АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын бэлэглэсэн монгол адууг "Ялалт" хэмээн нэрлэсэн байна. Тэрбээр энэ талаараа "Ерөнхийлөгч Х.Баттулга "Ялалт"-ыг миний хүү Бэррон Трампад бэлэглэсэн. Харин надад ноолууран ороолт бэлэглэсэн" хэмээн сэтгүүлчдэд хэлжээ.
Трампын хувьд Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй экспортлох зорилго бүхий Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг дэмжихээ илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл (6)