Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Баттулга: Сонгуулийн хуулийг тогтмол өөрчилдөг гаж байдал УИХ-ын гишүүдийн нэр хүнд, үнэлэмжийг унагаж байна

2019-7-23
0
ЖИРГЭХ

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах  нэммэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх хоёрдугаар хэлэлцүүлэг Төрийн ордны “Сүхбаатар” танхимд үргэлжилж байна.

Өнөөдрийн хэлэлцүүлгийн сэдэв “Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах нь” бөгөөд хэлэлцүүлэгт оролцохоор 160 орчим хүн бүртгүүлсэн дотор Улсын дээд шүүхэд бүртгэлтэй болон бүртгэлгүй 39 намын төлөөлөл, 20 орчим судлаач, иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллага, иргэд, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөллүүд оролцож байгаа юм.

Мөн хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар оролцож байна.

Хэлэлцүүлгийн дэг ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нээлтийн үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах” чиглэлээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг шүүн хэлэлцэж, өөрийн санал бодлыг хүргэн, зохих ёсны хувь нэмрээ оруулахаар хүрэлцэн ирсэн та бүхэнд өглөөний мэнд хүргэж, талархал илэрхийлье.

Сүүлийн арваад жилийн турш нийгмийн бүх түвшинд хөндөгдөн, олон нийтээр чамгүй шүүгдэн хэлэлцэгдэж ирсэн асуудлуудын хүрээнд бид Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулахаар ярьж байна. Өөрөөр хэлбэл, олон жилийн турш эрэлхийлсэн түүхэн боломжийнхоо өмнө монголчууд бид тулж ирээд байна. Энэхүү боломжийг бодит үйл хэрэг болгох нь эрх баригчид хийгээд сөрөг хүчин, улс төрийн бусад намууд, төрийн байгууллага, албан тушаалтан, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид та бүхний ухамсар, алс хэтийг харах ухаан, эв эеийг эрхэмлэх сэтгэлээс шууд хамаарах бөгөөд үндэснийхээ эрх ашгийг дээдэлсэн “зөвшилцөл, ойлголцол” голлох нөлөөтэй гэдгийг онцлон тэмдэглэе.

Өчигдрийн хэлэлцүүлэгт хэлсэн энэ үгээ давтан хэлж байгаагийн учир нь эв нэгдлийн гэрээ, улс төр-эрх зүйн тулгуур баримт бичиг болсон Үндсэн хуулийн асуудалд туйлын нухацтай хандахыг Та бүхэндээ сануулж, идэвх санаачилгатай оролцохыг уриалж байгаа хэрэг юм шүү.

Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд “Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах” чиглэлээр тодорхой зохицуулалтууд тусгагдсан. Тухайлбал хуулийг нийт гишүүдийн олонхийн саналаар батлах, Улсын Их Хурлын 4-5 гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллаж болох хязгаарыг тогтоох, Улсын Их Хурал Засгийн газрын гишүүдийг нэг бүрчлэн томилдог томилгооны эрхээсээ татгалзах, Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр төсвийн зардлын шинэ төрөл үүсгэж, зарлага нэмэгдүүлэхгүй байх, мэргэжлийн, хараат бус шинжээч томилох, гэрч дуудах, тайлбар мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах зэрэг бүрэн эрхтэй хянан шалгах түр хороо байгуулах” зэрэг ач холбогдол бүхий зохицуулалтууд тусгагдаад байна.

Миний зүгээс “Улсын Их Хурлын гишүүдийн тоог 108 болгож нэмэгдүүлэх, Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацааг 5 жил болгох, Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор тогтвортой явуулж байх, иргэний сонгох эрхэд хууль бус аргаар нөлөөлөх буюу саад учруулах оролдлого, хуйвалдааныг төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт хэрэгт хамааруулах, Улсын Их Хурлын гишүүнийг Ерөнхий сайдаас бусад ажил, албан тушаал хавсран эрхлэх буюу энгийнээр хэлбэл давхар дээлтэй байхыг бүрэн хориглох, хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг хуульчлан тогтоох, улс төрийн намыг тавин мянга нэгээс доошгүй тооны иргэн нэгдэж байгуулах, намын гишүүний бүртгэл, өөрчлөлт болон намын удирдлага, удирдах дээд байгууллагын болон бусад дотоод сонгуулийг сонгуулийн төв буюу холбогдох сонгуулийн байгууллагад хариуцуулах, нам өмчгүй байх, намын орлого, зарцуулалт нийтэд ил тод байх” зэрэг парламентын засаглалыг улам бэхжүүлэх, ард түмний засаглах эрхийг хангах, иргэний үндсэн эрх, эрх чөлөөг бататган хамгаалах ач холбогдол бүхий шалгуур, шаардлага, журмыг тогтоосон нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар санал болгоод байна.

“Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах” чиглэлд санал болгож буй эдгээр нэмэлт, өөрчлөлт нь нэг өдөр бодож олсон зүйл биш, өнгөрсөн 27 жилийн алдаа оноог харгалзан үзсэн, сүүлийн 10 гаруй жилийн турш өрнөж буй иргэдийн санал, шүүмжлэлд үндэслэсэн бодлого гэдгийг давтан хэлэхийн зэрэгцээ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн зүйл, хэсэг, заалт бүрээр нийгэмд тодорхой хэлэлцүүлэгүүд өрнөж эхэлсэнтэй холбогдуулан нийтийн анхаарлыг татсан зарим асуудлаар мөн товчхон тайлбар өгье:

Нэгдүгээрт. Улсын Их Хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлага нь парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлд баримталж буй дэлхий нийтийн жишигт нийцсэн бодлого гэдгийг юуны түрүүнд анхаарах нь зөв.

Хүн амын өсөлт, улс орны байршил, баялагийн нөөц, хөгжлийн түвшин зэрэг онцлогоо харгалзан Улсын Их Хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь зөв гэдгийг сүүлийн 10 жилд өрнөсөн хэлэлцүүлэг, бүх төрлийн судалгаанууд нотолсоор ирлээ. Дэлхийн жишгээс доогуур, хэт цөөхөн гишүүнтэй байгаагаас улбаалсан уршигт байдал Улсын Их Хурлын нэр хүндийг улам бүр доройтуулж, засаглалын бүр ч ноцтой хямралд хүргэж мэдэх аюул ойрхон байна. Тиймээс улс орныхоо ирээдүйг боддог, хэтийн хөгжил болон үндэстнийхээ аюулгүй байдлыг бататгах эрмэлзэлтэй монгол хүн бүрийн дэмжвэл зохих өөрчлөлт энэ мөнөөс мөн юм.

Хоёрдугаарт. Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор тогтвортой явуулж байх шаардлага нь цоо шинэ бодлого, зарчмын асуудал огт биш гэдгийг анхаарах нь зөв.

Эрх барьж буй улс төрийн хүчин ээлжит сонгууль бүрийн өмнө сонгуулийн хуулийг өөрчилж, өөрт ашигтай сонгуулийн тогтолцоог ард иргэд болон өрсөлдөгч улс төрийн намууддаа тулгадаг гаж байдал зүй тогтол мэт хэвшсэн бөгөөд энэ нь  Улсын Их Хурал, түүний гишүүдийн нэр хүнд, үнэлэмжийг нийгэмд унагах нэг том үндэслэл, бодит шалтгаан болж байна. Учир нь бусдын хууль ёсны ашиг сонирхлыг үл тоомсорлсон, шударга бус, хүч түрэмгийлсэн байдлаар сонгуулийн тогтолцоог тухай бүр өөрчилдөг энэ зүй бус үйл ажиллагаа нь засгийн бүх эрхийг мэдэх, сонгож байгуулсан төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэ эрхээ хэрэгжүүлэх ард түмний Үндсэн хуулиар баталгаажсан засаглалын эрхийг хөндөж, хөсөрдүүлдэгт оршиж байна. Тиймээс сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд нэг мөр зааж, ард түмний засаглах эрхийг ханган, өрсөлдөөний тодорхой, тогтвортой нөхцөл бий болгох шаардлагатай юм.

Гуравдугаарт. Иргэний сонгох эрхэд хууль бус аргаар нөлөөлөх буюу саад учруулах оролдлого, хуйвалдааныг төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт хэрэгт хамааруулах шаардлага санаандгүй зүйл биш гэдгийг хэлэх нь зүйтэй.

Ард түмний засаглах эрхийн баталгаа болж буй чөлөөт сонгуулийн зорилго гажиж, утга учир нь бүрэн алдагдах тийшээ хазайлаа. Сонгуульд нэр дэвшигч хүмүүс иргэдийн санал, дэмжлэгийг мөнгө, эд зүйл, бэлэг, сэлт аливаа хэлбэрийн тусламж, үйлчилгээгээр татах, иргэд үүнд нь автах, улмаар санал худалдах буюу санал худалдан авах хууль бус үйл ажиллагаа өргөн хүрээнд нарийн зохион байгуулалттайгаар явагдан хэвшил болж байна.

Иргэдийн саналыг мөнгө, эд зүйлээр худалдан авах энэ хууль бус үйл ажиллагаа нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэснийг зөрчиж буй гэмт үйлдэл, хэрэг мөнөөс мөн юм.

Гэтэл Эрүүгийн хуулиар энэхүү гэмт хэргийг “Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-ийн хэмжээнд бус “Хүний хувийн, улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг”-ийн хэмжээнд авч үзсэн нь бодит нөхцөл, улс орны аюулгүй байдал, язгуур эрх ашигт огт нийцэхээргүй болж байна. Ард түмний засаглах эрхэд халдаж, иргэдийн саналыг худалдан авах замаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авч буй энэхүү бусармаг үйл ажиллагааг зөвхөн албан тушаалд дурлагчдын болчимгүй үйлдэл гэж үзэх нь хэтэрхий гэнэн хэрэг гэдгийг онцлон тэмдэглэе.

Дөрөвдүгээрт. Улс төрийн намыг тавин мянга нэгээс доошгүй тооны иргэн нэгдэж байгуулах, намын гишүүний бүртгэл, өөрчлөлт болон намын удирдлага, удирдах дээд байгууллагын дотоод сонгуулийг сонгуулийн төв байгууллага, дотоод бусад сонгуулийг холбогдох сонгуулийн байгууллага хариуцах, нам өмчгүй байх, намын орлого, зарцуулалт нийтэд ил тод байх зэрэг шаардлага нь санаандгүй зүйл биш гэдгийг мөн Та бүхэндээ анхааруулъя.

Улс төрийн нам бол хэдийгээр олон нийтийн байгууллага мөн боловч иргэдийн сонголтоор төрийн эрхийг барьж, иргэдийн өмнөөс төрийн бодлого, шийдвэрийг тодорхойлон, баялагийн хуваарилалтыг хийдэг онцгой институци юм. Нөгөө талаас улс төрийн намын оролцоогүйгээр төр, засгаа  эмхлэн байгуулах оновчтой арга, хэлбэрийг ардчилсан дэглэмтэй улс орнууд одоогоор олж чадаагүй байна. Тиймээс улс төрийн намын асуудалд нийтээрээ анхаарч, дотоод ардчилалтай, хариуцлагатай, санхүүжилтын ил тод тогтолцоотой бодлогын намуудыг төлөвшүүлэх чиглэлд дорвитой өөрчлөлт хийх зүй ёсны шаардлага тулгарч байна. Ингэж чадаагүй тохиолдолд нам гэдэг нэрийн дор хувийн ашиг сонирхлоор хэлхэлдсэн хүмүүс мафийн зарчмаар Монголын төрийг удирдсаар байх болно. Энэ байдлаас гарах, ирээдүй хойч үедээ шударга нийгэм үлдээх нь Та бидний үүрэг гэж үзэж байна.

Эцэст нь амжилт ололт, алдаа дутагдлаа нийтээр хэлэлцэж, засах завшааныг олгож буй энэхүү түүхэн боломж ач холбогдлоороо ардчилсан хувьсгалын дараа нэрлэгдэх нийгмийн томоохон шинэчлэлд хөтөлнө гэдэгт найдаж байгаагаа давтан илэрхийлье.

Өөрчлөлт, шинэчлэл эрчтэй хийгдэж сайн бүхэн түгэн дэлгэртүгэй.

Хэлэлцүүлэгийн үйл ажиллагаанд амжилт хүсье.

Баярлалаа” гэв.

Үүний дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой зүйл, заалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.4.248.67)
    Улсын Их Хурлын гишүүн гэдэг чинь хууль боловсруулах л үүрэгтэй хүмүүс шүү дээ. Ажлын хувьд бусад ажилтай л адилхан ажил. Илүү эрх мэдэл өгөх хэрэг байхгүй. Үнэхээр ард түмэн улс эх орондоо зүтгэе гэсэн хүн хийдэг нэр төрийн хэрэг байх ёстой. Тиймээс илүү дүтуу ямар ч эрх мэдэд өгөх шаардлагагүй. Хийх үнэн хүсэлтэй нь хийдэг тийм ажил болгож одоогийн энэ тогтолцоогоо хуулиараа өөрчлөх хэрэгтэй.
    2019 оны 07 сарын 24 | Хариулах
  • irgen (31.165.225.30)
    yneheer gaj yzegdel , gaitai umnuud oorsoddoo zoriulj huuli hiidgee zogsooj ,,mash zov huuli hiij ard tymneer helelzyyleed dahin dahin oorchildog asuudliig zogsooh estoi
    2019 оны 07 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    4 цаг 2 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    4 цаг 10 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    9 цаг 27 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    9 цаг 39 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    10 цаг 17 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    23 цаг 31 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    23 цаг 34 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    23 цаг 37 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Өчигдөр 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Өчигдөр 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Өчигдөр 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Өчигдөр 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Өчигдөр 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Өчигдөр 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Өчигдөр 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Өчигдөр 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Өчигдөр 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК