Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд наадмын дараа ажлаа өгнө гэсэн мэдээлэл гараад байгаа. Тэрээр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж 2020 оны сонгуульд бэлдэхийн тулд ажлаа өгөх болсон гэсэн мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан.
Энэ тухай З.Энхболд дарга "Үндэслэлгүй мэдээлэл гарсан байна лээ. Цуурцгаах л юм. Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар УИХ руу санал хүргүүлсэн.
Одоо үгийг нь бэлдэж байна. Тэрний дараа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёр, гуравдугаар хэлэлцүүлэг явах гээд байна.
Бодох нь ээ ийм их ажилтай байхад ажлаа яаж өгөх юм бэ, урдах ажлаа л хийж байна. Ажил хэвийн явж байна. Би харин сонгуулийн өмнө сонгуульдаа бэлдэнэ шүү" гэв.
С.Сүлд
Сэтгэгдэл (1)