зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Жон Болтон: Монголын эрх баригчидтай уулзах боломжийг алдаж болохгүй гэж бодсон

2019-7-02
0
ЖИРГЭХ

АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Элчин сайд Жон Болтон тэргүүтэй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна. Тэрбээр өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаа харилцаа болон Батлан хамгаалахын сайд, УИХ-ын даргатай уулзалт хийсэн бөгөөд буцахаасаа өмнө сэтгүүлчдэд ярилцлага өгсөн юм.


UB Post сонин: -АНУ-ын Ерөнхийлөгч “И-20”-ын уулзалтад оролцсны дараа БНСУ-ыг зорьсон. Яг энэ цаг үед Монголд айлчилж байгаа нь анхаарал татаж байна. Таны энэ айлчлал Монгол Улсад ямар өгөөжтэй вэ?

-Миний хийсэн бүх уулзалтаас АНУ болон Монгол Улсын харилцааг улам гүнзгийрүүлэх сонирхол өндөр байгаа нь ажиглагдсан. Манай улс ч гэсэн ийм зорилготой байгаа. Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангид байлгах асуудлаас эхлээд ОХУ, БНХАУ-ын харилцаа гээд маш өргөн хүрээнд ярилцлаа. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан, миний дарга Ж.А.Бэйкер 1990 онд Монголд хийсэн  айлчлалынхаа үеэр “гуравдагч хөршийн бодлого”-ыг монголчуудад санал болгож байсан. Монгол Улс дахь АНУ-ын эдийн засгийн оролцоог хэрхэн сайжруулах тухай ч хэлэлцсэн. Эдийн засгийн тухайд бидний өгсөн өмнөх амлалтуудыг хүн бүр сануулан тодруулж байсан. Уулзалтууд маш үр дүнтэй болсон. Цаашид ч өгөөжөө хүртээнэ гэж найдаж байна. Монголын өндөр албан тушаалтнуудын тавьсан бүх саналыг Вашингтонд дамжуулна. Нааштай хүлээн авна гэж найдаж байна.
 
MNB World: -Батлан хамгаалахын сайдтай уулзах үеэрээ ямар асуудлаар хэлэлцсэн бэ? 

-Хоёр орны аюулгүй байдлын хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд ярилцсан. Монголын цэргүүдийг АНУ-д сургаж байна. Тухайлбал, АНУ-ын Тэнгисийн цэргийн академид гурван монгол оюутан суралцдаг.

Энэ бол бидний хамтран хэрэгжүүлж буй сургалтын зөвхөн нэг жишээ. Хоёрхон долоо хоногийн өмнө болсон “Хааны эрэлд” сургуулилалтад 38 орны 2,000 орчим цэрэг оролцсон. 

Хамтын ажиллагааны хүрээнд кибер аюулгүй байдлын талаар хамтран ажиллах арга замуудыг эрэлхийлж буй. 

-Indo-Pacific буюу АНУ-ын Ази, Номхон далайн бүсэд явуулж буй бодлогод Монгол Улс ямар байр суурьтай гэж та харж байна вэ?

-Номхон далайн бүхий л бүс нутаг дахь бодлогоо бид ийн нэрлэж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ бүс нутгийн улс орон бүр өөрийн гэсэн бодлогоо хэрэгжүүлэх чадвартай бөгөөд бид аль нэг улсад давамгайлах биш, бүх дэлхийд нээлттэй байхыг хүсэж байгаа юм.  

Манай улс ч мөн Номхон далайн бүсэд хамаараад зогсохгүй стратегийн энэ нэр томъёонд Зүүн Ази, Төв Ази буюу Монгол Улс багтаж буй. Газар зүйн энэхүү байрлал маш чухал бөгөөд Монгол болон Япон улстай бид илүү ойр хамтран ажиллаж байна. Эдгээр улс нь Солонгосын хойгийн талаар мэдлэг сайтай. 

Indo-Pacific бодлогын бүхий л ашиг сонирхол, хамтын ажиллагаа нь Монгол Улсыг төв болгож буй. Тиймээс Ази, Номхон далайн бүс нутаг дахь жижиг орнууд чухал төдийгүй зарим том улс орон ч энэ бүс нутагт бий. Гэхдээ энэ бүх орон ижил, тэгш байх ёстой гэж харж байгаа. 

-iKon.mn: -АНУ Монгол Улстай, ялангуяа эдийн засгийн хүрээнд цаашид хэрхэн хамтран ажиллахаар төлөвлөж байна вэ. Мөн АНУ-ын гуравдагч хөршийн худалдааны бодлого ямар шатанд явж байна вэ?

-Эдгээр асуудлыг бид хэлэлцэж байгаа. Миний харж байгаагаар Монгол Улсад манай улсын зүгээс хөрөнгө оруулах маш олон боломж байна. Эрдэс баялгийн салбар, бусад олон төрлийн бизнес хөрөнгө оруулалтын орчноос шалтгаалж буй. Монгол Улсын ил тод байдлыг хангах арга замуудын талаар бид ярилцсан. ОУВС-тай хамтран ажиллаж буй хүрээнд санхүүгийн системийн ил тод байдлыг хангахад чиглэсэн санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгосон. 

Цагаан ордонд хэлэлцэгдэж байгаа Гуравдагч хөршийн худалдааны бодлого нь Монголд маш олон давуу тал, боломжийг бий болгох юм. Гэхдээ хятад бараа бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэсэн мэтээр Хятад улс Монголыг ашиглаж, давуу тал олж авахаар оролдох вий гэдэгт бид санаа зовж байна. Монгол Улсаас ирж байгаа ч Хятадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн байвал яах вэ гэж.

