ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ганхүү өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ.

ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ганхүү өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ. Түүний хүсэлтийг намын удирдлагууд нь хүлээн авч, ажлаас нь чөлөөлсөн байна. Харин түүний оронд ИЗНН-ын Баянгол дүүргийн хорооны дарга Ц.Ганбатыг томилсон байна.
Ц.Ганбат нь ИЗНН-ын улс төрийн зөвлөлийн гишүүний сонгуульт ажлаас гадна Баянгол дүүргийн намын хорооны даргаар ажиллаж байсан нэгэн аж.
Б.Золбоо