
АҮЭБЯ-ны Ашигт малтмал газрын тосны газрын, газрын тосны хэлтсийн дарга Д.Даваабаяр шатахууны шуурхай штабын мэдээллийг танилцууллаа.
Тэрбээр: "Манай улс шатахууны хэрэглээг 100% импортоор авдаг. Улаанбаатар хотод өдөр 2.6 мянган тонн АИ92 бензин хэрэгтэй байна. Өнөөдөр улсын хэмжээнд 20 мянга 500 тонн буюу ердийн хэрэглээ 10 өдрийн АИ92, 14 хоногийн АИ95, дизель түлш 21 хоногийн тус тус нөөцтэй байна. Бид орж ирсэн бензинээ ШТС-ууд руу шууд хүргэж эхэлсэн. Яагаад гэвэл бид нөөцөө бүрдүүлж амжихгүй байна. Тийм учраас иргэд заавал дүүргэх гэж биш хэрэглээндээ тааруулаад аваарай. Мөн шатахуун тасалдана, бензингүй болно гэсэн ойлголт байхгүй, нийлүүлэлт хэвийн үргэлжилнэ" хэмээв.


















































