УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр улс төрийн намуудын удирдлагуудтай уулзаж Үндсэн хууль оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар санал солилцсон юм. Энэ үеэр Иргэний хөдөлгөөний намын дэд дарга Д.Сүхжаргалмаа “Холимог тогтолцоог дэмжиж байна. Энэ бол парламентийн төлөөлөл, хяналт тавих чиг үүргийг сайжруулах арга хэмжээ байгаа юм. Куб язгуураар явсан нь зүйтэй. Намгүй сонгуулийг орон нутагт явуулах нь зүйтэй. Гэхдээ унитар төрийн бүрэн эрхийг хамгаалсан их оновчтой зохицуулалт дагалдаж батлагдах ёстой. Учир нь намгүй явна гэдэг анархи байдал үүснэ. Түүнчлэн санхүүгийн бүлэг байх ёстой. Энэ нь гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг нэмэгдүүлнэ. Нөгөөтэйгүүр, ҮАБ-аас хэмжээ хязгаарыг нь тогтоож өгнө.
Мөн эмэгтэй гишүүдийн бүлэглэийг тогтоож өгөх ёстой. Энэ нь жендер нь гэхээс илүү намын партизанчлалгүйгээр нийтлэг бодлогын том асуудлыг авч явах механизм гэж харах нь зүйтэй. Бид өнөөдөр хоёр танхимтай нийтлэг орон нутгийн эрх ашгийг тэнцүүлээд аваад явдаг механизмыг хийж чадахгүй юм бол бусад бүх механизмыг оруулах ёстой” гэв.