Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг эгүүлэн татах шийдвэр гаргажээ.
2016 оны нэгдүгээр сард Засгийн газрын тогтоолоор тус албан тушаалд томилогдсон Д.Мөнх-Эрдэнэ нь албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа өөрийн дипломат эрх ямба, дархан эрхээ урвуулан ашиглаж өндөр үнэтэй автомашин БНХАУ-д татваргүйгээр нэвтрүүлсэн аж.
Тиймээс Монгол Улсын нэр хүндийг унагаж, суугаа орныхоо хууль, тогтоомжийг зөрчсөнд ийнхүү хариуцлага тооцож эргүүлэн татлаа.
Монгол Улсын нэр хүнд унагаж буй дипломат зарим албан хаагчдад хариуцлага тооцох тухай саналыг Засгийн газрын хуралд яаралтай оруулж ирэхийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг болгосон байна.
С.Сүлд
Сэтгэгдэл (1)