Хятадын зүүн хойд хэсгийн Хэйлонжан аймагт гүүр нурснаас болж гурван хүн
амиа алдсан хэрэг өнгөрсөн баасан гаригт болжээ. Гүүр нурахад дээгүүр
нь явж байсан хоёр ачааны машин бүтэн эргэж унаснаар аймшигт хэрэг
болсон байна. “Машинууд ойролцоогоор 30 метрийн өндрөөс унасан” хэмээн
Синь Хуа агентлаг мэдээлсэн байна. Агентлагийн мэдээлсээр Хятадад
долдугаар сараас хойш зургаа дах удаагаа гүүр нурж байгаа тохиолдол энэ
ажээ.

Мөн өнгөрсөн пүрэв гаригт тус аймагт гал тэрэг мөргөлдөж 24 хүн гэмтсэн байна. Бэртэгсдийн ихэнх нь галт тэрэгнээс буухыг завдаж байсан хүмүүс байв. Тэд галт тэрэгнээс буух гэж байтал өөр нэгэн галт тэрэг ирж мөргөснөөр ийм хэрэг тохиолджээ.
Д.Идэр