ХэдхэнХэдхэн хоногийн өмнө жүжигчин Линдсэй Лохантай хамт Холливүүд Хиллс
ордонд үдэшлэгт орсон Сэм Магид гэх залуу 100 мянган долларын үнэт
эдлэлээ алджээ. Залуу дуучин бүсгүйг сэжиглэж байгаагаа цагдаад
мэдэгдсэн ч хожим нь энэ мэдэгдлээ буцаасан байна. Гэсэн хэдий ч
цагдаагийнхан Линдсэйг сэжигтнээр нэрлээд байна.

Линдсэй Лохан үнэт эдлэлээ алдсан Сэм Магид болон түүний найзыг оруулсан юм байна. Хачирхалтай нь Магид хэдхэн өдрийн өмнө өгсөн мэдэгдлээ өөрчилж, ямар ч эд зүйл алдагдаагүй гэсэн байна. Гэсэн хэдий ч цагдаа нарт тус хэргийг нүдээр харсан гэх гэрч “Лохан, Дойл, Дойлын дүү Коди нар хулгай хийхийг харсан” хэмээн мэдэгдсэн байна.
Хэрвээ Линдсэй хулгай хийсэн гэдэг нь тогтоогдвол түүний хувьд хэцүүхэн байдал үүсэх аж. Учир нь жүжигчин бүсгүй 2011 оны нэгдүгээр сард Калифорнийн үнэт эдлэлийн дэлгүүрээс 25 мянган долларын хүзүүний зүүлт хулгайлсан хэрэгт дэнсэнтэй байгаа аж.
Энэ хэргийн дараахан ч Линдсэй Лохан шөнийн клубээс 11 мянган долларын арьсан хүрэм, үнэт эдлэлийн дэлгүүрээс 400 мянган долларын үнэт эдлэл, хуучин найзынхаа үдэшлэгийн үеэр гэрээс нь хувцас хулгайлсан хэрэгт буруутгагдаж байжээ.
Д.Идэр