Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Занданшатар: Ёс зүйгээ умартсан хэн ч төрийг төлөөлөх эрхгүй

2019-7-05
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үг

"Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган Монгол Улсын Их Хурлын хуульд заасны дагуу товлосон хугацаандаа өндөрлөх гэж байна. Чуулган өмнөө тавьсан зорилгоо амжилттай хэрэгжүүлж, ачаалал ихтэй, шахуу хуваарьтай ажиллалаа.

Нийгэмд шударга ёсыг тогтоох, сахилга хариуцлагыг сайжруулах, ард түмний засаглах эрхийг хангах, парламентын шинэчлэлийг эхлүүлэх ажлын хүрээнд Эрхэм гишүүд Та бүхний хэрэгжүүлсэн хаврын чуулганы үйл ажиллагааг дүгнэж, дараах таван асуудалд Та бүхний анхаарлыг хандуулахыг хүсэж байна.

Нэг.

Хууль тогтоох ажилд тооны болон чанарын ахиц дэвшил, өөрчлөлт гарлаа. 2019 оны хаврын ээлжит чуулганы талаарх зарим тоон үзүүлэлтийг дурдъя. Энэ чуулган ажлын 66 өдөр үргэлжилж, чуулганы нэгдсэн хуралдаан 24 удаа 117 цаг хуралдан 118 асуудлыг хэлэлцэн, шийдвэр гаргасан байна. Байнгын хороод 74, дэд хороод 3, түр хороо 9, нийт 86 удаа, 134 цаг хуралдаж, 182 асуудал хэлэлцжээ.

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулган хааснаас хойш бие даасан 14, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 74, хүчингүй болгох тухай 10 буюу нийт 99 хууль, Улсын Их Хурлын 44 тогтоол баталсан байна. Үүнийг 2018 оны намрын ээлжит чуулгантай харьцуулахад батлан гаргасан хуулийн тоо 50 илүү хувиар нэмэгджээ. 

Энэ парламентын үйл ажиллагааг 2012-2016 оны өмнөх парламенттай харьцуулахад тоо болон чанарын том дэвшил гарсан нь энэхүү тоон судалгаагаар нотлогдож байна. Байнгын хороодын болон нэгдсэн чуулганы хуралдаан ирц хүрэхгүйн улмаас байсхийгээд тасалддаг, ирцээ бүрдүүлж, хуулиа батлахын тулд бусдын өмнөөс санал өгдөг гэх мэт өмнөх парламентын хариуцлагагүй байдал энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд засагдаж чадлаа.  

Аливаа шинэ зүйлд саад, бэрхшээл тулгардаг. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд орсон өөрчлөлт мөрдөгдөж, гишүүд ирцэд бүртгүүлэх, үг хэлэх, санал өгөхдөө хурууны хээгээ ашиглаж эхлэх үед ирц багасч, хуралдаан тасалдаж, хуулиа баталж чадахгүйд хүрэх вий гэсэн болгоомжлол байсан. Гэвч эсрэгээрээ ирц ч сайжирч, хариуцлага ч дээшиллээ. Нэгдсэн чуулганы ирц л гэхэд тогтмол 60 хувьтайгаар эхэлдэг боллоо. Энэ бол хууль тогтоох үндсэн үүрэгтээ манай гишүүд хариуцлагатай ханддаг болсны илэрхийлэл, томоохон дэвшил мөн.

Хоёр.

Ард түмэн, иргэдээ сонсож ажиллахаар парламент, парламентын гишүүд эрмэлзэж ажиллалаа. Гишүүд хууль тогтоох болон хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ иргэд сонгогчдын оролцоог хангах, газар дээр нь ажиллаж санал бодлыг нь сонсох, асуудлаа нээлттэй, хамтран хэлэлцэж, шийдлийг тодорхойлох буюу ард түмний засаглах эрхийг хэрэгжүүлэх талаар тодорхой алхмууд хийдэг болсон нь энэ чуулганы нэг онцлог байлаа. 

