
Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 29-нд болох үйл явдал.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэгийн урилгаар тус улсад энэ сарын 27-30-нд албан ёсны айлчлал хийнэ.
- 07:30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Д.Сүхбаатарын талбай дээр бүх нийтийн биеийн тамирын өглөөний дасгалд болно.
- 10:00 цагт: УИХ дахь байнгын хороодын хуралдаан болно.
- 10:00 цагт: Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны (КАРЕК) хөтөлбөрийн “Сайд нарын 25 дугаар бага хурал” Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд эхэлнэ.
- 11:30 цагт: Монголын Барилгачдын нэгдсэн холбоо болон “Зөвийг шүгэлдэгчид” ТТБ-аас: “Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж батлахыг шаардах хэвлэлийн хурал Үндэсний мэдээллийн төвд болно.
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсголыг Төрийн ордонд зохион байгуулж байна.
Орон нутагт:
Сэлэнгэ аймгийн нэгдсэн музейн үзэсгэлэнгийн танхимд “Л.Цогзолмаа-100” гэрэл зургийн үзэсгэлэн 10 дугаар сарын 4-ныг хүртэл гарна.
Үзэсгэлэн:
-МУЭ-ийн гишүүн уран бүтээлчдийн “Намар” уламжлалт үзэсгэлэн МУЭ-ийн “Арт” галерейд энэ сарын 30-ныг хүртэл гарна.
-“Р.Отгонбаатарын оролдлогоос” эвхмэл бичгийн үзэсгэлэн Богд хааны ордон музейд 10 дугаар сарын 5-ныг хүртэл гарна.
-“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд 10 дугаар сарын 20-ныг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.



















































