
Эрүүл зохистой хооллолт, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих III кампанит ажлын
хүрээнд Пума империал зочид буудлын 2 давхрын хурлын танхимд маргааш
уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.

Эрүүл зохистой хооллолт, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих III кампанит ажлын хүрээнд Пума империал зочид буудлын 2 давхрын хурлын танхимд маргааш уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Монголын Мянганы cорилтын cангийн Эрүүл мэндийн төслийн “Амьдралын зөв хэвшилд алхам алхмаар“ уриа бүхий “Эрүүл зохистой хооллолт, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих” гурван цуврал кампанит ажлын хамгийн сүүлийн буюу гурав дахь нь энэ оны долдугаар сарын 27-оос эхлэн гурван сарын хугацаатай үндэсний хэмжээнд хэрэгжиж байгаа билээ. Тус кампанит ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сургууль дээрээ хийх идэвхтэй дасгал хөдөлгөөнүүдийг хэвшил болгоход дэмжлэг үзүүлэх, тэргүүн туршлагаас хуваалцах, идэвхжүүлэх зорилгоор “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сургууль дээрээ хийх идэвхтэй дасгал хөдөлгөөнүүдийг хэвшил болгох” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулах юм байна.
Д.Ундрах 24tsag.mn