1 цаг 26 мин
  • УБЦТС: Маргааш цахилгаан хязгаарлах хуваарь
    1 цаг 56 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ивээл дор “Хувийн эрх зүйн шинэчлэл: Иргэний хуулийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна
    2 цаг 35 мин
  • “Оюутан цэрэг” хөтөлбөрийн анхан шатны бүртгэлийг E-Mongolia системээр хүлээн авч эхэллээ
    2 цаг 48 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    3 цаг 34 мин
  • Хотын дарга Х.Нямбаатар ЕСБХБ-ны Төв Ази, Монгол Улсыг хариуцсан Бүсийн захирал Хусейн Озхантай уулзлаа
    3 цаг 58 мин
  • “Экспорт, гадаад худалдааны боломжууд” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
    4 цаг 23 мин
  • Ардчилсан Намын дарга, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ардчилсан социалист хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч, ахмад гишүүдэд “Ардчиллын гэрэгэ”-г гардууллаа
    4 цаг 33 мин
  • Али Хаменеигийн үхлийн араас Ираныг удирдах магадлалтай ГУРВАН эрхэм
    5 цаг 10 мин
  • Г.Занданшатар: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудын ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана
    5 цаг 37 мин
  • НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар 2026 оны төсвийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байна
    5 цаг 43 мин
  • УИХ-ын гишүүн П.Ганзориг: Хөвсгөл аймгийн Цагаан нуур, Рэнчинлхүмбэ, Улаан-Уул сумдын “зуухан галлагаа”-тай сургуулиудын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэлээ
    6 цаг 13 мин
  • Ойрхи Дорнодын бүс нутагт манай улсын 350 орчим иргэн байна
    6 цаг 29 мин
  • Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ
    6 цаг 38 мин
  • ФОТО: "Эх орончдын өдөр"-т зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан боллоо
    6 цаг 57 мин
  • "Тэмээний гоо сайхны наадам"-д оролцсон 20 орчим тэмээнд ботокс, филлер тарилга хэрэглэсэн байжээ
    7 цаг 12 мин
  • Иран Ойрхи Дорнодод цохилт өгснөөр дэлхийн газрын тосны үнэ ОГЦОМ өсжээ
    7 цаг 39 мин
  • BLACKPINK хамтлагийн гишүүн Rosé 46‑р “BRIT Awards”-аас алдарт "APT" дуугаараа “International Song of the Year” шагналыг хүртжээ
    7 цаг 48 мин
  • Ираны арми Дубай хот руу пуужин харвасны улмаас Палм Жумейра арал аюулд оржээ
    8 цаг 2 мин
  • Монголчуудыг CS:GO-д дурлуулсан М.Азбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Лхагвадуламын орчуулсан хайрын тухай 10 ГОЁ шүлэг
  • Монголд эргэн ирсэн NBA-ийн супер од ДеМаркус Казинсын тухай сонирхолтой 24 баримт
  • Уран бүтээлээрээ сонсогчдын зүрхийг мялаасаар буй Б.Өлзий-Учрал
  • Владимирынхны зөрчил "дэлхийг өвтгөсөн" дөрвөн он
  • Шилийн голын “Алтан бүс”-ийн төлөөх барилдаанд зодоглох 16 монгол бөх
  • Н.Цэрэнсамбуу: Монголын нүүрсийг дэлхий тойрч эргэхгүй
  • Кино ертөнцийн өнгөт хувьсгалын эхлэл: 1909 он, Лондон хот
  • Н.Учрал: Ардын нам унасан ч босдог, уруудсан ч өгсдөг нам
  • Монгол ард намын 105 жилийн түүхээс онцлох 24 баримт
  • Дэлхийд ховордсон Монголын эрдэнэ мазаалайн тухай 24 баримт
  • Исламын шашинтны эх орон гэгддэг Иран улсын тухай 24 баримт
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хохирогчийн аав Л.Сүмбанд: Канте бааранд Б.Амарсайхан бусдыг турхирч, хүүг минь зодуулсан
  • Словак улс Украинд нийлүүлдэг яаралтай цахилгаан эрчим хүчний тусламжаа зогсоох шийдвэр гаргалаа
  • Цуутай хар тамхины наймаачныг устгаснаас болж Мексикийн 20 мужид үймээн дэгдэв
  • УБЦТС: Маргааш цахилгаан хязгаарлах хуваарь
  • Г.Амартүвшин: Цаашид ч шаардлагатай гэвэл орон тооны цомхотгол хийнэ
  • АНУ-д өвлийн шуурганы гамшиг нүүрлэсний улмаас олон мянган нислэг цуцлагдав
  • Хөлбөмбөг хэрхэн дэлхий нийтийн спорт болж хөгжсөн бэ? 
  • Монголд эргэн ирсэн NBA-ийн супер од ДеМаркус Казинсын тухай сонирхолтой 24 баримт
  • Монголчуудыг CS:GO-д дурлуулсан М.Азбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Цуутай хар тамхины наймаачныг устгаснаас болж Мексикийн 20 мужид үймээн дэгдэв
  • Словак улс Украинд нийлүүлдэг яаралтай цахилгаан эрчим хүчний тусламжаа зогсоох шийдвэр гаргалаа
  • Уран бүтээлээрээ сонсогчдын зүрхийг мялаасаар буй Б.Өлзий-Учрал
  • Хохирогчийн аав Л.Сүмбанд: Канте бааранд Б.Амарсайхан бусдыг турхирч, хүүг минь зодуулсан
  • Бөхчүүдийн чансааг Улсын арслан Э.Батмагнай тэргүүлж байна
  • Сар шинээр төрийн болон хувийн 700 гаруй аж ахуйн нэгж, байгууллага хашаагаа нээжээ
  • АНУ-д өвлийн шуурганы гамшиг нүүрлэсний улмаас олон мянган нислэг цуцлагдав
  • Хөлбөмбөг хэрхэн дэлхий нийтийн спорт болж хөгжсөн бэ? 
  • Жайка болон МТҮП мэдээлэл технологийн салбарыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлж эхэллээ
  • Г.Амартүвшин: Цаашид ч шаардлагатай гэвэл орон тооны цомхотгол хийнэ
  • XXI зууны онцлох спорт кинонуудын нэг болох Марти Суприм
  • COP21: Парисын гэрээ дэлхийн уур амьсгалын асуудалд хэрхэн нөлөөлөв?
  • Г.Лхагвадуламын орчуулсан хайрын тухай 10 ГОЁ шүлэг
  • Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун дахин намын даргаар сонгогджээ
  • НИТХ-ын ээлжит бус Х хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсвийн тодотгол болон бусад асуудлыг хэлэлцэж байна
  • Ардчилсан Намын дарга, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Морьтон” клубийн гишүүдэд “Ардчиллын гэрэгэ”-г гардуулав
  • Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхаарууллаа
  • “Эзэн улаан бодон” баатарлаг тууль хайллаа
24 баримт
  • Олон орны уламжлалт соёлд “муу ёрын дохио” хэмээн үздэг “Улаан сарны хиртэлт”-ийн тухай 24 баримт
  • Монголчуудыг CS:GO-д дурлуулсан М.Азбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Исламын шашинтны эх орон гэгддэг Иран улсын тухай 24 баримт
  • Дэлхийд ховордсон Монголын эрдэнэ мазаалайн тухай 24 баримт
  • Монгол ард намын 105 жилийн түүхээс онцлох 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК