Маргааш шинээр хүүхдийн цэцэрлэг барих асуудлаар хэвлэлийн бага хурал
зарлаж байна. УИХ-ын гишүүдийн тойрогтоо зарцуулах нэг тэрбум төгрөгөөр
шинэ цэцэрлэг барих уриалгыг Монголын үйлдвэрчний эвлэлээс гаргаж
байгаа аж. Үйлдвэрчний эвлэлийн байранд болох тус хуралд С.Ганбаатар
гишүүн оролцох юм байна. Тэрээр тойрогтоо зарцуулах нэг тэрбум
төгрөгийг цэцэрлэгийн насныханд зориулах ажлыг өөрөөсөө эхлэх юм байна.

Д.Идэр