Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 29-нөөс 31-ний өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийх гэж байна.
Айлчлалын үеэр Их хурлын дарга Г.Занданшатар, БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцох юм байна. Мөн ноён Мустафа Шентоп Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхах аж.
Сэтгэгдэл (1)