
Монголын Үндэсний Хүүхдийн бүжгийн холбоо (NCDA) болон Монголын Бүжгийн спортын Залуу үеийн сонирхогчдын холбооны “Гуа-Үжин” клубээс хүүхэд, өсвөр үеийнхнийг урлагаар дамжуулан хөгжүүлэх, гоо зүйн боловсрол эзэмшүүлэх, олон улсын түвшинд авьяас, ур чадвараа сорих боломжийг бүрдүүлэх зорилгоор “Дэлхийн соёлыг Монголд – Монголын ирээдүйг Дэлхийд” уриатай “Open Mongolia 2026 – World Children Championships” олон улсын тэмцээнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна.

Тус тэмцээнд Англи, Өмнөд Солонгос, Хятад, Орос, Хонг-Конг, Япон Улс зэрэг улс, бүс нутгийн хүүхэд, өсвөр үеийн тамирчид оролцож байна.
Тэмцээн нь хүүхэд, өсвөр үеийнхний авьяас, ур чадварыг олон улсын түвшинд сорихын зэрэгцээ улс орнуудын хүүхэд, залуучуудын харилцаа, нөхөрлөлийг бэхжүүлэх, соёлын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
“Open Mongolia 2026 – World Children ChampionshipS” олон улсын тэмцээн Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог бөгөөд гадаад, дотоодын хүүхэд, өсвөр үеийн тамирчид, шүүгч, дасгалжуулагч, багш нар оролцож байна.




















































