Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улаанбаатарт "Чингис хааны музей" байгуулах асуудлыг ирэх долоо хоногийн хурлаар хэлэлцүүлж, батлуулахыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт үүрэг болгожээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эл даалгаврын ачаар монголчууд Чингис хааны музейтэй болох юм. Уг музейг байгуулах шийдэл анх удаа гарч, энэ нь түүх соёл, өв уламжлалаа хойч үедээ үлдээхээс гадна жуулчдыг татах боломжтой болно.
Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Чингис хаан судлалыг Монгол судлалын бие даасан салбар шинжлэх ухаан болгон хөгжүүлэх зорилгоор "Чингис хаан судлалын хүрээлэн" байгуулах шийдвэрийг гаргасан юм.
Г.Эрдэнэ
Сэтгэгдэл (1)