Мэдээж, эцсийн үр дүнд Монгол, АНУ-д биш, Хятадад ашиг тусаа өгсөн харилцааг Монгол Улстай бий болгохыг бид хүсэхгүй. Гуравдагч хөршийн худалдааны хэлэлцээрээс Монгол биш, Хятад улс өгөөж хүртэхийг бид хүсэхгүй. Энэ бол олон улсын худалдааны салбарт гарч ирдэг томоохон сэдэв. Тиймээс Хятадын энэ туршлагын хохирогч болохгүй байгаасай л гэж хүсэж байгаа юм. Энэ нь хоёр орны эдийн засгийн хүрээнд өрнөж буй гол яриа. АНУ-ын дэлхий даяарх худалдааны түнш орнуудтайгаа ийм төрлийн хэлэлцээг хийж ирсэн. Тиймээс Олон улсын эдийн засгийн асуудлаар Монгол Улстай хийж буй энэ хэлэлцээ нь хоёр орны эдийн засгийн харилцааг үнэхээр гүнзгийрүүлэх юм. 

-Өдрийн сонин: -Таны уулзалтыг маш чухал уулзалт хэмээн ярьж байна. Уулзалтын тань хамгийн чухал ач холбогдол нь юу вэ?

-Энэ бол хоёр талын харилцааг АНУ-ын Засгийн газар хэрхэн дүгнэж буйн чухал илрэл гэж бид бодож байна. Бид хоёр орны эдийн засгийн төдийгүй аюулгүй байдлын талаар, мөн бүх талын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх арга замуудын талаар маш өндөр түвшинд ярилцсан талаар би дээр дурдсан. Тухайлбал, өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхий сайд Вашингтонд айлчилж, АНУ-ын дэд Ерөнхийлөгчтэй уулзсан бол ГХ-ны сайд мөн Вашингтонд болсон Шашны эрх чөлөөний олон улсын хуралд оролцож, албаны бусад хүнтэй уулзсан. Батлан хамгаалахын сайдтай мөн би анх удаа Вашингтонд уулзсан. 

Энэ бүх уулзалт бидний ярьж хэлэлцэж буй бүхий л асуудлуудад ахиц дэвшил гарахад түлхэц болох чухал ач холбогдолтой. Цаашид хийж гүйцэтгэх шаардлагатай олон ажил бий. Ийнхүү Монголд ирж, тодорхой асуудлуудаар хэлэлцэж байгаа нь маш том ач холбогдолтой гэж үзэж байна. 

-Ройтерс: -Таны Монголд хийж буй уулзалт сонирхолтой цаг үетэй давхцаж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын удирдагчтай анх удаа цэрэггүй бүсэд хийж буй уулзалтад оролцохын оронд Монгол ирэх болсон шалтгаан тань юу вэ?

-Монголд хийж буй энэ уулзалт эртнээс төлөвлөгдсөний эцэст амжилттай боллоо. Энэ бол миний хувьд урт аялал байв. Эхлээд Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн зохион байгуулсан, Израил, ОХУ, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдийн анхны уулзалтад оролцож, Осакад болсон “Их 20”, үүний дараа БНСУ-ын Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин болон бусад хүмүүстэй хийсэн уулзалтууд бүгд миний хийхээр төлөвлөж байсан ажлууд.
  
Харин Ерөнхийлөгч Трамп БНСУ-ыг зорьж, цэрэггүй бүсэд Ким Жон Унтай уулзах хүсэлтээ жиргэснийг тэрбээр зөвшөөрсөн нь маш богино хугацаанд хоёр орны төрийн тэргүүн болон Гадаад харилцааны сайд нарын тохиромжтой цаг үед гаргасан шийдвэр байсан. 

Миний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон Парламентын бусад хүмүүстэй уулзах боломжийг алдаж болохгүй гэж үзсэн. Тиймээс энэ шийдвэрийг түвэггүй гаргасан. Монголд байгаадаа, энэ уулзалтыг хийсэндээ баяртай байна.  

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
ТНБД Т.Жамбалцэрэн Хэнтий аймгийн ургацын төлөв, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Яах гэж бгаа бол (64.119.18.92)
    Муу ёрын дайн дэгдээгч Ямар. учиртай Монголд ирэв. Зэвсэг худалдаална тагнуулч
    2019 оны 07 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
    4 цаг 37 мин
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
    Уржигдар 18 цаг 07 мин
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Уржигдар 18 цаг 03 мин
  • Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ
    Уржигдар 16 цаг 11 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
    Уржигдар 12 цаг 59 мин
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
    Уржигдар 12 цаг 54 мин
  • Энэтхэг улсын Матеран хотод 382.5 мм хур тунадас оржээ
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
    Уржигдар 12 цаг 11 мин
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
    Уржигдар 12 цаг 03 мин
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
    Уржигдар 11 цаг 49 мин
  • Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ
    Уржигдар 11 цаг 40 мин
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
    Уржигдар 11 цаг 16 мин
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
    Уржигдар 11 цаг 06 мин
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
    Уржигдар 10 цаг 59 мин
  • Үерийн үед болон дараа сахих эрүүл ахуйн зөвлөмж
    Уржигдар 10 цаг 10 мин
  • Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх замыг хааж шинэчилнэ
    Уржигдар 10 цаг 07 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13378 болжээ
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    Уржигдар 09 цаг 52 мин
  • Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллалаа
    Уржигдар 09 цаг 33 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Эмгэнэл
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • ФОТО: "Lumino-The One" тоглолт...
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК