АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын Аюулгүй байдлын зөвлөх, Элчин сайд Жон Болтон Монгол Улсад өчигдөр хүрэлцэн иржээ. Түүнийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн хүлээн авч уулзсан байна.
Тэрбээр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай өнөөдөр уулзалт хийжээ. Энэ тухайгаа Жон Болтон твиттер хуудастаа "Улаанбаатарт хүрэлцэн ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлээд албаны хүмүүстэй хийх уулзалтаас Монгол Улс дахь эдийн засаг, аюулгүй байдлын хүрээн дэх дэмжлэг, нөөц боломжоо нэмэгдүүлэх хүлээлттэй байгаа" хэмээн бичжээ.
Түүний тухай АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “Манай хүмүүсийг тагтаа ба харцага гэсэн хоёр бүлэгт хувааж болно. Жон Болтон бол гарцаагүй харцага. Хэрвээ бүх зүйл түүний үгээр явбал тэр нэг далайлтаар дэлхийг эзлэх байлаа” хэмээн ярьж байсан удаатай.
С.Сүлд
Сэтгэгдэл (6)