Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шүүгчдийг "шүүж", Оспанаар мэтгэлцсэн долоо хоног

2019-6-29
0
ЖИРГЭХ

Монголын улс төр өнгөрсөн долоо хоногт бүхэлдээ шүүх тогтолцоогоор амьсгаллаа. Нэр бүхий таван гишүүний зүгээс С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг дэнсэлсэн шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандсан бол Төрийн зүгээс ч зарлиг гаргасан нь улс төр, нийгмийн анхаарлын төвд орох шалтгаан болов. Хажуугаар нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Оспаны тухай ярьсан нь түүнийг шүүмжлэлийн бай болгох хүргэлээ. Үүнээс гадна Швейцарийн Холбооны улсын Үндэсний зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэтти Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, зарим яриа хэлэлцээ хийсэн нь онцлох үйл явдлын нэг байв.


Ерөнхийлөгчийн дардастай 17 шүүгч+8 буюу 125 сая долларын авлига

Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж зарим шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр болсон энэ өдрүүдийн ярианы сэдэв болж байна. Тэрбээр энэхүү зарлигаа Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хүргүүлсэн саналыг үндэслэн гаргажээ. Энэ дагуу Дээд шүүхийн таван шүүгчээс гадна нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлээд байгаа юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ талаар эдгээр 17 шүүгч нь ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт холбогдсон учир бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр болсон тухай онцолсон. Үүнтэй зэрэгцэн УИХ-ын дарга Г.Занданшатар иргэдтэй уулзах үеэрээ нэр бүхий долоон шүүгч 125 сая ам.долларын авлига авсан тухай хэлсэн гэх мэдээлэл нийгэмд түгсэн юм. Гэвч УИХ-ын Тамгын газраас энэхүү мэдээллийг үгүйсгэж “Иргэдээс шүүх байгууллагыг шинэчлэх, шүүгчийн ёс зүйг зөрчсөн этгээдүүдэд хатуу хариуцлага тооцдог болох, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг байх талаарх асуудлыг олонтаа хөндөж байгааг тэрбээр хэлж, эдгээр саналыг дэмжиж байгаа талаарх байр сууриа илэрхийлсэн.

 

Үүнээс Салхитын мөнгөний ордыг хууль бусаар өмчлөх гэсэн этгээдүүдээс 7 шүүгч 125 сая ам.долларын авлига авсан тухай яриагүй болно. Ийнхүү зориуд санаатайгаар гуйвуулсан мэдээлэл тарааж байгаад харамсаж, албан ёсны няцаалт хийж байна. Шүүхээр эцэслэн тогтоогоогүй байхад хэнийг ч гэмтэн, буруутан гэж үзэх ёсгүй билээ” хэмээн няцаалт хийсэн юм.

Ийнхүү Ерөнхийлөгчийн зарлиг, таван гишүүний шаардлагад дурдсан 25 шүүгчтэй холбоотой асуудал улстөрчдийн шүүмжлэл, хардлагаас илүүтэй хуулийн байгууллагаар дэнслэгдэхээр болж байна.

 

Швейцарийн Холбооны улсын Үндэсний зөвлөлийн даргын айлчлал

 

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Швейцарийн Холбооны улсын Үндэсний зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэтти Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Айлчлалын хүрээнд Швейцарийн холбооны улсын Элчин сайдын яамыг Улаанбаатарт нээх, Парламентын Тамгын газруудын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн дэмжих, харилцан сонирхсон асуудлуудаар туршлага судлах, Швейцарийн парламентад УИХ-тай харилцах бүлэг байгуулах, Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны тусламжийг 2022 оноос үргэлжлүүлэн авах хүсэлтээ дахин илэрхийлж, Үндэсний зөвлөлийн зүгээс дэмжлэг үзүүлэхийг хатагтай Марина Кароббио Гүшэтти-гээс хүссэн юм.

 

Оспаны тухай Ж.Батзандан гишүүний “дэгс үг”

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Баян-Өлгий аймагт очиж, иргэд сонгогчидтой уулзалт хийх үеэрээ Оспаны тухай ярьсан нь нийгэм, улс төрийн хүрээнд шүүмжлэл дагуулав. Тэрбээр "Оспан баатар байгаагүй бол Монголын баруун хязгаар харийн түрэмгийлэгчдийн гарт өртөх байсан" хэмээн ярьсан юм.

Улмаар өөрийг нь чиглэсэн нийгмийн шүүмжлэлтэй холбогдуулж хэлсэн үгийнхээ талаар тайлбар хийсэн юм. Ингэхдээ “Оспан баатарын талаар тайлбар хиие. Би Гадаад харилцааны сайд биш, гадаад харилцаа, аюулгүй байдлын байнгын хорооны гишүүн биш. Казахын ард түмний түүхийг гуйвуулсан мэдээллийг ярьж болохгүй. Тэр тусмаа УИХ-ын гишүүн хүн ярьж болохгүй гэдгийг би хариуцлагатайгаар ойлгож байна” гэсэн нь одоо ч шүүмжлэл дагуулж байна.

 

Чуулганы хугацааг сунгав

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл өчигдөр хуралдаж, хаврын ээлжит чуулганы хугацааг сунгах нь зүйтэй гэж үзсэн байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Чуулганы хугацааг сунгах тухай” захирамж гаргалаа. Захирамжид хаврын ээлжит чуулганы хугацааг ирэх сарын 10-ны өдрийг дуустал сунгахаар заажээ. Захирамжийн хоёрдугаар заалтаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг хоорондын хугацаанд иргэдийг мэдээллээр хангаж, танилцуулга хийх, иргэдээс гаргасан саналыг нэгтгэн Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэхийг Улсын Их Хурлын гишүүдэд даалгасан байна.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • zochin (185.39.141.189)
    ene shvvgchid bvgd rever garden hothond amidardag geed boddoo... er ni tuuliin shugui hyadaj tend hen barilga bariulsan ? zohion baiguulttaigaar hudaldagch hudaldan avagch bvgdiig ni tsigtsoor ni tuluvlun tonoj bosgoson horoolol. zar tvgeej bair zarah gej zovohiin ch hereggvi .... mongold baihgvi undur vne
    2019 оны 06 сарын 29 | Хариулах
  • Хмм (192.82.64.204)
    Сүхбаатар дүүргийн шүүгч оюунчимэг гээд шүүгч байгаа их но.той нөхөрдөө өжил төрөл, мэргэжилдээ маш муу, тэрнээс илүү шүүгч манайд олдох л байлгүйдээ .
    2019 оны 06 сарын 29 | Хариулах
  • irgen (31.165.225.30)
    ichmeer umaa odoo tuslamj guigaad l baihaa bolioch odoo…hamtarch l ajillah heregtei shyydee ashigtaigaar, odoo byr ukrain shig ogooch geed l guigaad baihaa bolio ulsiin nerend muuhai baina shyydee
    2019 оны 06 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    4 цаг 52 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    5 цаг 0 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    10 цаг 17 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    10 цаг 29 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    11 цаг 7 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Өчигдөр 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Өчигдөр 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Өчигдөр 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Өчигдөр 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Өчигдөр 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Өчигдөр 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Өчигдөр 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Өчигдөр 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Өчигдөр 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Өчигдөр 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Өчигдөр 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Өчигдөр 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК