Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Б.Ганбатыг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо.
Тэрбээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм. Ингэснээр Төрийн албаны тухай хуулийн дагуу мэрит буюу шатлан дэвших зарчмаар 14 хоногийн дотор, наадмын өмнө ЗГХЭГ-ийн Тэргүүн дэд даргаар жинхлэгдэн, томилогдох юм байна. ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр сонгогдсонтой холбогдуулан, уг албан тушаалд нөхөн томилгоо хийх шаардлага үүссэн. Холбогдох газрууд материалыг шалгаж үзсний үндсэн дээр энэ долоо хоногтоо багтаан түүнийг томилох мэдээлэл бий. Түүнчлэн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнийг томилно гэсэн мэдээлэл бий юм.
Сэтгэгдэл (1)