Улсын Их Хурал дээр холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг нийт 11 удаа, нийтийн сонсгол 2 удаа зохион байгуулсан байна. Нийтийн сонсголын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш анх удаа хууль тогтоомжийн төслийн сонсголыг хийлээ. Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулиар хийсэн сонсгол нь хууль боловсруулах ажилд иргэдээ сонссон, бодит үр дүнтэй болсныг онцлон тэмдэглэж байна. 

Түүнчлэн хүүхдийн эрх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргийн эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр ерөнхий хяналтын сонсгол зохион байгууллаа. 

Эрүүдэн шүүхийн хохирогчдын эрх, бэлчээрийн ашиглалт хамгаалалтын эрх зүйн орчин бүрдүүлэх, төсвийн хууль тогтоомжийн хэрэгжилт, гарч буй үр дагавар, АТГ-ын дарга, дэд дарга болон Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг томилох, хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал зэрэг асуудлаар хийсэн олон нийтийн хэлэлцүүлгүүд үр дүнтэй болсон. 

Энэхүү дэвшилт практикийг цааш үргэлжлүүлж, зохион байгуулалт, арга хэлбэртээ шинийг эрэлхийлж, бодитой, тэнцвэртэй, үр дүнтэй болгон сайжруулах, тогтмолжуулах чиглэлээр онцгой анхаарч ажиллах ёстой. Ард түмний төлөөлөл болсон парламент ард түмэнтэйгээ хамтран шийдвэрээ гаргадаг болох нь бидний зорьж буй парламентын шинэчлэлийн нэг хэсэг байх болно.   

Гурав.

УИХ-ын үндсэн чиг үүргийн нэг нь хяналт юм. Батлан гаргасан хууль тогтоомж маань хэр хэрэгжиж, ямар үр нөлөө үзүүлж байгааг газар дээр нь очиж танилцах, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах, гарч буй зөрчлийг таслан зогсооход онцгой анхаарах ёстой болжээ.

УИХ-ын гишүүд, УИХ-ын даргын хувьд минйи бие хүүхэд хамгааллын хэд хэдэн байгууллага, ерөнхий боловсролын 133-р дунд сургууль, Туул голын ай сав, эрдэм шинжилгээ, шинжлэх ухааны байгууллагууд, УБТЗ болон УИХ-аас удирдлага нь томилогддог зарим байгууллагын үйл ажиллагаа, хуулийн хэрэгжилттэй танилцахад энэ чиглэлээр илүү анхаарч хуулийн хэрэгжилтэд хяналт тавихад онцгой анхаарч ажиллах ёстой нь анзаарагдсан. 

Хууль хэлэлцэж, батлаад орхисноор үүргээ гүйцэтгэлээ гэж үзэлгүйгээр бидний “бүтээл” амь орж байгаа эсэхийг, амьдрал дээр хуулийн хэрэгжилт ямар байгааг, амьдралд нийцэж буй эсэхийг танилцан мэдэж, хэрвээ асуудал байгаа бол хуульдаа засвар өөрчлөлтийг нэн даруй оруулж байх нь бидний хуулиар хүлээсэн үүрэг мөн. 

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд нийгэмд шударга ёс тогтоох, хүний эрхийг дээдлэх, хуулийн байгууллагуудын хараат бус байдлыг хангах, шударга шүүхээр шүүлгэх, эрүүдэн шүүлтээс ангид байх иргэний эрхийг хангахад анхаарч ажилласан.  

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг нэгдсэн чуулганаар сүүлийн арав гаруй жилийн хугацаанд анх удаа хэлэлцэн, Улсын Их Хурлын тогтоол гаргаж тодорхой үүрэг чиглэлүүд өгснийг зориуд цохон тэмдэглэе. Тогтоолын биелэлтэд Хууль зүйн байнгын хороо хяналт тавьж ажиллах ёстойг сануулж байна.  

Хуулийн байгууллагын зарим удирдлагыг өөрчилж, нийтийн сонсгол, хэлэлцүүлэг хийх шинэ зарчмаар дараагийн удирдлагыг сонгон томилсон нь хуулийг үл тоомсорлох ёс бус үйлдлийг зогсоох, хууль дээдлэх ёс зарчмыг хэрэгжүүлэх, бэхжүүлэхэд үр нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна. 

Улсын Их Хурлын 32 дугаар тогтоолоор С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаарх ОУПХ-ны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хороог байгуулан ажиллуулж байна. Түр хороо 7 удаа хуралдсан. Та бүхнээс тун удахгүй тодорхой санал, дүгнэлт гарна гэсэн иргэдийнхээ хүлээлтийг хангаж, идэвхтэй ажиллахыг Түр хорооны гишүүдээс хүсье. 

Дөрөв.

Хэлэлцэн баталсан зарим гол хуулиудын талаар товч боловч хөндөж ярих нь зүйтэй гэж бодож байна. Ард олонд чиглэсэн, ард олныхоо бизнес эрхлэх бололцоо, боломжийг олгосон хууль тогтоомжуудыг бид батлан гаргалаа. 

Хүн бүрд бизнес эрхлэх боломжийг нь олгох, татварын дарамтыг бууруулах, нээлттэй болгох, эдийн засгийн хөгжил дэвшил авчрах, төрийн үйлчилгээг шуурхай болгож, ажил үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хялбар тогтолцоонд шилжүүлэхэд Татварын багц хуулиуд, Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хууль чухал үүрэг гүйцэтгэх болно. 

Жижиг, дунд бизнесийг дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлж, өрсөлдөх чадварыг нь сайжруулахад Та бидний хэлэлцэн баталсан Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хууль чухал ач холбогдолтой. 

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулиар дэлхийн 180 гаруй оронд амжилттай хэрэгжиж байгаа хүүхдийн хоолны жишиг хөтөлбөрийг улс орондоо хэрэгжүүлэх боломж бүрдлээ. 

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг бид хэлэлцэн баталсан. Энэ хууль хэрэгжсэнээр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зарчим, үндсэн чиглэл, зохион байгуулалт боловсронгуй болно.

Үнэ, ханшийн тогтвортой байдлыг хангах мөнгөний бодлого хэрэгжүүлж, инфляцийг зорилтот түвшинд байлгах, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах, төсвийн сахилга батыг сайжруулж, тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, санхүүгийн салбарын эрсдэлийг бууруулахад үндсэн зорилт чиглэсэн хууль тогтоомжуудыг хэлэлцэн баталлаа. 

Хэлэлцэн баталсан хууль, тогтоомжуудын талаар бүгдийг ярина гэвэл ихээхэн цаг хугацаа шаардагдана. Тиймээс үүгээр товчилъё.

Тав.

Төрийн байгууллага, төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, ёс зүйг сахин мөрдүүлэх талаар нэгэнт эхэлсэн шинэчлэлийн эрчийг сулруулах ёсгүй гэж үзэж байна. 

Тиймээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн боловсруулаад байна. Шинэчлэн боловсруулсан эдгээр төслийг хэлэлцэн, батлуулахаар Ёс зүйн дэд хороонд шилжүүлээд байна. 

УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргаар туршлагатай парламентч УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг томиллоо. Энэ бүхэн “монгол төрийн албан хаагч өргөсөн тангараг, үүрэг хариуцлагатаа эзэн байх ёстой, төрд ёс зүй дутаж байна” гэсэн ард түмний шударга шаардлагад хариу өгөхийн төлөө бидний хийж буй ажлын нэг хэсэг юм.

Төрд, төрийн албан хаагчид ч гэсэн ташуур хэрэгтэй. Ташуурын үүрэг гүйцэтгэдэг бүтэц ажиллуулдаг жишиг дэлхийн олон оронд бий. Бидний өөрсдийгөө хянах хэрэгсэл, ташуур бол ёс зүйн хэм хэмжээг тогтоосон хууль дүрэм, түүнийг хэрэгжүүлэгч бүтэц юм. 

