Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Poetry: Энэхэн дэлхийгээ хоёулаа л байсан цагт аварч чадмаар бодогдох 

2026-9-29
0
ЖИРГЭХ

Энэ намрын анхны цас орсон шөнө байлаа. Бид та бүхэнд дараах таван шүлгийг сонордуулж байна. 


Д.Нямсүрэн "Сонат"

Өмнийн сар гарахад 

Өөдөөс салхи сэвэлзэнэ.

Үдшийн гэгээ татуулан

Өвсөн дээгүүр 

Марал буга давхина.

Од гарагийн дундуур 

Хөтлөлцөөд гүймээр 

Тэнгэрийн заадас зурайж

Орчлонд-

Чамтай уулзмаар орой!

Эргэх дөрвөн цагт 

Цэцэглэх- 

Жимстэй нэгэн том мод 

Энэхэн дэлхийгээ 

Хоёулаа л байсан цагт 

Аварч чадмаар бодогдох 

Сайхан орой! 

 


                                    Д.УРИАНХАЙ  "ДУГТУЙ ДҮҮРЭН ӨВӨЛ "


 

Г.Аюурзана "Миний дургүй сарууд" шүлгээс

...Арван нэгдүгээр сар миний дургүй сар.

Яагаад би түүнд дургүй билээ?

Намар биш, хэтэрхий орой –

Өвөл биш, арай л эрт –

Ямар ч цаг улирал гэх вэ дээ,

Арван нэгдүгээр сард дургүй ээ.

Хоосорч хохийсон модод нэг л этгээд

Хоржоонт үнэрээр сэтгэлийг хатгана.

Тэр үнэр зүрх рүү хутга шиг биш, 

Хатсан хуурай өвс шиг шагайгаад

Тэвчээрийг минь хэмжих мэт

Хачин солгой аялгуу хуурдана.

Зүрхийг минь хөрөөдөж буй тэр чимээнд

Хөгжим мэдэхгүй хүмүүс хууртана.

Хөөрхий, ийм л цагаар хорвоод ирсэн минь

Анхнаасаа утгагүй явдал байсан шиг санагдана.

Хэрэв ийм сар байгаагүй бол, энд төрөөгүй бол,

Хэцийн салхитай хамт би чөлөөтэй явах сан,

Хээнцэр үүлсийн гүнийг шагайж харах сан,

Шувуудын хаан болчихоод элих сэн,

Загасны бурханд хувилчихаад сэлэх сэн.

Амиа хорлох тухай бодтолоо

Азгүй дурлахгүй сэн,

Амьдралд хайртай болтолоо

Аз жаргал амсахгүй сэн.

Од ширтээд баясч гунихгүй,

Охинтой, хүүтэй болохгүй сэн.

Орчлон дээр шүлэг бичихгүй,

Хүмүүсээс залхахгүй сэн.

 

Үгүй дээ, миний дургүй сар

Арван нэг биш байна.

Арван хоёр...

 

Э.Булган "Хамгийн ойрын садан арван нэгэн сарын салхи аа!"

Хамгийн дулаахан шороон дор

Хамтдаа аавыг минь өлгийдсөн

Арван нэгдүгээр сарын салхи аа

Уулс хичнээн дүнсгэр, царай муутай харагдана вэ

Угтаа тэдний сүүдэрт өвснүүд галбираа гээж,

Шувууд нь амраглангаа тэнгэрт нисэх хүслээ тасчиж хаяад

Яс зурж өнгөрдөг ихийн их хүйтнийг туулж

Яруу найраг, эсвэл орон гэрээ бодож алхах уйт их ганцаардагчийг

Шоовдор хүн гэж итгээд шоолж суудаг л байх.

Дүнгэнэн буй моддын дэргэд

Дүлий мэтээр сууж

Дөлөөд одсон хамгийн ойрын хүмүүсээ

Санан ганцаарднам арван нэгэн сар аа...

Хэсэг цагаан үүл

Хэн нэгнийг чандлаад

Хэсэгтээ л үл задарч сарнинам

Орь хүйтэнд хавирган завсраар салхи сийгэж

Цэл залуухнаараа даарч жиндэхийн учигт

Чамайг л бодож алхнам

Хамгийн ойрын садан арван нэгэн сарын салхи аа!

 

Д.Эрдэнэзулай  "Ийм л хүйтнийг үзэх гэж бид..."

Ийм л хүйтнийг үзэх гэж бид

Аагим зуныг тэсч үддэг

Ийм л хүйтнийг давах гэж

Дулаахан дурсамжуудаа хадгалж үлдээдэг

Ийм хүйтнээр сэтгэлд нь гараа ээн дулаацах

Сайхан хүмүүсээ хамгийн их үгүйлдэг

Ийм л хүйтнээр хань хайж

Халуун хайр хүлээж тарчилдаг

Навчис үхэж, мод бүгдийг нь оршуулдаг намраар

Модон сандлууд эзгүйрч гансардаг

Намайг шүлэг бичүүлэх гэж л ийм хүйтэн намар тохиож

Ийм намраар л би навч, мод, модон сандлуудыг өрөвддөг

Дээлэн дотроо ч дулаацахгүй ийм намраар

Дэргэдийн хүмүүсийнхээ хүйтнийг нь дэндүү эмзэг мэдэрдэг

Дулаацах гэж асаасан тамхи дуусахад гунигтай байдаг

Дууны өнгө сааралтаж, шүлэг уншихад ч хэцүү байдаг

Ийм намрын дараа учрах өвлийн сарууд

Tөсөөлөлд багтамгүй урт болдог

Ирж буцдаг орчлонгийн жам харгис цэвдэг мэдрэгддэг

Од харвахыг харах хүртэл гашуудмаар энэлэнтэй байдаг

Сэтгэл тийм эмзэг байхад амиа хорлох амархан санагддаг

Ийм хүйтнээр ээжийн минь цамцнаас өөр дулаахан зүйл олддоггүй

Ийм л хүйтнээр би бороо орохыг ч харж тэвчдэггүй

Ийм намруудыг давах гэж

Сэтгэлээ бүлээхнээр нь хадгалмаар, тэгээд

Ийм намрын дараа ирэх

Өвлийг туулах зоригтойгоо үлдмээр!

 

 

Ж.Болд-Эрдэнэ "Баяртай гэж би яахин хэлж чадна" 

Одож буй үрэгдэж буй юм бүхэн учиртай
Олон олон жилийн хойно эргэж ирэх гэж
Огт өөр дүрсээр дамжин дамжсаар
Одоогийн энэ төрхөндөө эргэж төрдөг юм


Одож буй үрэгдэж буй юм бүхэн учиртай
Жирийн бус учрал гэж орчлонд байдаггүй
Жил сар амьдрал туршаа танилгүй өнгөрөвч
Өвс ногоо болон зэрэгцэж ургахын цагтаа
Өвлийн цасан дор бие биесээ дэрлэдэг юм


Жирийн бус учрал гэж орчлонд байдаггүй
Сар одод мянга мянган жил ажигладаг юм
Сац тэнд цацардаггүй гэгээ, харагддагүй одод байдаг
Хөшөө чулуу, ургаа модод, хүмүүн явдал аль аль нь
Хөх тэнгэрийн дор өөрө өөрийн хугацаатай байдаг
Сар одод мянга мянган жил ажигладаг юм


Нэгэн үүрний шоргоолж хүртэл өөрсдийн гарагтай байдаг
Нэлмэгэр хөх хөвчийг тэдэнд өвс ногоо орлодог
Оройд нь хүрч чадсан хар ногоон халгай
Орчлонгийн оргил болж тэдэнд санагддаг


Нэгэн үүрний шоргоолж хүртэл өөрсдийн гарагтай байдаг
Уулын шоргоолж, модны шоргоолж харь гарагийнхан нь байдаг
Учрал тэдний хувьд бас л сураг таавар байдаг
Давтамжийн түм түмэн хувирал хумхын тоосноос
Далай их дэлхий хүртэл хэн нэгний хэвлий юм шүү
Одож буй үрэгдэж буй юм бүхэн учиртай

0
ЖИРГЭХ
Санал болгох
Poetry: Энэхэн дэлхийгээ хоёулаа л байсан цагт аварч чадмаар бодогдох 
BTS, BLACKPINK-ээс өмнө дэлхийн тайзыг эзэлж байсан BIGBANG хамтлагийн эргэн ирэлт
Тейлор Свифт Бейонсег давж, VMA-ийн түүхэн дэх хамгийн олон шагналтай уран бүтээлч боллоо
Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Корнеллийн их сургуультай холбоотой 2024 онд үйлдэгдсэн бүлэг хүчингийн хэрэг олон нийтэд ил боллоо 
    9 мин
  • Нигерийн бүжигчин долоо хоногийн турш тасралтгүй бүжиглэж, дэлхийн рекорд шинэчлэхийг зорьж байна
    31 мин
  • Аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    47 мин
  • 11 настай Бодхана Сиванандан эмэгтэйчүүдийн шатрын шинэ дээд амжилтын эзэн боллоо
    49 мин
  • Poetry: Энэхэн дэлхийгээ хоёулаа л байсан цагт аварч чадмаар бодогдох 
    57 мин
  • С.Молор-Эрдэнэ: ИЗНН-аас намайг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг зарлангуут улс төржүүлж эхэлсэн
    1 цаг 7 мин
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
    1 цаг 13 мин
  • Үйл явдал: Сайд нарын 25 дугаар бага хурал өнөөдөр эхлэнэ
    1 цаг 29 мин
  • Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно
    1 цаг 32 мин
  • "WorldSkills Shanghai 2026" Дэлхийн ур чадварын уралдаан өндөрлөлөө
    18 цаг 4 мин
  • Ихэнх нутгаар хүйтэрнэ
    18 цаг 14 мин
  • Төв банкны бие даасан байдлыг хангах эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатайг ОУВС онцлов
    18 цаг 28 мин
  • “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол эхэллээ
    18 цаг 33 мин
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
    18 цаг 38 мин
  • Ерөнхий сайд Азийн наадамд оролцож буй Монголын шигшээ багийн тамирчидтай уулзлаа
    19 цаг 2 мин
  • BTS, BLACKPINK-ээс өмнө дэлхийн тайзыг эзэлж байсан BIGBANG хамтлагийн эргэн ирэлт
    19 цаг 3 мин
  • AEW-ийн алдарт бөх Бенжамин Саттерли буюу “PAC” 40 насандаа таалал төгсжээ
    19 цаг 11 мин
  • АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв салбарын ажлуудыг эрчимжүүлэх үүрэг өглөө
    19 цаг 18 мин
  • Монгол Улсын хэмжээнд олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо
    19 цаг 21 мин
  • Экологийн цагдаагийн алба зөрчлийн шинжтэй 41 гомдол мэдээллийг шалгасан байна
    19 цаг 23 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
  • ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Г.Тэмүүлэн: Хуулийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч ажиллана
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • Их Британи Саудын Арабт “хамгаалалтын” цэргийн дэмжлэг үзүүлнэ
  • УИХ: ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэж байна
  • Г.Тэмүүлэн: Хуулийн байгууллагууд хар тамхитай хатуу тэмцэх ёстой
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
24 баримт
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК