Өнөөдөр МАХН-ын төв байр цагаан ордонд “Шударга ёс” эвслийнхэн намын дарга Н.Энхбаярыг аврахаар хэвлэлийн хурал зарласан.

Өнөөдөр МАХН-ын төв байр цагаан ордонд “Шударга ёс” эвслийнхэн намын дарга Н.Энхбаярыг аврахаар хэвлэлийн хурал зарласан. Уг хуралд тус эвслээс нэр дэвшээд буй УИХ-ын гишүүн, Шадар сайд Тэрбишдагва, Н.Батцэрэг, М.Сономпил, З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, Л.Цог, Г.Уянга, Д.Батцогт, Ч.Улаан нар оролцож, намынхаа даргыг аврахаар гарынхаа хээг үлдээнэ гэж байсан. Хурал эхлэх цаг болсон ч МАХН-ын Оюутны холбооны ерөнхий зохицуулагч Д.Мөнхтөр “Гишүүд 10 минутын дараа ирнэ. Тэднийг ирэхээр хурлаа хийе” хэмээн мэдэгдсэн ч гишүүдээс нэг ч ирсэнгүй. Тиймээс аргагүй эрхэнд хурлыг оюутнууд хийснээр дууслаа. Н.Энхбаярын баривчилсны дараа удаа дараа мэдэгдэл хийж байсан Н.Удвал, Л.Цог гээд нэг ч эрхэм өнөөдөр ирсэнгүй. Бүр үхэн хатан амь биеэ зориулан өлсгөлөн зарлаж байсан З.Баянсэлэнгэ ч ирсэнгүй. УИХ-ын гишүүн гэх эрхэм алдрыг зүүн ажиллаж байгаа тэд намынхаа даргыг ийнхүү хаяж байгаа бололтой.
Б.Золбоо