Ёс зүйгээ умартсан хэн ч төрийг төлөөлөх эрхгүй гэсэн зарчим цаашид төрийн алба, албан хаагчдад үйлчлэх ёстой. Энэ бол засан цэгцлэх олон асуудлын нэг юм. Цэгцлэх асуудал бидэнд олон байна. Асуудлуудаа цэгцэлж чадвал хөгжил дэвшилд бид цэгцэрнэ. Үүний төлөө ард түмэн бидэнд итгэл хүлээлгэн, хүлээж суугаа. 

Эрхэм гишүүд ээ, 

Хаврын ээлжит чуулган ийнхүү өндөрлөж байгаа ч ээлжит бус чуулган үргэлжилнэ. 

Энэ чуулганы хамгийн гол асуудал нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт байх болно гэдгийг Та бүхэн хэлүүлэлтгүй мэдэж байгаа.  

Иргэд болон улс төрийн нам, олон нийт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс ирүүлсэн саналыг нэгтгэх, хэлэлцэх, төсөлд тусгах ажил цаашид үргэлжилнэ. Бид төслийг боловсруулах, хэлэлцүүлэх үйл ажиллагаанд “Долоо хэмжиж нэг огтлох” зарчмаар хандаж байгааг өмнө хэлж байсан. Энэ зарчим цаашид ч хадгалагдах бөгөөд санал бодол, шүүмж сануулга бүхэнд нэн анхааралтай хандах болно гэдгийг тэмдэглэн хэлье.

Эцэст нь, Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбоотой УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулж, хэлэлцүүлэх ажлын хэсэгт ажлаа шуурхайлах, түргэтгэх чиглэл өгч байна. Энэ бол хариулт, шийдэл нэхсэн олон асуудлын нэг гэдгийг сайтар ойлгох ёстой. Шийдвэрийн төслийг УИХ-ын Байнгын хороо хэлэцэж, чиглэлээ гаргах ёстой гэдгийг тэмдэглэж байна. 

Эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулган хаасныг мэдэгдье. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зѳв ажиллаж байгаа дэмжиж байна. Урд нь хэзээ ийм байсан юм нийлээл иддэг нийгэм байлаа (66.181.161.70)
    Хэн ч байсан яахав
    2019 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (59.153.114.78)
    Хариуцлага сайжирсэн уу?!Үгүй ээ.Хуйвалдаан л төгөс төгөлдөржиж улмаар төрийн яам,төрийн ордон йллйгй болоод байгайй юм биш үү!!!Энэ бол аймшиг! Энэ үзэгдэл бол "Улс эх орон,ард түмнээ гэх төрийгн бодлогояс булаалдсан нохой мэт йлбан тушаал эрх мэдэл эд хөрөнгийн төлөөх тулаан гэлтэй
    2019 оны 07 сарын 06 | Хариулах
  • АРЛЫН ДУУ ХООЛОЙ (64.119.20.91)
    ХЭНД Ч БАЙДАГГҮЙ ЁС ЗҮЙ,УХАМСАР ГЭХ МЭТ ХООСОН ЗҮЙЛ Л ЯРИАД БЙХ ЮМ БОДИТТОЙ ЮМНААС ЭХЭЛЖ БОДИТТОЙ ЮМРУУ ТЭМҮҮЛЭХЭЭС АЙДАГ МУУСАЙН КОММУНИСТУУД ТА НАРЫГ ТЭНГЭР НИРГЭНЭ ДЭ.
    2019 оны 07 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    4 цаг 52 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    5 цаг 0 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    10 цаг 18 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    10 цаг 29 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    11 цаг 7 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Өчигдөр 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Өчигдөр 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Өчигдөр 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Өчигдөр 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Өчигдөр 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Өчигдөр 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Өчигдөр 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Өчигдөр 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Өчигдөр 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Өчигдөр 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Өчигдөр 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Өчигдөр 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК