Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Амарсайхан: Нийслэлийн хэмжээнд Соёлын элч шалгаруулах уралдаан зохион байгуул

2019-7-19
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд “Иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчныг хангахад чиглэсэн зарим арга хэмжээний тухай” албан даалгаврыг нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх танилцуулав.


"ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТТОЙ
ХОЛБООТОЙ 125 ЗӨРЧИЛ БҮРТГЭСЭН"

 

Тэрбээр “Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хэрэгжиж буй стандартыг мөрдүүлэх зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2019 оны зургаадугаар сарын 5-ны өдрийн А/556 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Нийслэлийн есөн дүүрэг, Улаанбаатар хотын ЗАА түүний харьяа газрууд, ХБХГазар, ГЗБайгуулалтын алба, ХСОАБХЗГазраас нийт 54 албан хаагч, хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нар 15 хоногийн хугацаанд нөхцөл байдлыг газар дээр нь явж судаллаа.

Мөн Тээврийн цагдаагийн албанаас явган зорчигчийн зорчих хэсэгт саад болж буй зүйлсийн судалгаа ирүүлж, мэдээллээр хангасан. Судалгааг орчны тохижилт, инженерийн барилга, байгууламж, байгаль хамгааллын гурван чиглэл, 21 үзүүлэлтээр тус тус нэгтгэж гаргасан. Орчны тохижилт, инженерийн барилга, байгууламжтай холбоотой иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчинд эрсдэл учруулах, таагүй нөхцөл байдал бий болгож буй 5,423 зөрчлийг бүртгэж, фото зургаар баримтжуулж, газрын зураг дээр тэмдэглэсэн.

Ундны усны эх үүсвэрийн хориглолт болон хязгаарлалтын бүс, усан сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд Усны тухай хууль, Усны эрүүл ахуйн бүсийн дэглэм, хориглолт хязгаарлалтын бүсийн журам зөрчиж, Ундны усны эх үүсвэрийн хориглолтын бүсэд 3,782, хязгаарлалтын бүсэд 7,169, Усан сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд 22,791, нийт 33,742 иргэн, аж ахуйн нэгж байгууллага орсон байна. Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлолттой холбоотойгоор 44 ашиглалтын талбайд үзлэг, судалгаа хийж, нийт 125 зөрчил бүртгэсэн” хэмээлээ.

Мөн энэ судалгааны дүнд үндэслэн нийслэлийн Засаг даргын албан даалгавар гаргуулж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй обьектуудыг чөлөөлөх болон зөрчлүүдийг арилгах, Нийслэл хотын өмнө тулгамдсан асуудал болсон ундны усны найдвартай эх үүсвэрийг хамгаалахтай холбогдсон үе шаттай ажил зохион байгуулах үүрэг чиглэлийг нийслэлийн холбогдох нутгийн захиргааны байгууллагууд, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газарт өгөх зайлшгүй шаардлага тулгарсан гэдгийг Б.Отгонсүх дарга хуралдаанаар онцолж хэлсэн юм.

Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн, албан даалгаврын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа нэгтгэн, албан даалгаврыг батлав.

НИЙСЛЭЛИЙН 152 ХОРООНД “СОЁЛЫН ЭЛЧ” АЖИЛЛУУЛАХ
ТУХАЙ ЖУРМЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭВ

 

 

Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь нийслэлийн 152 хороонд “Соёлын элч” ажиллуулах тухай журмын төсөл байв. Журмын төслийн танилцуулгыг нийслэлийн Соёл урлагийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Цэнд-Аюуш хүргэлээ.

Журмын төсөлд туссанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн батламжилсан төлөөлөгч нь тухайн хорооны нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч буй иргэд, хүүхэд залуучууд олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах сайн дурын ажилтан байх аж. Соёлын элчээр боловсрол, соёл урлаг, спорт, хүмүүнлэг, эрдэм шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан ажлын туршлагатай, тухайн хороондоо нэр хүндтэй, олон нийтэд танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн иргэнийг сонгох юм байна. Нийслэлийн 152 хороонд соёлын элч ажиллуулснаар хүүхэд хөгжил, хамгааллын асуудлыг шинэ түвшинд гаргах, залуучуудын хүмүүжил төлөвшилд эергээр нөлөөлөх, олон нийтийн эерэг хандлага, бүтээлч байдлыг нэмэгдүүлэх, хотын соёлыг түгээх зэрэг нийгмийн олон талт  чухал ач холбогдолтой юм.

 

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Иргэдийн дунд соёл, хүмүүнлэгийн чиглэлээр нийгмийн сайн сайханд уриалсан олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулж, хамгийн олон хүнийг хамруулан, хорооныхоо иргэдийн оролцоог хангасан хүнийг Соёлын элчээр ажиллуулахаар сонгон шалгаруулж, урамшуулах асуудал яригдана. Шинийг санаачлагч, манлайлагч хүнийг сонгох ёстой. Олон нийтийн дунд дахин санал асуулга явуулах шаардлагатай. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэн зөв мэдээ мэдээллийг түгээж, олон хүмүүсийн оролцоог хангаж ажилла. Нийслэл хотын хэмжээнд Соёлын элч шалгаруулах уралдаан зохион байгуул. Журмын төсөлд бүх зүйл тодорхой, дэс дараатай тусгагдсан байх ёстой” хэмээлээ.

Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн, журмын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа хэлж, дараагийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхээр болов.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (66.181.179.199)
    Маш зөв иргэдийн соёл гэгээрүүлэх үйл ажиллагаа ӨНӨӨГИЙН нийгэмд маш чухал. Илүү долоо юм хуцаж шүүмжлэхээс өөр юм мэдэхгүй лалрууд соён гэгээрүүлэх үйл ажиллагааг ойлгож дэмжихгүй бол шүлсээ савируулан дуугүй хараад олон юм хуцалгүй байж бай
    2019 оны 07 сарын 20 | Хариулах
  • зочин (202.9.43.168)
    мисс шалгаруулдаг шигээ вм байхдэаа Хиих ажил алга уу? уу?Иим хотын мэртэй байснаас бойгаагүй н дээр ажил хиигээчээ??!
    2019 оны 07 сарын 20 | Хариулах
  • irgen (31.165.225.30)
    hiih um ih baina, ene bas hamgiin zov asuudal hondson baina, yariad suulgui shuud ajild ni oruul hymyysiig ene asuudliig shiideh tal deer, amjilt hysie
    2019 оны 07 сарын 20 | Хариулах
  • Зочин (139.5.217.223)
    Ажлаа мэдэхгүй хийх юм зөндөө байна цаана чинь
    2019 оны 07 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    4 цаг 6 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    4 цаг 14 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    9 цаг 31 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    9 цаг 42 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    10 цаг 21 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    23 цаг 35 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    23 цаг 37 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    23 цаг 41 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Өчигдөр 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Өчигдөр 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Өчигдөр 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Өчигдөр 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Өчигдөр 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Өчигдөр 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Өчигдөр 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Өчигдөр 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Өчигдөр 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК