
Энэ дагуу шүүгдэгч Б.Батболдоос тодруулахад ”Өнөөдөр урьдчилан шүүх хурал болох байсан ч яллагдагч талын ирц бүрдээгүйн улмаас хойшиллоо. Прокурорын талаас биднийг прокурорын үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан, прокурорын биед халдсан мөн жагсаал цуглаан зөвшөөрөлгүй зохион байгуулсан гэдэг хэргийг тулгаад байгаа. Гэвч бодит байдал дээр биднийг заавал шоронд суулгаж, ял өгөхийн тулд хийж байгаа гүтгэлэг гэж ойлгож болно. Прокурорын биед халдаагүй гэдгийг О.Мөнхбаатар өөрөө нотолж, гомдолгүй гэдгээ мэдэгдсэн байсаар атал прокурорын байгууллага нь түүний өмнөөс дур мэдэж эрүү үүсгэсэн. Хууль хүчний байгууллага энэ мэтчилэнгээр ард иргэдээ хэлмэгдүүлэхээ хэзээ зогсоох бол гэж хүлээж байна. Прокурорын байгууллагын гадаа жагссан хүмүүс нь Монгол улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 16-д зааснаар хүн бүр итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй гэсэн эрхээ эдэлснийхээ төлөө ийнхүү эрүүгийн хэргээр буруутгагдаад байна” гэв.
Б.Чимэг