Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотойгоор Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц, УЕП-ын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэрэг шүүхэд шилжсэн юм. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хурлыг энэ сарын 23-нд хаалттай явуулахаар товлосон юм. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт талийгаач С.Зоригийн эхнэр Б.Булган оролцсон бол ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хохирогчоор тогтоогдсон байна.
Б.Хурц нарын есөн хүний гэм бурууг анхан шатны шүүх хурал маргааш 10.00 цагт Төв аймгийн шүүхэд хаалттай болно.
Сэтгэгдэл (10)