
Цагдаагийн Ерөнхий Газрын 102 тусгай дугаарт өнгөрсөн 24 цагт гарсан хэргүүдийн тоймыг бэлтгэн хүргэдэг билээ. Есдүгээр сарын 27-ны байдлаар нийт 2048 гомдол мэдээлэл бүртгэгдсний 11-ийг нөхөн илрүүлсэн, гурвыг нь шуурхай илрүүлсэн байна. Мөн залилах шинжтэй 13, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 52, хулгайлах шинжтэй 16, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 хэргийг илрүүлж, таслан зогсоожээ.



















































