

Энэ үдэшлэгийг сүйт бүсгүйн найз нөхөд, гэр бүл, хамаатан садны эмэгтэй гишүүд зохиодог гэдгээрээ онцлогтой. Тэд сүйт бүсгүйн ганц бие байх сүүлийн өдрийг нь хамт хуваалцаж, хөгжилдөж өнгөрүүлэх зорилготой юм. Хуримын сар үргэлжилж буй энэ өдрүүдэд нөхөрт гарах гэж буй найз бүсгүйдээ гэнэтийн бэлэг барьвал яах бол?
1. Нууцыг чандлан хадгал
Нууцыг чандлан хадгалж мэдэгдэлгүйгээр үдэшлэгийг зохиох ёстой. Сүйт залуу байтугай сүйт бүсгүй ч энэ талаар мэдэх ёсгүй. Гэнэтийн зүйлээр дүүрэн байдаг нь энэ үдэшлэгийн онцлог юм. Сүйт бүсгүйн найз нөхөд гэнэтийн, сахилгагүй, санаанд оромгүй зүйлсийг сэддэг. Энэ нь юу ч байж болно. Аль эсвэл сүйт бүсгийнхээ нөхөрт гарахаас өмнө амжуулахыг хүсдэг байсан нууцхан хүслийг нь ч биелүүлж өгч болох юм. Энэ үдэшлэгийг уламжлал болгон тэмдэглэдэг орны бүсгүйчүүд найзууд нь түүнд юу бэлдсэн байгаа бол хэмээн догдлон хүлээдэг уламжлал тогтжээ. "Бэрүүдийн тулаан", "Гэрлэх санал" кинонуудыг санаж байна уу?
2. Урилга илгээ
Нууц үдэшлэгэнд хэн хэнийг урихаа шийд. Мэдээж сүйт бүсгүйн дотны найз нөхөд мөн итгэл даадаг эрэгтэй найзуудыгаа ч урьж болно. Тэгээд хамтдаа сүйт бүсгүйг хэрхэн баярлуулах тухай шийдэж, хүн бүрт ажил оноож өгдөг байна. Үдэшлэгийн санаа юу ч байж болно. Сүйт бүсгүйг хаа нэгтэйгээс ирж буй замыг нь сайхан залуугаар тосуулан болзоонд уриулах, гүнж болох мөрөөдлийг нь биелүүлэх, ичгүүргүй залуугаар түүнийг алмайруулах гээд юу ч байж болно. Гол нь сүйт бүсгүйг алмайруулж, ганц бие байх хугацааг нь дурсамжаар дүүрэн үдэж өгөх хэрэгтэй юм.
3. Хаана хийх вэ?
Үдэшлэгээ хаана хийхээ төлөвлө. Сүйт бүсгүйд ямар гэнэтийн бэлэг бэлдсэнээс шалтгаалж төлөвлөгөөний газраа сонгох хэрэгтэй болно. Ер нь бүх зүйл эхнээсээ дуусах хүртлээ зохион байгуулалттай, тодорхой байх ёстой.
4. Хэтрүүлэн уух хориотой
Мэдээж ямар ч үдэшлэг цэнгээн уух зүйлгүйгээр онцгүй л дээ. Гэхдээ сүйт бүсгүйг хуримын өдрөөрөө зараа залгичихсан юм шиг байгаасай гэж хүсэхгүй биз дээ? Энэ өдөр амтлаг коктейль юм уу, бага зэрэг оргилуун дарс байхад л хангалттай. Мөн нууц гэрэл зурагчин “томил”. Сүйт бүсгүй хэрхэн, ямар үйлдэл хийж байсныг камерын нууц дуранд үлдээж, дараа нь хөгжилтэй агшнаа эргэн санаарай.
5. “Үдэлт”
Найзуудаараа хамтдаа тохилог газар сууж, аль эсвэл хамтдаа спа, саунд орсон ч болно. Оргилуун дарс шимэнгээ дотны сайхан нөхөрлөлөө ярилцаж, найзынхаа шинэ амьдралын гараанд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэж, бөөнөөрөө нэг оройг сайхан өнгөрүүлээрэй. Хэдийгээр найзынхаа хуриманд очих боловч, сүйт бүсгүй юун та нарыг тоох манатай л байх болов уу.
Гэрлэлт гэдэг бол амьдралд тохиолддог аз жаргалтай мөчүүдийн нэг. Нөгөө талаараа хувь нүнээс асар их өөрчлөлтийг, хариуцлагыг шаарддаг. Хэзээ мөдгүй гэрлэх гэж буй найздаа гэнэн томоогүй ганц бие бүсгүйн сүүлийн өдрийг нь мэдрүүлээрэй.